Хууль зүйн сайдын 2015 оны А/93 тоот тушаалын дагуу Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын дарга, дэд дарга нар болон ОБЕГ-ын удирдлагуудад зориулсан “Стратегийн дамжаа”-ны сургалт 2015 оны 11 дүгээр сарын 05-наас Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвд эхэллээ. Сургалтын зорилго нь удирдах ажилтны удирдахуйн онолын мэдлэгийг сэргээх, стратегийн түвшиний шийдвэр гаргах ур чадварыг дээшлүүлэх, байгууллагыг удирдах, төлөөлөх мэргэжлийн ёс зүй хандлагыг төлөвшүүлэхэд оршино. Сургалтыг “Удирдахуйн онол-төрийн удирдлагын тулгамдсан асуудал”, “Аюулгүй байдлыг хангах стратегийн удирдлагын тулгамдсан асуудал”, “Байгууллагын стратегийн удирдлагын тулгамдсан асуудал” гэсэн 3 чиглэлээр явуулна. Тус сургалт нь 12-р сарын 24-нийг хүртэл хоёр сар үргэлжлэх бөгөөд долоо хоногийн пүрэв гараг бүр хичээллэх юм.
Сэтгэгдэл (1)