Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг ”гэртээ харих” уу

2015-11-09
0
ЖИРГЭХ

-АН-ын фракцуудын талцал буюу засаг ганхах чимээ-

 

Улс төрд түүх давтагдах нь бий. Засгаа өөрсдөө унагаж, ялалтаа хамтдаа үгүйсгэдэг 1996-2000 оны түүхээ АН өнөөдөр яг тэр чигээр нь хуулж бичиж байна. Тэгэхэд “Ардчилсан холбоо эвсэл”-ийг бүрдүүлж байсан намууд гурван Засгийн газар огцруулж, дөрөв дэхтэйгээ сонгуультай золгосон бол энэ удаад АН-ынхан нэгийг огцруулж, хоёр дахиа унагахаар ярьж явна. Огцорсон Ерөнхий сайд нь М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наран-цацралт, Н.Алтанхуяг нар болохоос огцруулсан технологи, төлөвлө-сөн сценари нь бол яг адилхан байна. Одоо Ч.Сайханбилэг тэдний замаар “гэртээ харьж” магадгүй нь. Тэгэхээр АН засаглаж чаддаггүй нам уу?

 

ШАЛТАГ


Байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, 25 жилийн ойгоо тэмдэглэх хүртэл хугацаанд АН хоёр л удаа УИХ-ын сонгуульд ялсан нь 1996, 2012 он.

 

Дөрвөн жилд нэг болдог сонгуулийн мөчлөгөөр нь тоолбол АН засаглаж чаддаг гэдгээ харуулахад найман жилийн хугацаа олджээ. Гэвч энэ хоёр сонгуулийн дараа АН байгуулсан засгаа, барьсан гэрээ өөрсдөө нураадаг нь өнгөрсөн түүхээр ч, өнөөдрийн үйл явдлаар ч адилхан баталгаажих юм. Шалтаг хайвал тэр нь АН аль ч сонгуульд нь бүрэн утгаараа ялж чадаагүйтэй холбоотой гэх биз. Энэ үнэн.

 

2012 оны сонгуульд хэдийгээр АН ялалт байгуулж, УИХ-д хамгийн олон суудал авсан ч тэд олонхи болоогүй. Засаглах эрхийг тэдэнд өгсөн ч дангаар засаглах боломжийг ард түмэн олгоогүй гэсэн үг. Бусдаас хамааралтай, бүтэн эрх мэдэлтэй яваагүйг нь АН-ын байгуулсан хоёр Засгийн газрын бүрэлдэхүүнээс харж болно. Өөрөөр хэлбэл, АН-ын өнгөрсөн түүх болон өнөөдөр бичиж яваа нэн шинэ түүх хоёрт адилхан өгөгдлүүд бий. Нэг нь “Шидэт нэг”.

 

Юун “Шидэт нэг” вэ гэж үү. Түүх сөхье. 1996-2000 онд “Ардчилсан холбоо эвсэл” үнэмлэхүй шахуу ялчихсан, УИХ-ын 76 суудлын 50-ыг нь багцалчихсан байсан ч Үндсэн хуулийн өмнөх зохицуулалт АН-ыг өнөөгийнх шиг нь хүчгүйдүүлж байлаа. Тэр үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц нийт гишүүний гуравны хоёр буюу 51-ээс доошгүй гишүүн ирснээр бүрддэг байв. 2000 оныг хүртэл үйлчилсэн хуулийн энэ зохицуулалтаас үүдэж 50 суудалтай АН УИХ-д олонхийг бүрдүүлж байсан ч УИХ-ын хуралдах ирцийг бүрдүүлж чадахгүй байсан юм. Сох дутсан ганц суудлын эрэлд тэд дөрвөн жилийг зарцуулсан. 25 суудалтай МАХН-ынхан сөрөг хүчний дүрээ бүтээж, ганц суудалтай МУНН-аас хамаарч УИХ хуралдах, эс хуралдах нь шийдэгддэг байв. Иймээс л 1996-2000 оны парламентад О.Дашбалбар агсны авсан суудлыг Монголын улс төрийн түүхэнд “Шидэт нэг” гэж нэрлэж байсан хэрэг. Дээр нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг нь долоо байтугай удаа буцаах эрх мэдэл Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон байсан нь ч АН-ын ялалтын үнэ цэнийг хүчгүйдүүлж байсан гэдэг.

 

Тэгвэл энэ цагийн “Шидэт нэг” нь Н.Энхбаяр болчихоод байна. УИХ-д анх удаа гуравдагч хүчнээс бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нь “Шударга ёс” эвсэл. Нэр шигээ тэд нар шударга байдаг уу гэвэл харин эргэлзээтэй. УИХ-д 39 суудал авч чадаагүй учраас л АН-ынхан арга буюу тэдэнтэй хамтарч Засгийн газраа байгуулсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт АН-ын хаалттай хуралдаан дээр “Бид олонхи болж чадаагүй. Олонхи болж чадаагүй учраас хоёр жижиг намтай нийлсэн. Гайхамшигтай улсуудтай ч нийлчихээгүй. Манай намаас урвасан, Ардын намаас урвасан хүмүүстэй л бид нийлсэн. Тэд одоо бидний шүдний өвчин боллоо. Асуудал хэлэлцэх болгонд байр сууриа өөрчилдөг” гэж хэлж байсан удаатай. Үнэхээр ч Засгийн газрын өвчтэй шүд нь Н.Энхбаяр болон эвслийн бүлэг болчихоод байна. Эвсэл байгуулсан хоёр намынх нь төлөөлөл болох МҮАН-ын Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж, МАХН-ын О.Баасанхүү Засгийн газрын гал тогоог барьж буй Хэрэг эрхлэх газрын даргыг нь огцруулах төсөл санаачилснаа УИХ-д өргөн барьчихаад байна. Яалт ч үгүй энэ Засгийн газрыг кнопоо дарж байгуулалцсан нь Н.Энхбаяр тэргүүтэй “Шударга ёс” эвсэл, энэ Засгийн газрыг огцруулах кноп цуглуулж яваа нь ч Н.Энхбаяр даргатай “Шударга ёс” эвслийнхэн болж таарлаа.

 

ШАЛТГААН


Ийнхүү хоёр удаа ялалт байгуулахдаа АН засагласан шиг засаглаж чадаагүйгээ цагаатгая гэвэл шалтаг нь ийм байна. Харин шалтгаан нь бол өөр. Асуудлын гол нь АН-ын фракцууд атгасан шагай шиг цул болж чаддаггүй юмаа гэхэд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг талцалгүй явсан бол ийм хэмжээнд хүрэхгүй байсан нь маргах аргагүй үнэн юм. 1996-2000 оны түүх ч, 2012-2016 оны үйл явдал ч үүнийг бэлээхэн харуулж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, АН-ын Засгийн газрын дайсан нь аль ч үед Ардын намынхан байсангүй, харин АН-ынхан өөрсдөө л байсаар ирсэн. Фракцуудынх нь задрал, лидерүүдийнх нь амбийц нэгдүгээрт, АН-ын Засгийн газрыг, хоёрдугаарт ард түмний амьдралыг унагаж байна ч гэж дүгнэж болох юм. Яагаад гэвэл, засаг унах бүрт эдийн засаг дагаж урууддаг бичигдээгүй шахуу хууль үйлчилж ирсэн. Ёстой "Эхний муугаас дараагийн сайн гэж байдаггүй" гэдэг шиг л Ерөнхий сайд огцрох бүрт, Засгийн газар унах болгонд эдийн засаг өсөх биш, уруудаж явсан байх юм. Сүүлийн хоёр Ерөнхий сайдыг л харьцуулахад эдийн засгийн өсөлт 6.3 хувиас 3 хувь, төсвийн төлөвлөлт 7 их наядаас 6 их наяд руу орж ирж байна. Гэвч энэ бүхнээс харахад, ирэх сонгуулийн үр дүн, намынх нь нэр хүндээс илүүтэй үнэт зүйл, гол нь эрх ашиг АН-ын фракцуудад байдаг бололтой.

 

ОГЦРОЛТ 1.


Одоогоос 19 жилийн тэртээ буюу 1996 оны зун М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байлаа. Эрчимтэй ажиллахаа тунхаглаж, инфляцыг бууруулахаа амласан тэрээр хоёр жил орчим гүйцэтгэх засаглалыг тэргүүлээд 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд огцорсон байдаг. Шалтгаан нь "Ардчилсан холбоо эвсэл"-ийг бүрдүүлж байсан намуудын зөрчил, одоогоор бол АН-ын фракцуудын үл ойлголцлоос энэ бүхэн болсон. Мэдээж Эгийн голын усан цахилгаан станцын асуудал, "Төв Ази" банкны хэрэг, сөрөг хүчнээ тагнасан зэрэг дуулиан огцроход нь хүчтэй нөлөөлсөн ч үнэндээ гол шалтгаан нь АН-ын УИХ дахь лидерүүд засагт багтаагүй, эрх ашиг нь хангагдаагүй учраас М.Энхсайхан Ерөнхий сайдын суудлаас ховхорч, “гэртээ харьж” байлаа. Тухайн үед ийм л дүгнэлтэд улстөрчид хүрсэн байдаг.

 

ОГЦРОЛТ 2.


М.Энхсайханыг огцорсны яг маргааш Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ц.Элбэгдоржийн хувьд ч үүрэг гүйцэтгэгчээр ажилласан хугацааг нь эс тооцвол ердөө гуравхан сар Ерөнхий сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлээд огцорсон. Огцруулах үндэслэл нь банкны дампуурал гэдэг боловч үнэндээ УИХ-д 50 суудалтай эвслийнхэн чуулганы ирцээ сөрөг хүчинтэйгээ хамтдаа бүрдүүлж байгаад 75 гишүүний 56 хувийн саналаар Ерөнхий сайдаа унагаж байсан. Энэ нь одоогийнхоор бол АН-ын "Шонхор" фракцын сайд нар Н.Алтанхуягийг огцруулах хуралдаанд зориуд оролгүй огцруулж байсантай л адил юм даа. Тэр үеийн "Урвагч Дүлзэн" нь До.Ганболд тэргүүтэй хөдөөгийн фракцынхан байсан бол энэ удаад С.Эрдэнэ, Д.Ганхуяг зэрэг "Шонхор" фракцынхан болсон.

 

ОГЦРОЛТ 3.


Ерөнхий сайд Ж.Наранцацралтын хувьд өөрөө ч гарын үсэг зурснаа мэдээгүй ОХУ-д бичсэн захидал гэгчээс болж огцорсон түүхтэй. Зурсан, зураагүй эсэхийг нь хэн ч мэдэхгүй боловч мэдэгдэж байгаа ганц үнэн нь бас л АН-ын дотоод хуваагдлаас үүдэж огцорсон байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг санаачлагч нь түүний танхимд хамт суугаа долоон сайд байсан нь бас л сонин түүх болон үлдсэн. Харин огцорсон шалтгаанаа Ж.Наранцацралт агсан өөрөө "МАХН, бидний эвслийн холбоотон МСДН-тай хуйвалдан манай Засгийн газрыг огцрууллаа" гэж мэдэгдэж байсан нь "Ардчилсан холбоо эвсэл"-ийг бүрдүүлэгч намуудын хуваагдлаас болжээ гэж дүгнэхэд хүргэдэг юм. Тэр үед эвслийн малгайн дор багтаж явсан, хожмоо АН нэрийн дор нэгдсэн намууд 1996-2000 оны хооронд гурав дахь Засгийн газраа ийн огцруулж байв. 

 

Үлдсэн богино хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар Р.Амаржаргал ажилласан. Огцрох айдас түүнд, огцруулах хугацаа фракцуудад нь байгаагүй боловч 2000 оны сонгуулийн дүн Р.Амаржаргалыг АН-тай нь хамт огцруулж байлаа. Энэ талаар улстөрч Б.Дэлгэрмаа “1996-2000 оны олон засаг солигдсон байдал, нам доторх фракцуудын зөрчил, хувь улстөрчдийн тоглолт юу авчирдаг вэ гэхээр нэг нам дангаараа бүх суудлыг авах нөхцөл бүрдүүлдэг” гэж хэлсэн нь бий. Үнэхээр ч 2000-2004 оны парламентад одоогийн МАН 72 суудал буюу хэмжээлшгүй эрхтэйгээр засагласан байдаг.

 

ОГЦРОЛТ 4.


Хуанлийн хуудсыг урагш эргүүлбэл 370 гаруй хоногийн өмнө Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорч байлаа. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр", “Чингис” бондын зарцуулалт, валютын ханшийн өсөлтөөр огцруулах шалтгааныг МАН-ынхан анх гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээгээр АН-ын фракцууд шалтаглаж түүнийг суудлаас нь буулгасан. Бас л фракцуудынх нь үл ойлголцол, намынх нь дотоод хагарал Н.Алтанхуягаас Ерөнхий сайдын суудлыг нь намын даргын тамгатай нь хамт салгасан байдаг. МАН-ын шалтгааныг хойш тавиад, АН-ынхны унагасан тайлбарыг нэхэн саная л даа. Жил гаруйхны өмнө АН-ын дотоодод хүчтэй яригдаж байсан гол сэдэв бол Н.Алтанхуягийн гурван алдааны тухай байсан. Нэгд, МАХН-тай байгуулсан гэрээ, хоёрт, давхар дээл тайлах тухай улстөржилт, гурав дахь нь, томоохон төслүүдээ хөдөлгөж чадсангүй гэсэн шүүмжлэл. Жилийн дараа эргээд харахад, давхар дээл тайлагдсангүй, том төслүүд хөдөлсөнгүй. Эвслийн бүлгээс зайгаа барих гэж МАН-тай засагт хамтарсан ч энэ нь наймхан сарын настай, эргээд Н.Энхбаяртайгаа нэг засагт орчихлоо. Тэгэхээр Н.Алтанхуягийг буруутгасан зүйлс нь шалтгаан биш шалтаг л байжээ. Огцруулсан процедурын хувьд АН-ынхан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтраад кнопны олноор аваад үлдэх боломж байсан ч  дээр цухас өгүүлсэнчлэн С.Эрдэнэ, Д.Ганхуяг тэргүүтэй “Шонхор” фракцынхан үл оролцох байдлаар түүнийг унагаж байв. Ингэхээр бас л фракцууд нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан гэсэн үг.

 

ОГЦРОЛТ ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ?


Энэ огцролтууд цаашаа үргэлжлэх, эс үргэлжлэх нь энэ долоо хоногийн улс төрийн гол сэдэв байх бололтой. Нэгэн үе өндрөө авч байсан Г.Уянга гишүүний Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гэнэт өндрөө авсан шигээ гэнэт шалдаа буусан нь уг нь хоёр, гуравхан долоо хоногийн өмнөх үйл явдал. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газрыг тогтвортой ажиллуулах тухай тогтоол баталж, фракцуудынх нь тэргүүнүүд “Их тэнгэр”-т хуралдаж “Тунхаг бичиг” шахуу юм үйлдээд л. Гэвч улс төрд мөнхийн найз гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л гэж байдаг гэдэгчлэн энэ бүхэн түүх болон үлдэхэд ойртжээ. Саяхан л УИХ-ын 19 гишүүний гарын үсгийн эрэлд “хатаж” явсан Г.Уянга гишүүний албан бланк дээр нэрээ бичсэн хүний тоо хэдийнэ 17-д хүрээд байгаа гэх мэдээлэл бий. Уг нь гарын үсгээ зураад буй 17 гишүүн дээр МАН-ын бүлгийн 26-г давхардуулалгүй бичвэл Ерөнхий сайдыг огцруулах 39 кноп багцлагдахгүй ч АН-ынхны эс үйлдлээр Ч.Сайханбилэг огцрох магадлалтай юм. Тэр тусмаа Засгийн газарт нь багтсан фракцуудын төлөөлөл нь Н.Алтанхуягийг огцруулдаг хуралдаанд оролцож саналаа өгөөгүйг санах юм бол Ч.Сайханбилэгт УИХ дахь олонхийг хайрцаглах боломж 50:50 хувьтай л байгаа.

 

Улс төрд өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлууд, хууль хүчний байгууллагуудын хийж байгаа баривчилгаа зэрэг нь түүний танхимыг тогтвортой байлгаж ирсэн ивээсүүдийг нэг, нэгээр нь сугалж буйтай ялгаагүй болчихлоо. Сүүлд л гэхэд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг цагдаагийнхан баривчилсны дараа МоАХ фракцын тэргүүн Х.Баттулга “Би багийн нөхдөө өмгөөлөх ёстой” гээд зогсохгүй “Цагдаагийн дарга нар чинь улстөрчид болчихсон, захиалгат ажил хийдэг... Цагдаагийн даргыг хэн томилдог юм бэ, Ерөнхий сайд. Тэр утгаар нь хэрвээ иймэрхүү байдлаар ажиллах гэж байгаа бол өөрөөр ярина шүү л гэсэн...” гэж мэдэгдээд байгаа. Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд МоАХ фракцынхан хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийн тоог гүйцээх эсэхээр ч ярилцсан гэх мэдээлэл байна. Үнэн эсэхийг мэдэхгүй ч батлах шаардлага бас байхгүй болов уу. Яагаад гэвэл, Х.Баттулга гишүүний хэлсэн үг хоосон цуурай биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ.

 

Намаа фракцгүй болж байгааг зарласан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “АН оролцохгүй учраас засаг унагах санаархал газар авахгүй” гэж мэдэгдсэн нь тун саяхан. Гэхдээ түүний энэ мэдэгдэл нам нь фракцгүй болж, нэг гарт зангидагддаг болсон үед л хэрэгжинэ үү гэхээс одоохондоо бодитой бус гэдгийг өнгөрсөн түүх, огцорсон Ерөнхий сайд нар нь харуулж байна. Тиймээс л Ч.Сайханбилэг огцрох айдастай, "гэртээ харих уу", ажлаа  хийх үү гэсэн хүлээлттэй байгаа биз. Тэр "гэртээ харих" уу?

 

Ч.ГАНГЭРЭЛ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • zochin (103.57.94.11)
    Er n saikhanbileg said ajillaj chadahgui huch huehgui chadvargui baih shigee barag gertee harisan n deer baihdaa!
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • монгол (122.201.25.46)
    Гэртээ харидаа одооболлоо
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • ard (175.204.146.183)
    Ene yawaa nasandaa hiisen minii aldaa AN-d sanalaa ogson mine bas ter am ajil 2 ni zordog aimar MINI MONGOLIIN ARD TVMEEN GEJ HOSHIGRUULAAL gj ireel yaridag nohort
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • irgen (175.204.146.183)
    Mongold onoodor uur buhimdal owchin zowlon ajilgvidel yaduural ged bhgvi yum baihgvi ene AN -n gawya hyamraad bna l geed bdag hyamral mongold l bolj bna. Irgediinhee tarhiig ugaah yumandaa garguud sain daanch hiigeed bga zvil ni awah yum yuch alga. Eronhiilogch ni ch bai eronhii said ni ch bai gvshvvd ni mon adil bvgd zailuul tarna hojmiin neg nartai odor tsusaara uilaad gvisanch ard tvmen taa bvgdiig zolbin nohoi shig vzeh tsag udahgvi ireh baihaa
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.195.63)
    ЯАЛАА Ч ГЭСЭН ДУБАЙН ГЭРЭЭ ХИЙСЭН НЬ БУРУУ УЧРААС ОГЦРОХ Л ЁСТОЙ. УГ НЬ ДУБАЙГААС ОНГОЦНЫ БУУДАЛД ГАЗАРДАЖ БАЙХАД НЬ ОГЦРУУЛАХ БАЙСАН ЮМ. ШАЛТГААН НЬ НЭГЭНТ БАЙГАА ЮМ ЧИНЬ ШАЛТАГЫГ ХЭН НЭГНЭЭС ОЛЖ НЯЛЗААХ ГЭХ ХЭРЭГ ОГТ БАЙХГҮЙ.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    Засаг огцрох гэж байхад Эрүүл мэндийн сайдын хэрэг байна уу. 2, 3-хан хоногийн настай сайдаар монгол яах юм бэ. Сайдтай ч үүр цайна Сайдгүй ч үүр цайна. Мэргэжил мэдлэг нь өөр сайдаар монгол төр хэрэггүйсэн. Монголд эсвэл мэргэжилтэй улстөрчид байхгүй болчихсон юм уу. Яана даа энэ төр засгийг дампуурлаа дампуурлаа гэхэд дэндүү дампуурчээ...Ээ хөөрхий зайлуул
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
    • Зочин
      uneen unen
      2015 оны 11 сарын 09
  • Зочин (27.123.214.123)
    utsan huuheldei.mongolig ungasan shig unagalaa.ezdinhee daalgavarig bieyluuljee
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.175)
    Түүхэн дэх хамгийн муу ерөнхий сайд, огцорсон нь дээр.
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • zochin (202.72.245.252)
    AN, MAN tur barij toglosoor baigaad mongol ulsiig suhruulj baina.
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • АН-ын ууган дэмжигч (49.0.161.232)
    АН засаглаж чаддаггүй, сураагүй. Яагаад гэвэл ардчилал нэрээр мөнгө санхүүтэй болох хүсэл сонирхолоор түр нэгдсэн хүмүүсийн бөөгнөрөл. Тэдэнд эх орон задарч ард түмэн ядуурах нь бараг огт хамаагүй. Гэхдээ идэх мөнгө, эдлэх эрх нь багасаад ирвэл миний ард түмэн, бидний эх орон хэмээн матрын нулимс унагаах, бусдаас шалтаг хайхаа мэдэх луйварчид. энэ хүмүүс хэзээ ч сайхан цагийг авчирахгүй.
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.15.234)
    БАЛИАР НАМ
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.94.87)
    ӨӨ ОДОО ХАРИА ХАРЬ.
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.94.87)
    Их олон юм бичжээ. Угаасаа АН төр барих чадваргүйгээ удаа дараа харуулсан. Энэ удаа ч ялгаагүй. Тэд засаг авмагц юу хийхэв, юу бүтээх вэ гэхээсээ өмнө нам, фхакцынхаа эрх ашгийн хуваарийг хийгээд, түүндээ хөтлөгдөөд явчдаг. Хэт намчирхаж, улс төрждөг. Энэ нь төрийн хууль, улсын, олон түмний эрх ашигтай таардаггүй. Ердөө л энэ. АН засаг барих цаг нь болоогүй байнаа. Энэ хар үнэнийг бид ойлгох ёстой.
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.115.156)
    Еерсдее л менге Олж офшордчих сэтгэлгээнээс гараагуй хэдэн нехдууд монголоор тоглож дуусах нээ одоо хурдан огцороод эртхэн сонгуулиа явуулсан ч болохоор болжээ хулээгээд ч нэмэргуй гаднаас зээл нэрээр баахан ер гадныханд ашигтай гэрээ хийхээс еер зуйлгуй болжээ
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (93.189.202.101)
    AN- ugaasaa tur barikh medleg ch dutna turshlaga ch dutna. MGL-iin ard tumen 2udaa itgel uzuullee. daan ch chadsangui odoo buuur ungursuuuuuuuuuun. ta nart maaaash ikh bayrlalaa. MGL-iin ard tumnii tuilduulsan ta nariig tenger gesgeeeen
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.28.163)
    Монголчуудийн ядуу сэтгэлгээ буюу Тоглоомын Засгийн газрууд
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • зочин (59.153.113.211)
    Үгүй дээ, Ардчилсан намын толгойд суусан гэмгүй царайтай хужаа нар, эс бөгөөс хужаа эхнэр нөхөртэй нөхдүүдийн хийж байгаа хорноос болж явахгүй байна.Хамгийн адгийн нөхөр бол Гончигоо юм.Түүний эхнэр нь цэвэр хужаа, ах дүү нар нь энд тэндгүй, бас нэг тагжгар нөхөр бол Батж.Баяр түүний эхнэр нь бас л хужаа байсан.Одоо хүү нь Таван толгойн захирал болж сард 12 саяын цалин авч байна.Жинхэнэ хорчин нөхөр, Мэнд сайханы Энхсайхан гэгч энэ нөхөр өөрийнхөө гарал үүслийг нуухын тулд нүднийхээ унжсан өөхийг авахуулж давхраа хийлгээд ч нэмэр болсонгүй, тэрээр үндэсний үзэл ярьж үнэн түүхээ нуудаг боловч үйл нь дандаа Монгол түмний эсрэг юм хийж хорлодог,одоо бас Тавантолгойг хужаа нарт өгөх гэж яамгүй сайд болон тэмцэж яваа нэгэн.За бас нэг гэмгүй хүүхэн бол алчуур нүдний шилээр өөрийөө сайн далдалж болвсролтой ухаантай болох гэж харагддаг Чингэлтэйн усны гудамжинд амьдардаг луухаан С.Одонтуяаг бүгд мэддэг.Баярцогт гэж мөнгө л байвал хайрлах юм үгүй хурлийз царайгаараа хүүхнүүдэд үрээ шахаж яваа
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
    • Зочин
      unen yum bn unen
      2015 оны 11 сарын 09
  • Зочин (202.21.106.108)
    Harisan ni deer,, uchir ni OT
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    44 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    1 цаг 3 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    1 цаг 31 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    1 цаг 48 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    2 цаг 3 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    2 цаг 40 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    2 цаг 44 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    3 цаг 10 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    3 цаг 12 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    3 цаг 47 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    3 цаг 58 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    4 цаг 26 мин
  • ФОТО: Шинэ Засгийн газрын АНХНЫ хуралдаан
    4 цаг 39 мин
  • Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
    4 цаг 49 мин
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
    4 цаг 55 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    4 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 40 мин
  • Засгийн газар хуралдаж байна
    5 цаг 43 мин
  • Үйл явдал: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарч байна
    6 цаг 2 мин
  • Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг
    6 цаг 24 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК