Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10.00 цагт: Лифтийн туршилт, шинжилгээ, үзлэг тооллого хийхэд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг БЗД, 26 дугаар хороон дах Энканто хотхонд болно.
11.00 цагт: Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк Хөдөлмөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр болон дахин төлөвлөлтийн төсөл дээр хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.Арга хэмжээ Хангарди ордны 14 давхарт болно.
11.00 цагт: ШУТИС-ийн хүндэт доктор, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такенори ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд илтгэл тавина.
11.30 цагт: БСШУ-ны сайд Л.Гантөмөр 10 залуу эрдэмтэнд сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулна. Докторын дараах судалгаанд олгодог уламжлалт энэхүү тэтгэлгийг тухайн жил эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж шалгарсан залуу эрдэмтэд хүртдэг. Тэтгэлэг гардуулах ажиллагаа БСШУЯ дээр болно.
12.00 цагт: Налайх дүүрэгт буудуулж амиа алдсан хохирогч залуугийн аавыг цагдаагийн байгууллагаас заналхийлсэн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагт: ГХЯ-нд “Монгол Улсын гадаад сурталчилгаа-Хэвлэл мэдээлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсыг гадаадад сурталчлахад хэвлэл мэдээлэл ямар үүрэг, нөлөөтэй оролцдог болоод түүнд тулгарч буй асуудал, гарцын талаар хэлэлцэх юм.