Эрүүгийн цагдаагийн газрынхан өнгөрсөн сарын эхээр салхинд гарч, нэгнийхээ аминд хүрснээр тэдний зугаалга өндөрлөсөн талаар хэвлэлээр нэг хэсэг шуугисан. Тус газрын ажилтан, ахлах ахлагч Б.Өлзийбуян газрынхаа Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ажилтан, хошууч Х-тэй маргалдаж, улмаар гар зөрүүлснээр даргынхаа амийг егүүтгэсэн юм. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Тусгай субъектийн хэргийг мөрдөх хэлстээс шалгаж дуусаад өнгөрсөн баасан гарагт прокурорын хяналтад ялын дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ.
Д.Дуулим