Өнгөрсөн есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч О.Ханбаатар нь ажилтан болох 25 настай бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хөдөө хээр аваачин хаясан талаар хэвлэлээр цацагдсан.
Тэгвэл уг хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст шалган мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учир яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Хохирогч Б-гийн биеийн байдал дээрдсэн хэдий ч дахин хоёр хагалгаанд орох гэнэ. Тэрбээр давсаг, савны хагалгаанд орохоор болсон байна. Хагалгааг түүний биеийн байдал сайжирсны дараа буюу гурван сарын дараа хийхээр болжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (4)