Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд валютын ченж Б-ийн амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг энэ сарын 1-ний өдөр гарсан. Уг хэрэг дээр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шуурхай ажлын хэсэг гарч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна. Улмаар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 22 настай Б-г баривчилж, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээллээ. Гэмт этгээд хохирогчийн 40 гаруй сая төгрөгийг авч, гэр орныг шатаан хэргийн ул мөрийг баллах оролдлого хийсэн байна. Харин Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн ур чадвар гаргаж, хэргийн шуурхай илрүүлжээ.
Д.Ундрах/24tsag.mn/