Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Буруу даварсан цагдаа бухын хүзүүнээс хатуу

2015-11-02
0
ЖИРГЭХ

Баримт 1: Согтуугаар автомашин жолоодож явахдаа хурд хэтрүүлж, урсгал сөрснөөр 12 настай охиныг дайрч, амийг нь хороов. Хэрэгтэн нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн дэслэгч Ц.Ууганжаргал байв.

 

Баримт 2: Хятадуудаас авлига авсан хэргээр хууль сахиулах салбарт ажиллаж байсан У.Раднаабазар, Б.Батбаяр, Д.Энхбаатар, Г.Ууганбаяр, Б.Төгсбаяр нар шүүхээс ял сонссон.

 

Баримт 3: Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид Горхи, Мэлхий хадны амралтад очоод, архидсан байна.  Улмаар ахлагч Н.Өлзийбуян, хошууч Хашболор хоёр хоорондоо зодолдон нэгнийхээ амь насыг хохироосноор найр тарав.

 

Баримт 4: ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал хийн буу ашиглаж худалдагчдыг айлган сүрдүүлж дэлгүүр дээрэмдсэн хэргээр ял сонссон.

 

Баримт 5: Дөнгөж 4 настай төрсөн охиноо зодож амийг нь бүрэлгэсэн аймшигт хэргийг цагдаагийн албан хаагч үйлджээ гэсэн мэдээ нийгмийг цочроосон. Тэгвэл уг мэдээлэл үнэн болох нь нотлогдож, охины эцэг, цагдаагийн ахлагч Т.Цогтод  шүүхээс 24 жилийн ял оноосон.

 

Баримт 6: Сошиал орчинд саяхан “Та миний эрхийг ун­шаад өгчих, эрхээ уншчихаад гавлуулъя” гэж хэлсэн залууг “Яасан том п... вэ” хэмээн хараан зүхэж, өшигчин зодож байгаа бичлэг тарав. Эрүүдэн зодож байгаа цагдаагийн омголон давилуун хийгээд ажиггүй харж суугаа бусад цагдаа нарт дургүйцсэн сэтгэгдэлүүд олон байсан.

 

Баримт 7: Баянзүрх дүүрэгт цагдаагийн тусгайгийн алба хаагчид цэргийн албан хаагчийг зодож, амийг нь хөнөөсөн гэх ноцтой мэдээлэл гарсан. Цагдаагийн ерөнхий газраас эл хэргийн талаар мэдээлэхдээ “Хэрэгт холбогдсон таван этгээдийн дунд цагдаагийн алба хаагч байх магадлалтай” гэж хэргийг нууцалсан.

 

Баримт 8: Налайх дүүрэгт Н.Оюунчимэг гэх бүсгүй гэртээ боомилж  амиа  алдсан байдалтай олдсон. Талийгаачийн ар гэрийнхэн эл хэрэгт түү­ний нөхөр Буяннэмэхийг сэжиглэсэн. Буяннэмэхийн хувьд цагдаагийн ахмад цолтой, хэрцгий догшин зантай нэгэн бөгөөд эхнэр хүүхдээ байнга зоддог, эхнэрийнхээ амийг хө­нөөх оролдлогыг хэд хэдэн удаа хийж байсан талаар гэрчүүд хэлж байжээ.

 

Баримт 9: Цагдаагийн алба хаагч гудамжинд эмэгтэй хүнд хүч хэрэглэж, хэрцгий балмад авирлаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ этгээд нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж байсан нь то­дорхой болж, ажлаасаа халагдсан байдаг.

 

Энэ бол Монголын цагдаа нар алуурчин, дээрэмчин, зандалчин, гэмт хэрэгтэн болж хувирсан баримтууд. Эдгээр баримтаар нийт цагдаагийн алба хаагчийг хамаатуулж, нэр төрийг нь сэвтээх гэсэнгүй. Гэвч төрийн цагдаагаас ийм олон гэмт үйлдэл гарч байгаа нь хэтэрсэн, хэтийдсэн үзэгдэл биш гэж үү. Гэмт хэрэгтэй тэмц гэж  итгэл хүлээлгэсэн цагдаа нар нь өөрсдөө гэмт хэрэг үйлдээд эхэлбэл энэ ард түмэн хэндээ найдаж, хэнээс сэргийлэх болж байна аа.

 

Цагдаатай холбоотой шүүмж­лэл, гомдол сүүлийн жилүүдэд улам л ихэссэн. Салбарын сайд нь “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэж уриалаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагд­сангүй. Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, ярьдаг. Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүлцэнгүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Хүнийг нь биш, сүлдийг нь хүндэлсэндээ тэр юм. Гэтэл буруу даварч, хазгай сэтгэсэн цагдаа нар “Бид бол төр. Та айж, бид айлгах ёстой” гэсэн шиг даналзсаар, адагтаа алуурчин мэт авиржиж, дээрэмчин мэт хэрцгийжиж ирсэн байна.

 

Олны олонд ганц нэг муу авир, гэмт үйлдэл, буруу хазгай байлгүй яахав дээ гэж өмөөрөх хандлага байдаг. Нэг чулуу хөдөлсний төлөө уул нүүсэн мэт сүржигнэх хэрэггүй ч гэдэг. Тэгвэл уучлаарай, цагдаа нар аа. Та нараас нэг ч өө сэв олж хармааргүй байна. Энэ бол төрдөө итгэж, хуульдаа захирагдан амар тайван амьдрах гэсэн иргэн хүний хүсэл.

 

Энэ салбарт хамгийн шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажиллах учиртай. Учир нь тангараг өргөсөн цагдаа намайг хамгаална гэж итгэдэг. Харин эсрэгээрээ занадаг, заналхийлдэг, сүрдүүлдэг, доромжилдог байхыг зөвшөөрмөөргүй байна. Дээр өгүүлсэн баримтууд бол гэмт хэрэг үйлдэж, шийтгэл хүлээсэн тохиолдлууд нь л юм. Харин нийгэмд цагдаа нарын хэнээрхэл, ёс суртахууны доголдол, жинхэнэ гэмт хэрэгтний сэтгэлзүй зэрэг нь эзэнгүй сүг сүүдэр шиг тэнэж явна.

 

Яагаад эзэнгүй вэ гэвэл тэр үйлдлийнх нь талаар хэн ч гомдол гаргаж зүрхэлдэггүйд оршино. Цагдаагийн зуултад орохыг хэн л хүсэх вэ дээ. Тийм л учраас Монголд цагдаагийн алба хаагчдын нэр хүнд далд судалгаагаар маш муу гарч, харин ил дүгнэлтээр “А” үнэлгээ авдаг хэрэг.

 

Төрийн цагдаа яагаад гэмт хэрэгт улам их холбогдох болов оо гэдгийн хариулт нь магадгүй зан харьцааны өчүүхэн доголдол, шалихгүй омог сүрийг өөгшүүлснийх байж мэднэ. Цагдаа хүн төрийн өмнөөс хууль мөрдүүлэх эрхтэй. Гэхдээ үүнийг заавал зандарч, сүрдүүлж, хуулийн шийтгэлээр далайлгаж мөрдүүлэх ёстой ч юм уу.

 

“Энэ моньдийн яс  маханд нь л  хэлж өгөхгүй бол бол­доггүй золиг байгаа юм” гэж хэлээд л хүүхдээ гөвшиж өгдөг эцэг, эхчүүдтэй адил Монголын цагдаа эрхээ хэрэгжүүлдэг. Өдгөө дээрх эцэг, эхчүүд гэр бүлийн хүчирхийлэгчид болж хувирч байгаа бол мөнөөх цагдаа нар нь харин гэмт хэрэгтэн болж өсөн торниж байх шив. Энгийнээр бодоход ч энэ бол боломжтой хувирал шүү дээ. Ажил дээрээ байнга л хэн нэгнийг дарамталж, зо­дож, зандчиж дадсан хүн ар гэртээ очоод гарынхаа үзүүрт эхнэр, хүүхдээ  хэлмэгдүүлэх нь энгийн л нэг сурц, өөрийн эрх­гүй төлөвшиж  тогтох рефлекс маягтай болох нь аргагүй биш үү.

 

Тиймд цагдаагийн бай­гуул­лагыг нэг бол хүчнийх, нөгөө бол үйлчилгээнийх нь утга руу бүрэн шилжүүлэх хэрэгтэй байх. Хүчнийх гээд тогтчих юм бол цагдаа нар хүн хөнөөхөд нийгэм ингэтлээ цочирдож хүлээж авахгүй шүү дээ, ядаж л. Хүчээ л хэрэглэсэн юм байлгүй гээд хүчтэйн өмнө сөхөрдгийн үлгэрээр айдас хүйдэс дундаа амьдарна. Харин үйлчилгээний байгууллага гэсэн нэр хаяг, эмблем зүүх гээд байгаа бол түүнийгээ төгс хийгээсэй. Энэ хоёрын ялгаанаас л тэнгэр газар шиг зөрүү үүсээд байгааг хэн хүнгүй мэдэж, ойлгож байгаа. Алуурчинтай тэмцдэг гэж итгэсэн чинь өөрөө алуурчин байж таардаг шиг алс хол зөрүү байж болохгүй. Нийгмээ хамгаална, хүн ардаа өмгөөлнө гэж итгэтэл нийгэмдээ аюул занал учруулдаг, хүн ардаа айлган сүрдүүлдэг байж таарахгүй.

 

Уг нь цагдаагийн тоо, хэлтэс нэгжүүдийн тоо нэмэгдсэний хэрээр гэмт хэргийн гаралт, илрүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нэмэгдэх учиртай. Улаанбаатар хотын дүүрэг бүр нэг цагдаагийн хэлтэстэй байсан бол өдгөө 14 цагдаагийн хэлтэстэй болоод байгаа.

 

Гэтэл 2015 оны эхний найман сард 36118 гомдол мэ­дээлэл ирж, 2339 гэмт хэрэг гарсан бол дараагийн ганцхан сард энэ 31766  гомдол ирж, 2487 гэмт хэрэг гарч, захир­гааны  зөрчил  л  гэхэд  8000 гаруйгаар нэмэгджээ. Эндээс цагдаагийн тоонд бус, чанарт асуудал байна аа гэдгийг харж болж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн тоог нэмэгдүүлсэн хэрэг биш, цагдаа нэртэй гэмт хэрэгтнүүдийн тоог л өсгөсөн мэт дүр зураг харагдаж байна.

 

Цагдаа нэртэй цэвэрхэн дээрэмчид, хууль ярьсан хурган бацаанууд гэж тэднийг дуудаж байна. Аливаа нэр хоч хоосноос ургадаггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгж, компаниудыг олноор шалгаж, дарамт учруулж байна гэх мэдээлэл. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаар “Цагдаагийн газраас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шал­гаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орчихсон тууж явна. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” хэмээн мэдэгдсэн.

 

Цагдааг дарамтлагч, занал­хийлэгч, хүчирхийлэгч, авлигач болгож буй хөрс суурь, шороо нь болж байгаа тогтолцооных нь тухай ярихгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нэг, хоёр цагдааг муулж үзэн ядаад өнгөрөх нь дэндүү харалган. Шарилжийг нь түүгээгүй хөрснөөс хогийн ургамал л ургах нь мэдээж шүү дээ. Цэцэг ургах байсан чинь үзлийн муухай шарилж ургачихлаа гэж шаагилдах утгагүй биш үү.

 

Д.ДАМДИНЖАВ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • доогий (122.201.27.244)
    Дутуу бна 7сарын 1нд хун буудаж тоголсон
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • хуульч (103.26.192.157)
    энэ гэмт хэргүүд гарах болсон шалтгаан нь прокурорын мөрдөн байцаах газар байхгүй болсонтой шууд холбоотой. намайг манайхан л шалгана гэж боддог болсон юм.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.9.40.6)
    Ugaasaa tsagdaa nar yos zuigui. Ger bulee zodoj daramtaldag olon hun bdag. Awilga awdag buruu zuil hiideg. Dotood hyanaltiin gazart ni uguhuur tsagdaagiin tald shiidwer gardag.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Tsagdaagiin ner hundiig ulsturchid 2008 ond burmusun ungaaj absan.Odoo zub talaas ni sergeej,uurchilun saijrulahgui bol tend ajillah hun oldohgui bolson bh !!!.Getel .,Tsagdaagiin baiigulagad hun l ajilldag uchir tedend bas demjleg tuslamj heregtei.Tsagaa hun stresddegui gej boddog ,ted nariig tumur met sanadag bj bolohgui l bh.Tsagdaa nart setgel zuich hurtel heregtei
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • зочин (202.179.12.6)
    Цагдаагийн нэр хүнд цэвэр, ажил үйлс нь байнга өөдрөг байх ёстой сүүлийн үед юу болоод байна даа нэр хүнд нь унаж байна үнэхээр болохгүй юм сонсогдоод байна анхаар зарим дунд тушаалын дарга нар нь болохгүй байна шүү
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.95.139)
    хамгийн гол нь байнга нууж нэгнээ хаацаалаад өнгрөөгөөд байна ганц биш маш олон удаа давтагдаж байна. дотоод хяналт гэж алга.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • ЧИНГИС (150.129.141.83)
    Ажилтанууд нь хууль зөрчөөд байгаа тэр хэлтсийн тасгийн дарга нат нь арга хэмжээ аваачээ. Дарга нарынх нь толгойг нь илээд албан тушаалд нь хэвээр байлгаад байхаа болиоч Чингисээ. Хүчнээн арын хаалгаар таньдөг хүнээ дарга болгосон ч гэсэн ажилаа хийж чадахгүй байвал халж чаддаг байгаач хар малаа.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Уриа (182.160.1.53)
    Бороохойд бороохойд бас дахин бороохойд цагдаа Ленин
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.11.134)
    Цагдаа л гэх юм энэ хүмүүс чинь амь амьдралтай л баймаар юм ганц нэг хүнээс болж энгийн нэгэн ажилаа хийж яваа хүмүүс хэлмэгдэх юмаа
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
    • Зочин
      чи юу гээд байгаан хамгийн гол нь байнга нууж нэгнээ хаацаалаад өнгрөөгөөд байна ганц биш маш олон удаа давтагдаж байна. дотоод хяналт гэж алга.
      2015 оны 11 сарын 02
  • unen (202.21.111.43)
    Mongold tsagdaa yalanguya zamiin tsagdaa khiine gedeg bol zugeer khun daramtalj tsalin avch deerees ni avilga avdag asar ashigtai bussines bolson Zamiin tsagdaa Zamiin khudulguunii shine khuuliar torguuliin khemjee nemsneer ulam avilgach bolson ... Ene olon kameriin khyanalttai bolson oodoo ene zam deer zogsoj deerem khiideg buduun buduuleg olon tsagdaagaas salj yadarsan tusuvtuu nemer bolmoor yumdaa erunkhii saidaa....................
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.142.149)
    12 оноос хойш цагдаа ил цагаандаа гарсан дарамтлагчид юм нэхдэг болсон. урд нь ийм бгүй.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.20.71)
    САЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХЭРЭГТЭЙ БОЛСОН ГАЗАРДАА
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Цагдааг алуугчин, дарамтлагч, занал­хийлэгч, хүчирхийлэгч, авлигач болгож буй хөрс суурь, шороо нь болж байгаа тогтолцооных нь тухай ярихгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нэг, хоёр цагдааг муулж үзэн ядаад өнгөрөх нь дэндүү харалган. Шарилжийг нь түүгээгүй хөрснөөс хогийн ургамал л ургах нь мэдээж шүү дээ. Цэцэг ургах байсан чинь үзлийн муухай шарилж ургачихлаа гэж шаагилдах утгагүй биш үү.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгж, компаниудыг олноор шалгаж, дарамт учруулж байна гэх мэдээлэл. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаар “Цагдаагийн газраас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шал­гаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орчихсон тууж явна. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” хэмээн мэдэгдсэн.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    цагдаагийн албан хаагчийн тоог нэмэгдүүлсэн хэрэг биш, цагдаа нэртэй гэмт хэрэгтнүүдийн тоог л өсгөсөн мэт дүр зураг харагдаж байна.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    цагдаагийн бай­гуул­лагыг нэг бол хүчнийх, нөгөө бол үйлчилгээнийх нь утга руу бүрэн шилжүүлэх хэрэгтэй байх. Хүчнийх гээд тогтчих юм бол цагдаа нар хүн хөнөөхөд нийгэм ингэтлээ цочирдож хүлээж авахгүй шүү дээ, ядаж л. Хүчээ л хэрэглэсэн юм байлгүй гээд хүчтэйн өмнө сөхөрдгийн үлгэрээр айдас хүйдэс дундаа амьдарна. Харин үйлчилгээний байгууллага гэсэн нэр хаяг, эмблем зүүх гээд байгаа бол түүнийгээ төгс хийгээсэй. Энэ хоёрын ялгаанаас л тэнгэр газар шиг зөрүү үүсээд байгааг хэн хүнгүй мэдэж, ойлгож байгаа. Алуурчинтай тэмцдэг гэж итгэсэн чинь өөрөө алуурчин байж таардаг шиг алс хол зөрүү байж болохгүй. Нийгмээ хамгаална, хүн ардаа өмгөөлнө гэж итгэтэл нийгэмдээ аюул занал учруулдаг, хүн ардаа айлган сүрдүүлдэг байж таарахгүй.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Харин нийгэмд цагдаа нарын хэнээрхэл, ёс суртахууны доголдол, жинхэнэ гэмт хэрэгтний сэтгэлзүй зэрэг нь эзэнгүй сүг сүүдэр шиг тэнэж явна.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Иргэн (43.242.241.194)
    Өргөсөн тангарагийг нь өдөр болгон ажилд гарахын нь өмнө уншуул тэгээд юу болохыг нь ...
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • e (103.229.120.8)
    aya yana daa
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.242.243.23)
    ЧИНГЭС АВЛИГА , АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛСАН ХҮНИЙГ БЯНГОЛ ДҮҮРГИЙН ХОЁР ДУГААР ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛЖ ЦАГДАА ХУУЛЬ ЗАВХАРУУЛДАГИЙГ АРД ТҮМЭНД ХАРУУЛЖ ХУУЛЬ ЗАВХАРУУЛСАН ЭНЭ ХӨРСӨНД ЦАГДАГИЙН АЛБА ХАГЧДЫГ БЭЛТГЭЖ БАЙГАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ХҮҮХДИЙН БАЙЦААГЧ НАРТА АВЛГА, АШИГ СОНИРХОЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ХИЙЖ БЙНА ГЭЖ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЭР ГАРСАН АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГААС ХАЛСАН ХҮНИЙГ ЦАГДААД АВЧ ДАРГА БОЛГОСОН ЧИНГЭС БОЛОН ЦАГДААГИЙН УДИРДЛАГА АШИГ СОНИРХОЛГҮЙ БАЙЖ АВЛИГАТАЙ ТЭМЦЭН ШИЙЙДВЭРИЙЙГ ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭН БАЙХ ВЭ
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ байгууллага CS2-оос гадна MLBB болон PUBG Mobile зэрэг төрлүүдэд өргөжиж байна
    3 цаг 39 мин
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    6 цаг 22 мин
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
    7 цаг 1 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо
    7 цаг 2 мин
  • “Алтан цом-2026” хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
    7 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо
    7 цаг 9 мин
  • Ж.Батжаргал: Тариаланчдад дизель түлшийг өртөг нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ
    7 цаг 40 мин
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
    8 цаг 31 мин
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    9 цаг 19 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    9 цаг 38 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    10 цаг 7 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    10 цаг 24 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    10 цаг 38 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    11 цаг 15 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    11 цаг 19 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    11 цаг 45 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    11 цаг 47 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    12 цаг 22 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    12 цаг 33 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    13 цаг 1 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК