Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баривчилгаа №1, Баривчилгаа №2 ....Үргэлжлэл бий юү?

2015-11-06
0
ЖИРГЭХ

Долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр баривчилгаа. Энэ бол Өршөөлийн хуулийг баталж, албан тушаалын хэргийг өршөөхгүй гэж шийдвэр гарсны маргааш нь л “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяаг баривчлан хорьсон. Түүний дуулиан намжиж амжаагүй байтал Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчиллаа. Цаг үе, нөхцөл байдал нь тэгж таарав уу. Эсвэл зохион байгуулалттайгаар ямар нэг юмыг эхлүүлэв үү. Хэрэв юм эхлүүлсэн гэж үзвэл тэр нь юу вэ. Бас хэн эхлүүлэв.

 

Нийгэмд зүй ёсны ийм асуулт эзэн бие хайн тэнэж эхэллээ. Эдгээр хоёр баривчилгаанд төстэй тех­нологи байгааг анзааралгүй өнгөрөөж болохгүй. Хэн хэ­нийг нь оройн цагаар, урьд­чилан бэлтгэсэн гүйцэтгэх ажиллагааны үр дүнд дайчлан баривчилсан гэж харагдаж байгаа. Хамгийн гол адил төстэй тал нь хоёулангийнх нь ар талууд үүнийг өөрсөд рүү нь ирж байгаа улс төрийн дайралт гэж харж буй.

 

Б.Батзаяаг Эрүүгийн хуу­лийн 148.4 дүгээр зүйл буюу бүлэглэн зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол гэсэн агуулга бүхий зүйл ангиар сэжигтнээр баривчилжээ. Тэр баригдсанаар өөр олон албан тушаалтан уг хэрэгт татагдан шалгуулах нөхцөл байдал бий болоод байгаа. Б.Батзаяагаар эхэлсэн баривчилгаа бол дөнгөж эхлэл гэдгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлсэн нь анхаарал татсан. Тэрээр “Нарийн царигаар Монголын баялгийг урагшаа зөөх гэсэн хүмүүс хэтэрхий олон боллоо. Б.Батзаяа бол  тэрний золиос юм.  Энэ  дөнгөж  эхлэл.  Цаашдаа ч олон хүнийг хоморголох нь тодорхой” гэсэн нь  мэдээлэлд ойр байгаа хүний үг гэдэг утгаараа ортой байж мэднэ. Х.Баттулга гишүүний хувьд энэ хэргийн цаад зорилгыг шууд таньж байгаа болтой мэдэгдэл хийсэн. Тавантолгойн гэрээний тогтоолын төслийг ард түмэнд ашигтайгаар боловсруулж өр­гөн барих гэж байхад ийм дайралт ирж байна гэж тэр хэлсэн.

 

Тэгвэл МАХН-ын зүгээс өөр хэлбэртэй ч агуулга адилхан юм яриад байгаа. Бүр нэр заагаад, Г.Шийлэгдамбын баривчилгааны захиалгат эз­нээр Ерөнхийлөгчийг шууд нэрлэж байхад Х.Баттулга битүү дохиогоор Ерөнхий сай­дыг зааж буй. Хэрвээ тэдний таамаг үндэслэлтэй байгаад хэн нэгэнд баривчилгаа зохион байгуулах эрх ашиг байгаа бол яах вэ. Эсвэл эрх ашгаа баривчилгаагаар дамжуулан гүйцэлдүүлэх “адгийн” арга яваад байна уу. Тэр тохиолдолд №3-ийн эзэн хэн байх нь чухал биш. Жижиг чулуу хаанаас ч олдоно.  Шүүх, цагдаа, хууль хяналтын байгууллагад дуудагдаж, шалгуулахыг зарим хүн чулуу няслах гэж ёжтой нэрлэдэг юм билээ. Чулуу няслуулах улс төр үргэлжлэх үү, эс үргэлжлэх үү гэдгийг харах л үлдлээ.

 

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба авлига авсан уу

 

АТГ-аас уржигдар 16.00 цагийн үед МАХН-ыг Зас­гийн газарт төлөөлөн суу­гаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг яаман дээрээ байхад нь авлига, албан тушаалын хэргээр барив­чилж, хорих 461-р ангид түр саа­туулсан. Зарим эх сур­валжийн мэдээлснээр АТГ-ын ажилт­нууд Г.Шийлэгдамба сайдыг авлига авч байхад газар дээр нь барьсан гэх. 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют байсан тухай албан бус мэдээлэл ч үүнтэй холбогдон гараад байна.

 

Тэгвэл өөр нэг эх сур­валжийн мэдээлснээр, ту­хайн үед  Г.Шийлэг­дамбаар  ах­луул­сан аж­лын хэсэг арван­нэг­дүгээр сарын 6 буюу өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-д хийх Шилэн дансны ту­хай хуулийн хэрэгжилтийн мэ­дээ­лэлтэй холбогдуулан яаман дээрээ хуралдаж байхад нь АТГ-ын ажилтнууд орж ирэн баривчилсан гэх.

 

Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэг­дамбатай хамт түүний жо­лоо­чоос гадна тус яамны Стратегийн бодлого төлөв­лөлтийн газрын дарга Р.Оюунхандыг саатуулан бай­цааж,  тухайн  өдрийн шө­нө буюу 02 цагийн орчимд сул­ла­сан гэх мэдээлэл байна. АТГ-аас харин албан ёсны тайлбар одоогоор өгөөгүй байна.

 

Харин өчигдөр үүнтэй хол­бог­дуулан МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар намынхаа байранд хэвлэлийн хурал зар­лан, мэдээлэл хийсэн юм. Үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэе.

 

08.00 цаг. МАХН-ын Ерөн­хий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас ба­рив­чилсан тухай мэдээллийг бүх мэдээллийн цахим хуудсууд онцолсон байв. Улмаар олон нийтийн сүлжээ сайтуудад түгээгдэн өчигдрийн дуулиант сэдэв болон үргэлжилсэн.

 

Яг энэ үед МАХН-ын на­рийн бичгийн дарга Э.Эрдэнэ­жамъян өөрийн “Твиттер” хуу­даснаа “Г.Шийлэгдамба сай­дыг асуухаар АТГ-т ирлээ. АТГ-аас харин энд байхгүй, хо­рих 461-р ангид байгаа гэв. Тэнд очоогүй. Нууц шоронтой бол­чихож” хэ­мээн жиргэсэн юм.      

 

10.00 цаг. Г.Шийлэгдамбыг барив­чилсан гэх мэдээлэл оргил цэгтээ хүрч байв. Гэтэл Засгийн газрын бас нэгэн сайдын өрөөгөөр АТГ-ынхан “зочлоод” гарсан тухай мэдээ тарж эхэллээ. Тэр нь мөн л МАХН-ын гишүүн буюу Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ байсан юм. Түүнийг на­мынх нь Ерөнхий нарийн бичгийн даргын баривчилгаатай холбоотойгоор ийнхүү сурагласан байж мэднэ хэмээн таамаглаж байлаа.

 

12.00 цаг. Цагдаагийн ерөнхий газарт  Эрүүгийн цагдаагийн ажилт­нууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын баривчилгааны тухай тод­руулахад “Бидэнд хамаа­рал­гүй зүйл. АТГ тодорхой тайлбар хийх байх” гэсэн хариулт өгсөн.

 

12.10 цаг. Төрийн ордонд “Сайдын цаг” уулзалт болов. Уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцсон юм. Энэ үеэр дээрх баривчилгаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Энэ талаар би мэдээлэл багатай байна. Г.Шийлэгдамба гэдэг хүнтэй холбоотой асууд­лыг АТГ шалгаж бай­гаа гэдэг дээр улстөржих шаард­лагагүй. Хамгийн гол нь хүний эрхийг хангаж ажиллах ёстой. Зарим хүний эрхийн байгууллага, ар гэрийнхнээс нь 20 гаруй цагийн хугацаанд өмгөөлөгч оролцуулаагүй гэ­сэн гомдол гаргаж байгаа. Ер нь аливаа асуудлын гэм бу­рууг шүүх тогтоодог. Прокурор, АТГ, Мөрдөн бай­цаах газар хүний эрхийг хан­гаж ажиллах үүрэгтэй” гэв.

 

 “АТГ-ын баривчилгааны ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа” гэв

 

13.00 цаг. МАХН-ын нарийн бичгийн  дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар үйл явдалтай хол­бог­дуулан мэдээлэл хийсэн. Тус на­мынх­ны хувьд энэ явдлыг цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн дүгнэж байгаагаа илэрхийлсэн билээ.

 

Энэ тухай Э.Эрдэнэжамъян “Г.Шийлэгдамба сайдыг ба­ривчилсан нь МАХН-ын эс­рэг хийж буй улс төрийн зо­хион байгуулалттай хэлмэг­дүү­лэлтийн дараагийн шат юм. МАХН-ын дарга, удирд­лагууд болон гишүүдэд чиг­лэсэн заналхийлэл, хэлмэг­дүү­лэлт ирэх нь тодорхой бай­сан. Харин хэзээ, хэнийг барих бол гэсэн асуулт л нууц байсан юм. Гэтэл үүний хариу болж Засгийн газрын гишүүн Г.Шийлэгдамбыг ийнхүү барив­чиллаа. Энэ бол сонгууль дөх­сөнтэй, мөн МАХН-ын нэр хүнд сэргэж байгаатай шууд холбоотой зүйл юм. Манай нам ийм хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн. Тиймээс айхгүй гэдгээ хэлье. Баривчилсан гэдгийг нь сонсоод бид Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баян­сэлэнгэ гэсэн хүмүүстэй хамт АТГ-т очиход, хорих 461 дү­гээр анги руу аваад явсан гэх хариултыг өгсөн. Тэнд ямар маягийн байцаалт явуулсныг харин сайн мэдэхгүй байна. Өмгөөлөгч нартай уулзаж бай­на. Гэвч нэг харамсалтай зүйл хэлэхэд АТГ-ын эсрэг явдаг өм­гөөлөгч олдохоо байжээ” гэсэн юм.

 

Үүний дараа МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж мөн байр суу­риа илэрхийлсэн. Тэрээр “Зас­гийн газар болоод УИХ-д суу­далтай, улс төрийн хувьд өөрийн тогтвортой байр суурь­тай намын хувьд шударга ёсны төлөө явсаар ирсэн. Гэвч бидний энэхүү зорилгыг таслан зогсоох, саад болох ямар нэгэн алхмуудтай  бид  эрс  шийдэмгий тэмцэх бол­но. Монгол оронд өнөөдөр нийтийг хамар­сан мөр­дөлт, хэлмэгдүүлэлт, таг­нах, чагнах ажиллагаа ердийн үзэгдэл болон хувирлаа. 1937 оны хэлмэг­дүүлэлтийг дахин давтахгүй  гэж бид байнга ярьдаг. Гэтэл нөхцөл байдал буруу тал руугаа эргэж байгааг бид харж байна. Шударга үнэнийг тогтоох хуулийн байгууллага хүртэл захиалагчтай болсонд харамсаж байна. Шүүх, проку­рор, цагдаа, АТГ нь хэл­мэг­дүүлэлтийн арга хэрэгсэл болон хувирчээ. Бидний авсан мэ­дээллээр баривчлагдсан тэдгээр хүмүүсийг урд шөнөжингөө  ямар ч өмгөөлөгчгүйгээр да­рам­­­талж, мэдүүлэг авсан бай­на. Цаашид бид иймэрхүү хэл­мэг­дүүлэлтийн золиос болж бай­гаа хүмүүсийг хамгаалан ажиллана” гэлээ.

 

Нөгөө талдаа энэхүү барив­чилгааг цаг хугацааны хувьд үзэхэд МАН-ын удирдлагууд МАХН-тай хамтарч сонгуульд орох тухай мэдээлэл гарсан­тай ч холбоотой байж болзошгүй гэж тэд үзэж байгаа гэсэн юм.

 

Түүнээс гадна өөрсдийнх нь хэлснээр “захиалагч” нь хэн байж болох талаар асуу­хад, Э.Эрдэнэжамъян “АТГ-ын даргыг, мөн ерөнхий прокурорыг хэн томилдог юм бэ. Ц.Элбэгдорж гэж ганц­хан л хүн байгаа шүү дээ. Ерөн­хийлөгч энэ бүхний ард байна” хэмээн мэдэгдлээ. 

 

14.40 цаг.  Энэ  бүх  мэдээ­лэл  гарсны дараа Засгийн газ­рын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, МАХН-ын болон УИХ-ын гишүүн Ч.Улаан нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өрөөнд хамт оржээ. Ингээд төд удалгүй АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж дуудагдан мөн тийш явж ор­сон байна. Харин ямар асуудлын талаар хэлэлцсэн нь нууц үлдсэн юм.

 

15.40 цаг. АТГ-ын ха­раанд өртсөн дараагийн  хү­нээр  тодроод  буй Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өөрөө тайлбар хийсэн. Тэрээр “АТГ-аас намайг албан ёсоор дуудаж, шалгаж, байцаасан зүйл байхгүй гэдгийг хэлье. Тиймээс би үүсээд байгаа нөхцөл байдал, мэдээлэлтэй холбоотойгоор АТГ-т албан би­чиг хүргүүлэхээр болсон. Тус албан бичигтээ надтай хол­боотой асуудал байгаа бол тайлбар өгөхийг хүссэн юм. Миний бие аль нэг намын талд оролгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ирсэн. Тиймээс энэ улс төрийн тоглоомд орох үндэс байхгүй” хэмээн ярь­сан юм. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын баривчил­гаа­ны та­лаар тэрээр намын нөхөд­тэйгөө адил­хан байр суурьтай байгаа гэлээ.

 

АТГ-ын тайлбар чухал

 

Тэгвэл өмнө нь хэлсэнчлэн сайд Г.Шийлэгдамбыг авлига авч байх үед үйлдэл дээр нь барь­сан гэх мэдээллийг үзвэл АТГ-аас ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан гэсэн үг болно. Эсвэл хэн нэгэн ца­гийг нь тааруулж мэдээлэл өгсөн байж ч болохоор байна. Мөн 500 сая төгрөгтэй тэнцэх валю­тын асуудал ч баттай бус байгаа.

 

Гэх мэтчилэн маш олон эр­гэлзээтэй, учир битүүлэг зүйл уг баривчилгааг тойрон эр­гэлд­сээр байна. Харин албан ёсны баримттай мэдээлэл өгөх учиртай АТГ ямар ч тайлбар хийгээгүй л байна. Хэзээ хэв­лэлийнхэнд хандах нь ч тодорхойгүй хэвээр. Ямартай ч тэдний өгөх тайлбар нийгэмд бодит дүгнэлт хийх хөшүүрэг болох биз ээ.  

 

УИХ-ын дарга З.Энхболд:

-Дулаан хувцсаа базаагаад сайн өмгөөлөгч авахдаа бэлд, А.Гансүх ээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

 

Х.Баттулга:

-Таныг шалгана гэсэн мэдээлэл байна.

-Шалгана ш дээ, дандаа л шалгадаг.

Эх сурвалж: www.news.mn

 

Э.Эрдэнэжамъян:

-МАХН-ын удирдлагуудын эсрэг хийж байгаа хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат эхэллээ. Эрт орой, хэзээ нэгэн цагт МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, удирдлагууд руу чиглэх байсан. Хэзээ вэ, хэн бэ гэдэг асуулт л байсан юм. Ер нь МАХН-аас тодорхой ажил төрөл хийж байгаа бүх хүнийг АТГ өдөрт нэг удаа дууддаг.

МАХН-аас зарласан хэвлэлийн бага хурлаас

 

Г.БАЛЖИННЯМ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • уншигч (5.146.248.80)
    Аль эрт ийм тууштай арга хэмжээг авч авилгач хариуцлагагуй байдалтай тэмцэх естой байлаа. Энэ бол туйлын зов. Цочиргоо огох авах естой. Монголын нийгмийн хорт хавдараас ийм байдлаар л салж чадна.
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • АТГ vs МАХН (182.160.3.183)
    МАХН бол Авилгын загалмайлсан эцэг Намбарын хүү Энхбаярынх мөн. АТГ авилгын намтай тэмцэж байна
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.11.98)
    АТГ -ийг татан буулгамаар юм цагдаа прокурор байхад илүү юм биш үү Хэн гаргаж ирсэн юм бэ
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    MAN=MCS=delbedanzangah
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • zochin (103.57.93.158)
    2016 onii songuulid man mahn hamtarch songuulid oroltsoh bolomjtoi geed surag garanguut mahniig unagaah zorilgotoi AN eeljilt helmegduuleltee yavuulj bgaa ni hend ch todorhoi bna iimd mongolchuud mini mongoliin turiig samarch hamag dansiig ni hoosolj bgaa ANiig 2016 ond bitgii songooroi ene namiin humuusiin idej uusniig ard tumend il bolgoh tsag ireh bh gej naidaj bna
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Suhjargal (103.10.23.5)
    Монголын төр нэгнийгээ дандаа барьж загас барихааас хурдан юмдаа Энэ бол ард түмний хүү Тэр Сангажавын Баярцогтыг бариач юуны гадаад эмчд Мөнгө өгөөд байна вэ ? Одоо таныг 37 оны хэлмэгдүүлэлт манайд ардчилал нэрээр гарч байна Ард нь хэн хохирох үр хүүхэд улс үндэстэн хохирно байнга сандал ширээний тэмцэл явагдаж байна Болиоч хоёр МАНАН
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шударга иргэн (112.72.11.67)
    АТГ ШУДАРГА САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. АВИЛГАЧ АЛБАН ТУШААЛТНУУД АЛХАХ ГАЗАРГҮЙ.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Dulguun (5.9.36.66)
    ATG gj mahnii mashin 2016n ond tatan buugdah bh heveer bailagval Ardchilsan nam Eebee meebee uursduu 2017 ond shalgagdhaa medej bgaa novshnuud
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
    • BD
      ATG muu muu l gene gehdee Wiilegdamba buruugui bol shalgaad l sullagdana shuu dee Gansuchiin hereg deer Nyagtlan huuhen yalgui l uldsen shuu dee. Shiilegdamba sejigtei gardaa yahaaraa tiim ikh hemjeenii mungu ajil deeree hadgaldag bn aa uneheer l huviin heregtseenii mungu yum bol gertee esvel bankind hadgalna bizdee khe khe
      2015 оны 11 сарын 06
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Батжаргал: Тариаланчдад дизель түлшийг өртөг нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ
    25 мин
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
    1 цаг 16 мин
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    2 цаг 5 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    2 цаг 24 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    2 цаг 52 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    3 цаг 9 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    3 цаг 24 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    4 цаг 1 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    4 цаг 5 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    4 цаг 31 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    4 цаг 33 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    5 цаг 8 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    5 цаг 19 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    5 цаг 47 мин
  • ФОТО: Шинэ Засгийн газрын АНХНЫ хуралдаан
    6 цаг 0 мин
  • Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
    6 цаг 10 мин
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
    6 цаг 16 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    6 цаг 20 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 1 мин
  • Засгийн газар хуралдаж байна
    7 цаг 4 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК