зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэлэм эргүүлсэн төр

2015-11-25
0
ЖИРГЭХ

        Төр сэлмээ эргэлдүүлээд эхэл­лээ. Нэг эргэлдээд эхэл­чи­хээрээ нэлээдгүй хүнийг гай­туулж байж зогсдог жам­тай. Өршөөлийн хуулийн араас их баривчилгаа эхэлнэ гэж учир мэдэх хүний хэлж бай­сан үг ортой болов. Өөр өөр шалт­гаан­тай гурван барив­чилгаа шил шилээ даран явлаа. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба авлига авч бай­гаад газар дээрээ баригдсан гэх албаны тайлбар бий. Цаанаа шал өөр шалтгаан, нууц бай­гаа гэсэн хардлага одоо ч хага­раа­гүй байна. “Монголын тө­мөр зам” ТӨХК-ийн захирал Б.Батзаяаг баривчилсан. Бас л  цаа­наа улс төрийн агуулгатай гэж шуугисан. Дараа нь С.Зориг агсны гэргий Д.Булганыг барив­чил­сан нь мөн л олон таамаг, хард­лагыг нийгэмд үүсгээд байна.

Энд аль нэг талыг баримт­лахгүйгээр, хэн нэгнийг өм­гөө­лөхгүйгээр, гагцхүү үйл явд­лын цаад агуулга, зорилго, түүнийг хэрэгжүүлж буй арга замын талаар өгүүлэх гэсэн юм. Юу гэвэл, эдгээр барив­чил­гааг анзаарвал өмнөх ба­рив­­чилгаануудтай адил тех­но­логитой. Технологи гэдэг нь тодорхой зорилго, дэс да­­раа­лал, арга барилтай гэ­сэн үг. Юун түрүүнд нууц бо­ловч нээлттэйгээр гэнэтийн барив­чилгаа зохион байгуулна. Ин­гэс­ний дараа интернэт, олон нийтийн сүлжээгээр маш хүчтэй сенсаац, мэдээллүүд тархаж эхэлнэ. Хэнийг яагаад, юуны учир баривчлав гэх мэт. Удалгүй энэ нь олон таамаг, сэжиг, сэжим, шалтгаан, но­толгоо, барим­туу­даар бая­жиж, олон нийтийн дунд жинхэнэ хөөс бий болно. Хөөс гэдэг нь хэтрүүлсэн, сүр оруулсан, нэмсэн, хачир­ласан мэдээл­лүүд юм. Хөөс их байх тусам усан доторх  мөн чанар бага харагдана. Гэвч ин­гэж хөөс­рүүлсний дүнд барив­чил­гааны жинхэнэ зорилтот бай буюу улс­ төрийн ашиг сонирхол хан­гагдах нөхцөл бололцоо бий болно. Өөрөөр хэлбэл, түүнийг ийм шалтгаанаар баривчилсан бо­лол­той, цаашид тийм тийм албан тушаалтан энэ хэрэгт хол­­богдох бололтой гэх мэт мэ­дээл­лүүд гарч эхэлснээр мө­нөөх технологи гээч нь үүргээ гүйцэтгэж буй хэрэг юм.

Их чулуутай дайтах гэхийн оронд ивээс болж буй бага чулуудаар нь оролдох за­маар хандыг нь дарж авдаг гэж орчуулан ойлгож болох юм.

Технологийн зорилго нь нийгэмд сенсаац тарих замаар олон нийтийн санаа бодлыг бусниулах, баривчилгаанд өрт­сөн хувь хүн, бүлгийн ашиг сонирхол, санаархлыг нухчин дарах, айлган сүрдүүлэх, том эздэд бага тушаалын хам­саат­­­­наар нь дамжуулж до­хио, сануулга өгөх гэх мэт нэлээд хорон санаатай байдаг бо­­лол­той. Их чулуутай дайтах гэхийн оронд ивээс болж буй бага чулуудаар нь оролдох за­маар хандыг нь дарж авдаг гэж орчуулан ойлгож болох юм.

 

Үүний хамгийн том баталгаа нь урьд өмнөх хэргүүдийн сүр дуулиан хийгээд хэрхэн замх­ран сарнидгийн жишээ баримтууд юм. Эхний жишээ­гээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн бүх үеийн мөрдөн байцаалт, шал­галт, баривчилгаануудыг нэр­лэж болно. Сонгууль болох ойрт­­могц л энэ хэргийг илрүү­лэх амбиц, чимээ шуугиан нэ­мэгдээд эхэлдэг. Тэр хэргийг ил­рүүлэх гэж байгаа хичээл зүт­гэл нь чухал болохоос жин­хэ­нээ­сээ илрэх эсэх, хэнийг хол­­богдуулан барьж хорих нь үнэндээ чухал байгаагүй. Өн­гөр­сөн хугацаанд хэчнээн ч хү­нийг энэ хэрэгт холбогдуулан барив даа. Хүн амины хэрэгт сэжиглэн баривчилж авч­раад, эцэст нь нэг хуурамч пас­­портын хэрэг тохоод л өн­гөр­дөг эмгэнэлтэй жишээ бий шүү дээ. Мөн Дамирангийн Энхбатыг Франц улсаас хул­гайлан баривчилж авчраад, гэм буруутай эсэхийг нь ч тог­тоо­гоогүй байж шоронд хорь­­соор байгаад амь нас нь хо­хи­­роход хүрсэн. Төр төмөр нүүр­тэй гэх хэдий ч ямар ч ир­гэнээ шалгах нэрийдлээр хэл­­мэгдүүлэн хорьж цаг­даж таа­рахгүй байх. Сүр дуу­лиан­тай баривчилчихаад зү­­гээр л “Уучлаарай, та гэмт хэ­рэг хий­­гээгүй байна” гээд сул­­ла­сан жишээ ч олон. Анхны барив­­­чилсан хэргээсээ шал өөр хэрэг тохоод өнгөрөх ч то­хиол­дол бий. Энэ бүхэн нь ямар нэг зорилго хангахын тө­лөө хэрэг босгож ирдэг, ба­рив­­чил­даг гэх хардлагыг улам батал­­­гаажуулж өгдөг. Яг үүний боди­той жишээ бол “Сод Монгол” компанийн захирал Ц.Анандбазарыг баривчилсан явдал гэдгийг уншигчид санаж буй биз ээ. Сонгуульд нэр дэв­шихээр болсон тэр өдөр нь ба­ривч­лаад, нэр дэвших цаг хуга­цааны боломжгүй болсны дараа мөнөөх “Уучлаарай” гэх үгээ хэлээд сулласан байдаг. Энэ бол улс төрийн сонгуульд өрсөл­дөгчөө намнахын төлөө зохион байгуулсан баривчилгаа гэж харагдаж, хардагдсан нь зүй ёсных юм. Аймгийн Засаг дарга нарын хэрэг, “Нүүрс” хө­төл­бөрөөр шалгуулсан зөвлөх Л.Гансүх, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн нууц данс гэх мэтээр улс төрийн ашиг сонирхол ханхалсан олон хэрэг өдгөө зорилгоо хэдийнэ бүтээсэн байх магадлалтай.

 

Улс төрд нэг муухай но­хой арга байх шиг байна. Тэр нь юу гэвэл, улс төрийн аку­лыг нь гогодохын тулд түү­ний зараалын жараахайг нь элдэвлэж, дэгээ үмхүүлж зовоо­дог бололтой юм. Олны үг ор­той гэдгээр томьёолж хэдэн жи­шээ татъя. Хамгийн сүүлээс нь эхлэн нэрлэвэл Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын баривчилгааны цаад бай Н.Энх­баяр болон түүний МАХН гэх. Г.Шийлэгдамбад нам нь санхүүжилт олгохыг даалгасан хэмээх эзэнгүй бор шувууд ни­сэлдээд байгааг хүмүүс анзаар­сан л байх. Тэдгээр жив жув, элий балай цуу салхинд чинь л улс төрийн зэвүүн хорын ерөндөг зуулттай явж байдаг гэх юм байна билээ.

 

Түүнээс өмнө “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Б.Батзаяагийн баривчилгаа. Үүгээр нарийн төмөр замаар баялгаа Хятад руу түүхийгээр нь зөөхийг эсэргүүцсэн “Женко” Х.Баттулгыг онилсон гэх буудлага хаа сайгүй. Энэ хэрэг эхлэхдээ мөн л их бүр­хэг, хаалттайгаар ний­гэмд зар­­лагд­сан. Б.Батзаяа Солон­­госын “Самсунг”-ын охин ком­панийг хуурамчаар бай­­гуулж, 200 сая ам.доллар зав­шиж гэ­нэ гэх мэт цуу хэлбэрийн мэ­дээлэл л нийгэмд байв. Тиймд хүссэн зохиолоо бичих бо­лол­­цоог со­шиал ертөн­цийн­хөнд нээлттэй орхисноор Б.Бат­заяагийн араас Х.Баттулга на­рын олон улстөрч баригдаж ма­гадгүй боллоо гэсэн мөнөөх л бор шувууд дэвсэн юм. Эцэстээ энэ хэргийн хөөс эргэн бууж, “Самсунг” компанийг хуу­рамчаар байгуулаагүй болж таарч, 200 сая нь 42 сая болж буурав. Ингэсээр энэ хэргийн хувь заяа яаж төгсөх бол гэдэг сонирхол татаж байна. Хөөс замхраад алга болчихдог жам­тай шүү дээ, Монголд.

 

Дахин нэг жишээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг уна­­­гахын тулд түүний хүргэн Г.Дэнзэнд хэрэг өдүүлсэн гэх. Мөн зөвлөх Л.Гансүхэд нь “Нүүрс” хөтөлбөрөөр ял тул­гасан ч гэх. Тэгснээ Н.Алтан­хуягийг өөрийг нь орон сууц­жуулах найман хувийн зээл, 888 төсөл хөтөлбөр, аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, “Бумбардай” хүүхдийн цув­рал ном, “Гудамж” төсөл зэ­рэг бүтээн байгуулалтын аж­­лыг хэрэгжүүлэхдээ албан ту­­шаа­лаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж бол­зошгүй хэмээн шалгаж эхлээд байгаа гэх мэдээлэл гарснаа нам жим болов. Дээр өгүүлсэн тех­нологи хэрэгжсэн юм болов уу даа, бодоход.  Н.Алтанхуяг яг энэ талаар уг нь ноцтой байр суурь илэр­хийлсэн. Тэрээр “Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс шүүмжилж байсан. Одоо Проку­рорын дэргэдэх мөрдөн бай­цаах албыг дэргэдээ авснаар дийл­дэшгүй эрх мэдэлтэй, нэг ёсондоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу бол­чихлоо. Энэ мэт нам дамж­сан бүлэглэлүүдийн зо­рил­­го­той үйл ажиллагаа нь өнөө­дөр ямар үр дүнд хүргээд бай­­гааг шүүмжлэхээр намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад машиндчихаж бай­гаа юм. Энэ машин эр бяраа үзүүлж биднийг, бизнес эрхлэгч нараа машиндаад, дараа нь ний­­гэмд айдас хүйдсээс өөр ямар үр дүн бий болгов оо” гэж онцолж байсан удаатай. Хүч­­ний байгууллагууд улс төр, эрх ашигт үйлчилдэг, биз­­не­сийнх­нийг дарамталж, нийг­­мийг шоронжсон сэтгэл­гээ­гээр айл­гахаа болимоор байна гэ­сэн түүний бухимдал мэ­дээж хоос­ноос бий болоогүй. Тө­рийн өндөр албанаас дөнгөж буу­сан хү­ний үгэнд цаад учрыг гадар­лаж буй өнгө аяс илхнээ буугаа байлгүй.

 

Улс төрийн шинжтэй бүх баривчилгаа, бүхий л мөр­дөн бай­цаалтыг анзаарахад са­нам­­­саргүйгээс үүдсэн нэг ч хэ­рэг санаанд торохгүй байна. Авлигатай тэмцэх нийгмийн захиалга дээр эсрэг намынхаа Засаг дарга нарыг түүвэрлэн хэрэг үүсгэсэн бэлээхэн жишээ бий. Аймгийн Засаг дарга нарын гэх тодотголтой хэргүүдийн ихэнх нь нотлогдоогүй ч ба­рив­чилгаа, сүр дуулиан нь улс төрийн агуулгаараа том хү­рээ хамарсан юм. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан, төсвөөс 180 сая төгрөг хувьдаа завшсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр прокурорын бай­гууллагад шилжүүлсэн. Гэвч прокуророос энэ хэргийг хэрэг­сэхгүй болгох шийдвэр гарсан юм. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг албан ту­шаалаа хэтрүүлэн ашигласан үндэслэлээр шалгаж, гэм бу­руу­тай нь тогтоогдоогүй учир хэргийг нь хэрэгсэхгүй бол­го­сон. Энэ технологи саяхан бий болсон юм биш. 2012 оноос өмнө аймаг, дүүргийн За­саг даргаар ажиллаж байсан хү­мүүсийг ийм байдлаар хэрэгт холбогдуулж байв. Тухайлбал, Налайх дүүргийн Засаг дарга асан Б.Баяндэлгэрийг 320 га газ­рыг БНСУ-ын ком­панид их хэм­жээний мөнгөөр зарахыг завдсан гэх үндэслэлээр шал­гаад, мөн л хэрэгсэхгүй болсон. Говь-Алтай аймгийн Засаг дарга асан Ш.Амгаланбаярт 100 сая төгрөгийг тендергүйгээр шил­жүүлсэн, үлдсэн 100 саяыг хувьдаа завшсан хэмээн буруут­гасан ч шүүхийн шатнаас буц­сан. Сонгинохайрхан дүүр­гийн Засаг дарга асан Ц.Болдод төсөв­­лөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан гэсэн үндэс­лэлээр шал­гаж, учруулсан хохи­рол нь тогтоогдохгүй байна гээд мөн буцаагдсан.

 

Энэ мэт сүржин баривчил­гааны эцэст шалдан хэрэг тохоод өнгөрөх, эс бөгөөс усанд хаясан чулуу шиг мартагнуулан сураг чимээ тасрах тохиол­дол олон. Нийгмийн ха­ламж үйлчилгээний ерөн­хий газрын дарга асан Д.Баяр­сайхан, Сан­­хүү бүртгэл төлөв­лөл­тийн газ­рын дарга асан Ч.Эрдэнэ­булган, түүний төрсөн дүү бо­лох Ч.Эрдэнэсувд нарыг их хэм­жээний мөнгө завшсан байж болзошгүй хэмээн хорьж, цагдаж, хэсэгтээ л бөөн сүр болсон. Гэтэл жил орч­мын да­раа чимээгүй болж, хэр­хэн яаж шийдэгдсэн нь ч тодор­хойгүй сураг алдарчээ. УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү­­гийн хэрэг гэж мөн л дуулиан шуугиан болсон. Зургаан тэрбумын хохирол уч­руулсан байж болзошгүй гэх хэрэг одоо­гоор хэрхсэн эсэх нь тодор­хойгүй. УИХ-ын ги­шүүн асан, “Эрдэнэс-Таван­толгой” ХХК-ийн захирал асан Я.Батсуурийг “Говь По­вер” ком­пани­тай холбоотой асууд­лаар сүр дуулиантайгаар итгэл төгс ба­ривчлан саатуулж гурван сар болсон. Ингээд сүүлд түүнийг батлан даалт нэ­рээр өнгөрсөн тав­дугаар сард чимээгүйхэн сул­­ласан юм. Баривчилсан хэр­гийн хувь заяа чухам хэрхсэн нь өдгөө ч бүрхэг хэвээр. Дараа нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хол­­богдох авлигын хэрэг. Эхнэр нь дөрвөн банкин дахь 26 дансаа­раа их хэмжээний мөн­гөн гүйл­гээ хийсэн, “Тавин лан” ком­панийн захирал Х.Цогной­жамцыг да­рамт­лан “Ланд круй­зер 200” маркийн авто­машиныг нь дээрэм­дэж, ха­хууль авахыг завдсан гэх хэрэгт буруутган шалгаж эхэл­лээ гэ­сэн. Гэтэл энэ хэрэг одоо­гоор АТГ-т шал­гаг­даагүй бо­лохыг УИХ-ын тан­химд мэдэгдсэнээр эцэслэх шив. Энэ бүхний дүг­нэлт нь тэг­­­вэл юу байх вэ. Ма­най тө­рийн далайлт нь сүртэй, буулт нь зөөлөн гэсэн үг үү. Эсвэл дуу­­тай тэнгэр хургүй гэдэг нь энэ үү. 

 

Гэвч төр нэгэнт сэлмээ эр­гэл­­­­дүү­лээд эхэлбэл нэжгээд аюул­­тай. Төрийн өмнө хэнбугай ч хүчин мөхөсдөж, толгой бө­хийнө. Үүний бэлээхэн но­тол­­гоо нь өнгөрснөөс гэвэл Ерөн­­­­­­­хийлөгч асан Н.Энхбаяр, өд­­­­гөөгөөс гэвэл “Женко” Х.Бат­тулга юм. Төрийн машинд өр­төхөө хүрвэл эрх мэдэлтэй, хүч бяртай байсан ч өртөж болд­­гийн бас нэгэн саяхны жи­шээ бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болоод түүний ойр дотны хүмүүс, охин, хүргэн, зөв­­лөхүүдэд тохсон хэрэг байна. Төр ийм л хүчтэй эд. Тиймдээ ч хүн төрөлхтөний сэтгэж ол­сон байгууллага, нийт­лэгүү­­дээс хамгийн хүчтэй нь төр. Ийм хүчирхэг аппаратын эрэг шу­­раг, эрх мэдэл, сэлэм сэл­тийг ямар нэгэн зорилгын тө­лөө нижигнүүлэн хөдөлгөвөл түү­­­­нийг сөрөх юу ч байхгүй. Гагц­­хүү зорилго нь үнэн, үйл нь шударга байгаасай л гэж тө­рийнхөө сүлдэнд залби­рахаас.

Д.ДАМДИНЖАВ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (182.160.33.130)
    Бармвчлагаа ,Энхбаяраас эхлэлтэй.Тэрээр үнэнд гүйцэтгэгдэж баривчилж зохих ялыг оноосон.Түүний хариу болгож олон хүнийг баривчилсан нь түүний найз АТГ ын дарга Ганболдын хийж байгаа ажил гэж харагдаад байна.Танд харин ямар санагдаж байна.Гансүхийг шийтгэх үндэс алга.байгааг.иргэд бүгд шүүлчсэн.Өдрийн сонинд Баттулга,Батзаяа нартай холбоотой материалын эзэг прокурор болж.таарлаа.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
    • Содгэрэл
      Н.ЭНХБАЯР ГЭЖ АНДУУРАН,ЭНДҮҮРЭЭД БАЙНА,АНДАА.ЖААХАН БАРИМЖААТАЙ ЮМ ЯРИНА ШҮҮ.ТАРВАГАДОРЖ Л ЭХЛЭЭ БИЗ ДЭЭ.
      2015 оны 11 сарын 26
  • Зочин (103.57.92.245)
    ЭЛБЭГДОРЖ ӨӨРӨӨСӨӨ ХИЧНЭЭН ИЛҮҮ ТАРХИТАЙ, БОЛОВСРОЛТОЙ, ЗОРИГТОЙ, ИРЭЭДҮЙТЭЙ ДАЙСАНТАЙ БОЛСНОО МЭДДЭГ БОЛОВ УУ. ӨӨРИЙНХӨӨ БОЛООД ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙГ ТӨСӨӨЛӨХ ЧАДВАРТАЙ БОЛОВ УУ. ӨӨРИЙГӨӨ ЯМАРЧ ДЭМЖИГЧГҮЙ БОЛСНОО ГАДАРЛАДГ БОЛОВ УУ. ӨӨРИЙНХ НЬ ХУВЬ ТАВИЛАН ЯМАР ГУНИГТАЙ ТӨГСӨХИЙГ ТӨСӨӨЛДӨГ БОЛОВ УУ
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
    8 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ИХ НАС
    26 мин
  • Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
    37 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
    1 цаг 3 мин
  • Нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 7784 хүн амьдарч байна
    1 цаг 15 мин
  • Статистик: Манай улсад Наадам нэртэй 27, Цэнгэлдэх нэртэй 2 хүн байна
    1 цаг 24 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 43 мин
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно
    2 цаг 6 мин
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
    13 цаг 21 мин
  • Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
    16 цаг 32 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
    16 цаг 35 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай худалдааны санхүүжилтийн гэрээ үзэглэлээ
    16 цаг 46 мин
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа
    16 цаг 54 мин
  • А.Ариунзаяа: Манайх шиг мөнгөний бодлогыг УИХ-аараа хэлэлцэж, баталдаг улс бараг л байхгүй дээ
    17 цаг 3 мин
  • Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ
    17 цаг 22 мин
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
    17 цаг 34 мин
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
    17 цаг 59 мин
  • Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    18 цаг 50 мин
  • Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
    18 цаг 57 мин
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    19 цаг 0 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК