Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтант “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн тухай бид мэдээлсэн. Зодуулсан иргэний хувьд нэгэн зочид буудалд орж, зодуулж гэмтсэний улмаас амиа алдсан байдалтайгаар олдсон юм.
Хохирогч Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан бөгөөд түүнийг зодож амь насыг нь хохироосон таван хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан аж.
Тэгвэл эдгээр гурван алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн төдийгүй удирдлагуудад нь тодорхой арга хэмжээ аваад байгаа гэдгийг албан хүн онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)