СБД-ийн нутаг Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын дээд сургуулийн баруун замд марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 43 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.
Мөн ХУД-ийн нутаг Зуун модын замд Т.Estima маркийн авто машины жолооч Х нь Ford F-150 маркийн Х жолоочтой H.Verna маркийн Б жолоочтой авто машинуудтай мөргөлдөж 26 настай эмэгтэй З нарын 3 хүн гэмтсэн. H.Verna маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)