НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР
ЦАГААН ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2015.10.31, Бямба гараг
Наран ургах шингэх: 07.57-17.56
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наманчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох, янаг амрагтайгаа учрахуй хийгээд абшиг авахуй, ус гатлахуй, угаал үйлдэх зэрэгт сайн.
Хир буртаг, бузарт ойртох, өс санах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Замд гарвал идээ ундаа,хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал садан төрөл ирэх, зүүн татвал баясгалангийн хурим болно.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө. Өдрийн сайн цаг нь могой бич, тахиа, гахай, бар, луу болой.