Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бонд ба бодлогын өрсөлдөөнгүй намууд

2015-11-23
0
ЖИРГЭХ

        Улстөрчид нь улсаа нураах нь холгүй сонгуульддаг орон бол Монгол. Үүнийг батлах бэлэн жишээ, бодит үйл явдал өнгөрсөн түүхээр дүүрэн өрөөстэй бий. Сонгуулийн амлалтаас болж эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн саяхны жишээ бол АН, МАН-ын бэлэн мөнгөний амлалт. Нэг нь 1 сая төгрөг амлахад, нөгөө нь 1.5 сая болгож давуулж амлаад л. Энэ үед улсын халаас дүүрэн, зэсийн үнэ ахиу байсан болохоор намууд нь бодлогоор өрсөлдөхийн оронд мөнгөөр уралдаж байв. Үр дүнд нь Оюутолгойгоос авсан урьдчилгаа, Тавантолгойгоо зарж олсон мөнгөний аль аль нь “21 мянган төгрөг” болон тарж дууссан. Энэ бол сонгуультай, сонгуулийн амлалттай л холбоотой үүссэн гажуудал. Гэтэл дахиад л сонгууль хаяанд иржээ.

 

2016 оны сонгууль 2015 онд эхэлснийг УИХ дээр өрнөж буй энэ өдрүүдийн үйл явдлаас харж болж байна. Шулуухан хэлэхэд, улс төрийн намууд нь бодлогоор өрсөлдөх биш, популизмаар уралддаг болсны нэгэн жишээ нь бонд болж байна.

 

УИХ-ын даргын захирамжаар олон улсын зах зээлд гаргасан бондын мөнгөний зарцуулалт, эргэн төлөлтөд шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан нь саяхан. Нэг ёсондоо “Чингис”, “Самурай” зэрэг бондын зарцуулалт, үр дүнг УИХ дахин хянаж байна гэсэн үг. Дахин гэж тодотгосон нь энэ бол УИХ-ын баталсан хууль, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу зарцуулагддаг мөнгө. Түүнээс улстөрчдийн яриад байгаа шиг Хөгжлийн банк дангаараа цацаад байдаг ч эд биш аж. Гэтэл “Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай асуудал” нь Байнгын хороогоор хэлэлцүүлэгт орохоосоо өмнө хоёр намын сонгуулийн өмнөх “зодоон”-ы сэдэв, улстөрчдийн тодрох тавцан болж буй бололтой.

Байнгын хороогоор хэлэлцүүлэгт орохоосоо өмнө хоёр намын сонгуулийн өмнөх "зодоон"-ы сэдэв, улстөрчдийн тодрох тавцан болж буй бололтой.

Дээр өгүүлсэнчлэн УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжиж буй төслүүдийг АН нь хамгаалаад байгаа юм шиг, МАН нь шүүмжлээд байгаа юм шиг өнгө аяс өнгөрч буй өдрүүдэд тодрох юм. Бондын мөнгөний зарцуулалт уг нь бодит ажлын хэмжүүр байх ёстойгоос бодлогын өрсөлдөөнгүй намуудын улстөржих сэдэв болох ёсгүй. Яагаад гэвэл бонд өөрөө зээл. МАН-ынхны тайлбарлаад байдгаар өдөр бүр хүү нь өсдөг өр. АН-ынхны ярьдгаар ажил явуулахад хэрэгтэй байгаа мөнгө. Аль ч өнцгөөс нь харсан энэ мөнгийг бидэнд өгсөн, монголчуудад зээлсэн хүмүүст улс төрийн намуудын энэ “зодоон” эерэг сэтгэгдэл төрүүлэхгүй нь ойлгомжтой. Эргээд бондынхоо үнийг өсгөх, хүүг нэмэгдүүлэх шалтаг болох нь гарцаагүй.

 

Тиймээс бондын мөнгийг юунд зарцуулав, яаж ашиглав гэдгээ улстөржихгүйгээр тоо баримтад тулгуурлаад ярих ёстой юм биш үү. Хөгжлийн банкны цахим хуудас руу ороод харахад нийслэлийн 33 уулзварыг шинэчлэх ажлын хүрээнд дөрвөн замын уулзвар бүхий зам, талбайг засч тохижуулсан гэсэн байна. Энэ ажил хийгдсэн үү, хийгдээгүй юү гэдгийг бүгд л мэдэж байгаа. Зөвхөн “Чингис” бондоор ярихад 1.5 тэрбум ам.доллар гэдэг бага тоо биш. Энэ мөнгийг юунд зарцуулсныг задалж, түүнээс нь бид юу хүртэхийг нэг анзаарах гээд үзье.

 

УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу Хөгжлийн банкнаас бондын хөрөнгөөс ерөнхийдөө автозам, инженерийн шугам, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, барилга, уул уурхай үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрт зарцуулжээ. Бусдыгаа бодвол эрчим хүчний салбар үнийн дүнгээ гүйцдэггүй. Эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж зах зээлийн зарчимд шилжүүлэх ёстой гэсэн яриа эндээс ч улбаатай байж мэднэ. Өнгөрсөн хоёроос гурван жилд ч дотоодын эдийн засгийн 10-17 хувиар өсөхөд буюу суперциклийн үед эрчим хүчний хэрэглээ 8-12 хувиар өсчээ. Ийм хэмжээний өсөлтийг дотоодоосоо хангах боломж манайд байхгүй учир хоёр хөршөөсөө ялангуяа ОХУ-аас импортлох замаар аргацаасан гэхэд хилсдэхгүй. Харин олон улсын зах зээл дээрээс босгосон бондын хөрөнгөөс өнөөг хүртэл 140 орчим сая ам.долларыг энэ салбарт зарцуулжээ. Үүнд “ТЭЦ-3”, “ТЭЦ-4”-ийг өргөтгөж, Улаанбаатарын зүүн бүсийг дулаанаар хангах Амгалан дулааны станцыг шинээр барихад 119.7 сая ам.долларыг зарцуулсан байна. Үр дүнд нь 163 мянган өрхийг цахилгаанаар хангах боломжтой болжээ. Мэдээж энэ бол дэвшил.

 

Үүнээс гадна Тавантолгой болон Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжид нийлбэр дүнгээрээ 19.9 сая ам.долларыг гаргасан байна. Тавантолгойн цахилгаан станцтай зэргэлдээх Оюутолгой компанийн Хятадаас эрчим хүч авахдаа зарцуулдаг 19, ОХУ-аас импортлоход зарцуулдаг 20 сая ам.долларын мөнгөн урсгалыг зогсоох шийдэл хийгээд дээрх төслийн ач холбогдол үүгээр гарах учиртай юм. Ядаж л тив алгасан нислэг үйлдэх хүчин чадалтай анхны өөрийн өмчлөлийн “Боинг 300ER” агаарын хөлгийг 88.3 сая ам.доллараар санхүүжүүлж, нэмэлт 4.1 сая ам.долларын зээлийг “Чингис” бондоор санхүүжүүлсэн нь бас нэгэн дэвшил. Энэхүү түр санхүүжилтийг АНУ-ын экспорт, импортын банкны урт хугацаатай, хямд зээлд шилжүүлсэн хэдий ч анхны хөрөнгө нь “Чингис”-ээс үүсвэртэйг энд тодотгох хэрэгтэй болов уу. Экпортыг дэмжих, импортыг орлох 888 төслийг ч энд дурдахгүй орхиж болохгүй. Хөгжлийн банкны албан ёсны хуудаст байршуулсан мэдээллээс харахад 116 үйлдвэр, төсөлд 171.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байгаа аж.

 

Эдгээрээс 20 орчим хувь нь хэдийнэ ашиглалтад орж, үйлдвэрийн хүрд нь эргэж эхэлсэн бол 62 хувь нь энэ онд, үлдсэн нь ирэх жилдээ батган ажиллахаар төлөвтэй байна. Газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл гээд дийлэнх нь дотооддоо “бойжих” бүрэн боломжтой үйлдвэрүүд. Адаглаад эдгээр бүтээн байгуулалтын үр дүнгээр 40 мянган ажлын байр шинээр бий болох тооцоог холбогдох байгууллагаас гаргажээ. Зам дагаж бүтээн байгуулалт гэдэг шиг орон нутгийн замд 797, Улаанбаатарт 88, “Гудамж” төсөлд 92 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Хамгийн гол нь, урд хөршөөсөө хараат байсаар ирсэн цементийн, барилгын арматур, төмрийн хүдрийн баяжмалын зэрэг санхүүжилт олгосон үйлдвэрүүдийн жагсаалт ч энд үргэжилнэ. Бүгдээрээ л эдийн засгийн өсөлт бий болгох, импортыг орлох, эргүүлж төлөх чадвар бүхий салбартаа хөрөнгө оруулах л төслүүд. Нэг үгээр хэлбэл, бондын санхүүжилтээр улстөржихөөсөө илүүтэй хөдөлж эхэлсэн төслүүдээ гацаах бус дэмжих нь бидэнд чухал. Бондоос бойжсон төслүүдийн томоохноос нь онцлоход ийм байна.

 

С.Гандөл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.21.117.114)
    АН өр зээл тавьж улс орныг өрийн дарамтанд оруулсан, буруу бодлого явуулж эдийн засаг унагаасан тэнэгүүдийн бүлэг, 16 онд энэ намаас нэг ч хүн сонгож болохгүй, МАН хамаагүй цэгцтэй удирдаж байсан юм байна аа, МАН-ыгаа сонгоно оо
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (49.0.161.18)
    АН бол Бондын хулгайч. МАН бол бондын мөнгөнөөс хулгайлж чадаагүйдээ тунирхаж яваа хүмүүс
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    59 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    1 цаг 7 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    2 цаг 49 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    4 цаг 32 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    6 цаг 9 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    6 цаг 12 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    6 цаг 17 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    6 цаг 22 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    6 цаг 51 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    7 цаг 7 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    7 цаг 16 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК