2015.11.5, Пүрэв гараг / Билгийн тооллын: 24
Намрын адаг улаан нохой сар
Хөхөгчин тахиа өдөр
Аргын тооллын: 2015.11.5, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 08.04-17.48
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл хийгээд өвчнийг таслах, хураан үйлдэхүй, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл, дайсныг номхотгоход сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.