Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Итгэлт хамбын хувилбар жинхэнэ шүтээн мөн үү?

2015-10-30
0
ЖИРГЭХ

Монголчууд шүтээнээ эрэлхийлсэн ард түмэн бололтой. Шүтэж болдог л юм байвал хүний, өөрийн гэж үл ялгана. Дээр үед Их хүрээ орж, Богдод мөргөхөөр морьтой явган зүтгэж ирдэг байсан ард түмэн өнөөдөр шүтээнээ эрж хайж, дэлхийг хэрдэг болсон. Утай, Гүмбум, Энэтхэг, Түвд, Итгэлт хамба гээд монгол сүсэгтнүүдийн цуваа гадагш чиглэн урсдаг.

Тэгвэл Монголд Итгэлт хамбатай жишихүйц шүтээн илэрч, олны анхаарлыг гойд татаж байна. Энэ нь физик хуулийн хувьд занданшуулж хатаасан шарил боловч шашны үүднээс бол “гүн бясалгалын байдалд шилжсэн амьд гэгээнтэн” юм. Уг дуулиан Их Бри­танийн “Telegraph” сонин “Улаанбаатар хотоос тугалын арьсанд боосон ламын цогцос олдлоо. Лам ховсын аргаар гүн бясалгал хийж байгаа тул бүрмөсөн амьсгал хураагаагүй, амьд хэвээрээ байгаа гэж Буддын шинжээчид үзэж байна” хэмээн нийтэлснээр дэлхийн сонорт хүртэл хүрчээ.

 

Монголоос олдсон 200 жилийн настай занданшуулсан шарил жинхэнэ шүтээн мөн, биш эсэх дээр гол маргаан өрнөж байна. Шашны зүтгэлтнүүд “Лам зүүн гараа дэлгэж, баруун гараараа судар айлдах гэж буйг бэлгэдсэн байдалтай олдсон нь эртний Буддын шашны ёс бөгөөд үхээгүйг нотолно” гэж тайлбарласан. Зарим нь “Занданшуулсан гэдэг үгийг энэ тохиолдолд хэрэглэж болохгүй. Нүд нь хараастай, биед нь хүрвэл бүлээн мэдрэгдэнэ. Энэ нь амьд гэдгийн нотолгоо. Бурхны шашин хийгээд шинжлэх ухааны гойд үзэгдэл юм. Энэ бол монголчуудын төдийгүй дэлхийн гайхамшиг” гэж ч сүсэглэж буй. Орчин үеийн шинжлэх ухаанд хүн бие барснаас хойш эд эс нь үхжиж, хамгийн тэсвэртэй яс гэхэд 20 жилийн дараа оргүй алга болдыг тогтоосон. Гэтэл Монголоос олдсон Цорж лам Санжжавын шарил бүв бүтнээрээ 200 жилийг өнгөрөөжээ.

 

Ямартай ч, үхэл амьдралын хоорондох замыг гэтлэх “Тукдам” хэмээх гүн бясалгал хийж байгаа лам хүн гэдэг дээр нэгдэж буй бололтой. Яг ийм үзэгдлүүд дэлхий дээр хэр олон юм бол. Анхны олон нийтэд мэдэгдсэн нь 2002 онд ОХУ-ын Буриадад гарч байжээ. Даши-Доржо Итигилов  хэмээх ламын занданшуулсан шарилыг газраас ухаж гаргахад өмхийрч, муудсан шинж бараг ажиглагдаагүй юм. Итигилов гэгээнтэн “бүрмөсөн үхээгүй” бөгөөд түүний биеийн температур Улаан Үдийн сүмийн тэмдэглэлт арга хэмжээнүүдийн үеэр нэмэгддэг байна. Түүнийг 1927 онд бясалгал хийж байгаад амьсгал хураахад шавь нар нь очир завилгаар суулган, биеийг нь давсаар боожээ. Энэ бол мөнөөх алдарт Итгэлт хамба бөлгөө.

 

Мөн Тайландын Самуй арлын Буддист сүмд хадгалагдаж буй лам багшийн мумми нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Луан Фо Даэн нэртэй лам 79 насандаа бясалгал хийж байгаад өөд болсон юм. Түүнийг нас барсны дараа шавь нар нь шарилыг шилэн хоргонд хийж хадгалан олон нийтийн өмнө дэлгэн тавьжээ. Мөн хар нүдний шил зүүлгэсэн байна. Ламын шарил 1979 оноос хойш өнөөг хүртэл сайтар хадгалагдаж байгаа бөгөөд жуулчид байнга очиж хүндэтгэл үзүүлдэг гэнэ. Гутгаар нь ийнхүү Монголд харьяалагдаж, Архангай аймагт залраад байна.

 

Цорж лам Санжжавыг олдсоны дараа гадаад, дотоодын шашны зүтгэлтнүүдээс гадна шинжлэх ухааны төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн. Тэдний хэн нь ч “Цорж лам амьд” гэсэн мэдээллийг 100 хувь үгүйсгээгүй. Санал бодлоо илэрхийлэгсдийн ихэнх нь гүн бясалгал шинжлэх ухаанд нээлттэй сэдэв хэвээр, хүн төрөлхтний энэ талаарх мэдлэг үнэнхүү хомс байгааг хүлээн зөвшөөрсөн байв.

 

Харин үнэн байж болно гэсэн мэдэгдлийг нэг бус эрдэмтэн хийжээ. Тухайлбал, бүх буддын шашинтны тэргүүн, оюун санааны удирдагч XIV Далай лам Данзанжамцын эмч, доктор Бэрри Керзин “Монгол лам үхээгүй. Гэгээрсэн хүмүүс ийм байдлаар бясалгалд ордог. Үүнийг тукдам гэж нэрлэдэг. Хэрвээ ийм байдлаар удаан байх аваас будда болох боломжтой” гэсэн байсан юм.

 

Чөлөөт нэвтэрхий тольд “Тукдам”-ыг “Зөвхөн агуу мастеруудын л хүрч чаддаг бясалгалын хамгийн дээд зэрэг” хэмээн тодорхойлжээ. Харин бусад шинж тэмдгийн талаарх мэдээллүүд хоорондоо зөрж байна. Хүн төрөлхтний гарал үүслийн талаар цуврал ном бичиж алдаршсан эрдэмтэн Эрнст Мулдашев гүн бясалгалд орсон хүний бие яг л чулуу шиг хатуу, хүйтэн болдог гэсэн бол “Түвдийн үхэл, амьдрал” хэмээх ном бичсэн Согьял Ринчопе “Тукдамд орсон хүн амьсгалахгүй, бодисын солилцоо нь зогсч, яг л амьгүй мэт болох авч царай туяатай, арьс нь уян зөөлөн хэвээрээ үлддэг” гэжээ. Мөн Э.Мулдашев бясалгалыг “Хүмүүний сүнс нь махан бие, бодит ертөнцтэй гагцхүү бодлоороо хүлээстэй байдаг. Хэрвээ хүн 1-5 секунд бодлоосоо ангижирч чадвал амар амгаланг олж, минутаас дээш байвал дээд мэдлэгтэй холбогдож, энэхүү байдлаа илүү удаан хадгалбал самади буюу гүн бясалгалд ордог” гэх маягаар тодорхойлсон байдаг. Түүнийхээр бол бидний хэн нь ч энэ аргаар самадид хүрч чадах аж.

 

Тукдамд 14, 21 хоносон баримт цөөнгүй байгаа ч 200, түүнээс дээш жил байсан баримт бараг байхгүйтэй адил аж. Түвдийн Гьюдмед дацангийн лам Ген Лувсан Калден 2012 оны хоёрдугаар сарын 22-нд 85 насандаа жанч халж, 14 хоногийн турш тукдамд байжээ. Харин 15 дахь хоног дээр багшийн хамарнаас цус гарсан байхыг нэгэн шавь нь хараад багшийгаа тукдамаас гарсныг мэдсэн гэсэн байна. Хамраас цус гарах нь тукдамаас гарсныг илтгэх шинж гэнэ.

 

АНУ-ын Висконсины их сургуулийн захиргаа 2007 оны арванхоёрдугаар сард “Тукдам”-ыг судлах төсөл эхлүүлж, доктор Ричард Дэвидсоноор ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Түвдийн Гэлүг шашны сургуулийн багш Лувсанням 2009 оны есдүгээр сарын 14-нд нас барж, 18 хоногийн турш тукдамд байсан явдал судалгааны багийнханд маш том олз болсон байна. Эрдэмтэд Далай ламд хүсэлт гарган зөвшөөрөл авч, Лувсаннямын биеийг орчин үеийн технологи ашиглан судалсан ч “Амьд” гэсэн дүгнэлт гаргахаас өөрийг хийж чадаагүй байдаг. Дашрамд, Далай ламын зүгээс тукдамын нууцыг шинжлэх ухааны үүднээс тайлах нь маш ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхийд нэр хүндтэй эрдэмтэд судалгаа шинжилгээ хийх хүсэлт тавьбал татгалзахгүй гэсэн утгатай мэдэгдлийг тухайн үед хийж байжээ.            

 

Тэгвэл занданшуулсан шүтээнийг хүмүүс шүтэх ёстой юу. Олон зуун жил хэвээр хадгалагдаж чадаж буй нууцыг сүсэгтнүүд ид шид гэж үздэг. Бурхад л ийм төрлийн ид шид үзүүлж чадна гэж хүмүүс итгэдэг. Тийм учраас уг занданшуулсан шарилыг шүтээн маягаар тусгай сүм барьж оршоогоод, хамгаалалттай, эзэнтэй, олон нийт  мөргөх боломжтой болгох нь зүйтэй гэх байр суурь олон байна.

 

Эсрэг талд зүгээр л занданшуулж, хүйтэн сэрүүн нөхцөлд хадгалагдаж чадсан шарилыг шүтэх нь хэр нийцтэй вэ гэсэн үл итгэх үзэгдэл ч бий. Гэвч занданшуулна гэдэг нь тухайн хүний тархи болон дотор эрхтнийг авч, тусгай аргаар занданшуулдаг гэнэ. Борцолдогтой төстэй юм уу даа. Ийм занданшуулсан шарилыг “муми” гэж нэрлэж заншсан. Тэгвэл Цорж ламын биед тархи хийгээд дотор эрхтэн нь бүгд байгаа нь занданшуулсан шарил биш гэх дүгнэлтэд хүргэж буй аж.  Тиймээс л Итгэлт хамбатай эгээ адил гэж тодорхойлж байгаа гэнэ. Орост байгуулагдсан Итгэлт хамбыг судлах институт түүний эд эсээс дээж авч, шинжлээд амьд хүний эд эс байна гэдгийг тогтоосон. Тэрээр 150 жилийн настай, нүд нь аниатай, эрүү нь унжиж суулт өгсөн бол манай Цорж 200 жилийн настай, нүд нь нээлттэй олдсон. Доктор Барри Керзин “Хэрэв бясалгагч хүн ийм байрлалаа удаан хадгалж чадвал Бурхан Будда болдог” гэжээ.

 

Итгэлт хамбатай харьцуулах, жишихийн учир нь Цорж ламын шарил олдсоноор бидэнд бий болж буй боломжийн тухай ярих гэснийх. Учир нь өдгөө Итгэлт хамбад мөргөх аяллыг зохион байгуулдаг есөн компани Монголд байна. 2008-2014 оны байдлаар Монгол Улсаас нийт давхардсан тоогоор 160.293  мөргөлч Итгэлт хамбыг зорьсон судалгаа байдаг. Үүнээс бид дотоодоос гадагшаа гарч буй эдийн засгийн урсгалыг олж харж болно. Итгэлт хамбад мөргөх аяллын зардалд нэг хүн  хамгийн багадаа 300 мянган төгрөг зарцуулдаг. Түүнийг нийт аялсан хүнийхээ тоотой үржүүлэхэд бидний Итгэлт хамбад сүсэглэж буйн бодит өртөг гарч ирнэ. Тэгвэл олдоод буй Цорж лам тэрхүү өртгийг дотооддоо хадгалж үлдэх боломж гэж харагдаж байна.

 

Нөгөөтэйгүүр, дэлхий дээр буддын шашны сүсэгтэн аялагчдын тоо Энэтхэг, Түвд улсуудад жилд дунджаар 60 саяд хүрдэг ажээ. Харин Монгол Улс жилд 5 сая жуулчин хүлээн авдаг болох мөрөөдөлтэй. Жилээс жилд л аялал жуулчлалын тоогоо нэмэгдүүлэх төрөл бүрийн хөтөлбөр зохион байгуулдаг, төсөв мөнгө зардаг. Харамсалтай нь, Итгэлт хамбын хэрээний жуулчдыг ч татаж чаддаггүй нь нууц биш.

 

Саяхны жишээ нийслэлээс 560 сая төгрөг зарцуулан зохион байгуулсан шашны даншиг наадмыг нэрлэж болно. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Даншиг наадмаар нэг сая жуулчин хүлээн авахаар тооцоолж байгаа. Зардлаа нөхөөд, ашигтай ажиллах болно” гэж амлаж байсан ч биелээгүй. Жуулчдын анхаарлыг хү­рээ цам хийж, бөх барилдуулснаар татдаггүй юм байна гэдгийг ноён хотын дарга ойлгосон биз ээ. Аялал жуулчлалд ялгаагүй маркетинг, PR л хэрэгтэй. Итгэлт хамбын аялал яагаад жуулчдын анхаарлыг байнга татаж байна вэ гэвэл түүний талаарх элдэв цуу, дам яриа, домог нь байдаг. Энэ хүн 75 насандаа өөд болохдоо “Би 75 жилийн дараа дахин төрж, хүн төрөлхтөн, байгаль дэлхийнхээ төлөө буян үйлдэх болно” хэмээн гэрээслэсэн гэдэг. Түүний шарилыг яг 75 жилийн дараа Иволгын дацанд залсан байдаг. Нас бараад 75 жил болсон ч түүний бие муудаагүй, үс хумс, арьс нь яг амьд хүнийх шиг, шүд нь маш сайн байжээ. Бас бие нь 36 хэмийн дулаан, биеэс нь дулаан ялгардаг, өвөл шилэн хоргонд хийхэд цантдаг гэнэ. Бараг л амьсгалж байдаг гэнэ гэх мэт яриа л сүсэгтэн, жуулчдыг тийш зориход хангалттай сэдэл болдог хэрэг. Тэгвэл Монголоос олдоод буй  Цорж ламын шарилыг тийн “пиардаж” болох бус уу. Утай, Гүмбум, Итгэлт хамба руу чиглэсэн гадаадын урсгалыг  татаж чаддаггүй юм аа гэхэд дотоодынхоо аялагчдыг тогтоон барих бүрэн боломж нээгдлээ.

 

Д.ДАМДИНЖАВ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.118.98)
    нэгд Архангайгаас олдслн ламын шарил үнэхээр самадид байгаа гэгээнтэйни й шарил мөн үү эсвэл сайтар хадгалагдсан шарил юм уу хоерт эд эсээс дээж авч нарийвчилсан шинжилгээ хийсэн юм уу гуравт Итгэлт хамбын эд эсээс дээж авч шинжилгээ хийсэн үр дүн судалгаатай харьцуулж үзсэн үү гуравт Архангайн шарилыг улс төрийн зорилгоор ашиглаж Буриад монгол руу монголчуудыг очуулахгүйн тулд орос хятад хоерын хийж байгаа тархи угаалт гэж ойлгож болох уу дөрөвт халх буриад монголчуудыг хооронд нь уулзуулахгүй байх ямар нэгэн байпдаар бие биентэйгээ холбоотой байх ямар ч боломжийг бууруулах хаах гэсэн улс төрийн зорилгоор Архангайгаас олдслн гээд байгаа ламын шарилыг ашиглаж монголчуудыг хутган үймүүлж байгаа юм биш үү
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ байгууллага CS2-оос гадна MLBB болон PUBG Mobile зэрэг төрлүүдэд өргөжиж байна
    6 цаг 27 мин
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    9 цаг 10 мин
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
    9 цаг 49 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо
    9 цаг 50 мин
  • “Алтан цом-2026” хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
    9 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо
    9 цаг 57 мин
  • Ж.Батжаргал: Тариаланчдад дизель түлшийг өртөг нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ
    10 цаг 27 мин
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
    11 цаг 18 мин
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    12 цаг 7 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    12 цаг 26 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    12 цаг 54 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    13 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    13 цаг 26 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    14 цаг 3 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    14 цаг 7 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    14 цаг 33 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    14 цаг 35 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    15 цаг 10 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    15 цаг 21 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    15 цаг 49 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК