Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, хямралыг давахаар ажиллаж байна

2015-11-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын томоохон үйлдвэрүүдийн нэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн нээлттэй хаалганы өдөр өвлийн эхэн сарын шинийн 12-ны билэгт сайн өдөр болов.

 

Эл өдөрт оролцож, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж тохиолоо. Монгол Улсын төдийгүй дэлхийн 10 том үйлдвэрийн нэг болох Эрдэнэт үйлдвэрийн тухай хэдэнтэй сонсож байсан ч “чих худалч, нүд үнэнч” гэгчээр өөрийн биеэр үзэж танилцах болсондоо сэтгэл догдолж, басхүү түшиж байсныг нуух юун.

 

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөх болсон талаарх мэдээлэл үе үе гарах болсон. Тэгвэл тус үйлдвэрийн хамт олон өдгөө эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлттэй ажиллаж, бүтээгдэхүүний  өртөг зардлыг бууруулах зорилтыг дэвшүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх таатай мэдээллээр биднийг угтан авав.  

 

Жилд 1.6 тэрбум төгрөг хэмнэх ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухны нээлт болов

 

Эрдэнэт үйлдвэр өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан экспортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, жилд олон тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасаар байгаа аж. Үүний нэг болох Ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухны нээлтийн үйл ажиллагаа нээлттэй хаалганы өдөр  арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдав.

 

Дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрс хийжүүлэх зуух болгон шинэчилж, улмаар 1 тонн ган бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулах төслийг хэрэгжүүлж, ийнхүү ашиглалтанд хүлээн авлаа. Нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр, Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга И.Болд тэргүүтэй аж үйлдвэрийн яамны төлөөлөгчид, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцсон юм.

 

 

“Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцөг цувих цех нь жилд 40, 60, 80, 100 мм-ийн голчтой, 50 мянган тонн тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тус цех импортын ган бөөрөнцөгийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Баяжуулах фабрикийн хэрэгцээт ган бөөрөнцгийн 90 хувийг хангадаг байна. “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ техник, технологи нэвтрүүлэх бодлогын хүрээнд Ган бөөрөнцөг цувих цехийн дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрс хийжүүлэх зуухаар солих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн онд боловсруулсан аж.

 

 

Ган бөөрөнцөг цувих цехийн нээлтийн үеэр тус үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн “Бэлдэц халаах зуухыг өмнө нь хоногт 18-20 сая төгрөгийн өртөг бүхий 10 тонн дизель түлшээр халаадаг байсан бол нүүрс хийжүүлэх хоёр шатлалт шинэ зуухыг ашиглалтанд оруулснаар өндөр үнэтэй, импортоор авдаг нефтийн бүтээгдэхүүнийг халж, эх орны үндсэн баялаг болсон нүүрсийг ашиглаж, жилд 1.6 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон.

 

Түүнчлэн ган бөөрөнцөг цувих цехэд технологийн шинэчлэл хийснээр шинээр 16 ажлын байр бий болж, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл сайжирч байна гэдгийг ч өгүүлэв. Нэг тонн бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулж байгаа нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд оруулахад 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ зардлыг 1 жилийн хугацаанд нөхөх боломжтой аж.

 

Ийнхүү бид жилд 1.6 тэрбум төгрөг хэмнэх ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухны нээлтийн үйл ажиллагаанд оролцсны дараа үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн эргэлтийн ус хүлээн авах, дамжуулах худгийг ашиглалтанд оруулах түүхэн үйл явдлын гэрч болсон юм.

 

Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах боломж бүрдэв

 

 

Хаягдлын аж ахуйн эргэлтийн ус хүлээн авах, дамжуулах худгийг ашиглалтанд оруулах үйл ажиллагааг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу үг хэлсэн. Тэрбээр “Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах 2-р коллекторыг үйлдвэрлэлд оруулснаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон.

 

 

Эргэлтийн ус хүлээн авах худаг болон коллектор нь хаягдлын санд тунасан усыг хүлээн авч түүнийг эргэлтийн усны насосны станцид дамжуулах, Баяжуулах фабрикийг технологийн усаар найдвартай хангах зориулалттай газар доорх байгууламж аж. Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах 2-р коллекторын зураг төслийг ОХУ-ын Санкт-Петербург хотын “Механобр Инжиниринг” институт хийжээ. Эрдэнэт үйлдвэр ХХК, “ОТК” ХХК хамтран 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4.1 км шугам хоолой, ус хуримтлуулах 4 худаг, хязгаарлалтын 4 далан, ус дамжуулах 4 сувгийн ажлыг гүйцэтгэсэн байна.

 

Өргөө цагаан гэр, орон сууцны түлхүүр гардуулж сэтгэлийн өргөл барилаа

 

 

Эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед байгууллага аж ахуй нэгжүүд цалин тэтгэмжээ багасгаж, зарим нь бүр ажилчдынхаа тоог бууруулах болсон нь нууц биш. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр хэмнэлт хийж, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хямралын үед хүндхэн байгаа ажилтануудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэлээ. Тус үйлдвэр нь олон ам бүлтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд, гал усны гашуун зовлонд нирвэгдэж орон гэргүй болсон зэрэг амьдралын боломж тааруу 46 ажилтандаа өргөө цагаан гэр, орон сууцны түлхүүр гардуулж, сэтгэлийн өргөл барилаа.  

 

“Галын дөл өөдөө” ёслолд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцсон. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа “Манай компани ажилчдынхаа нийгмийн асуудал, тэр дундаа орон сууцтай болгоход нь дэмжлэг үзүүлсээр ирсэн. Түүнчлэн орон сууц шинээр худалдан хүсэлтэй ажилтанууддаа 8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, “Москва-300”, “Залуус-600”, “Эко-400” орон сууцны хорооллын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, үйлдвэрийн нөөцны орон сууцаар хангаж орон сууцны асуудлыг шийдвэрлэлээ. Энэ билэгт сайн өдөр олон өрх айл, орон сууц, гэртэй болж гал голомтоо асааж байгаад баяртай байна” хэмээсэн.

 

 

37 айлын орон сууцны тухайд тус үйлдвэр нь авлагаар хураагдсан нийтийн байрны зориулттай барилгад засвар хийж, шинэчлэн ийнхүү ажилтанууддаа түлхүүрийг нь гардуулан өгсөн юм. Байрны түлхүүрээ гардан авсан хүмүүс дотор 27 жил үйлдвэрт үйлчлэгч хийсэн өрх толгойсон эмэгтэй багтсаныг хараад өөрийн эрхгүй бахархаж, баярлах сэтгэл төрж байлаа. Тэрбээр энэ үеэр “Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбоод 27 жилийг үдэж байна. Хийж бүтээсэн гавъяа зүтгэл минь их биш ч гэсэн үйлдвэрээ гэсэн сэтгэл мөнхөд байдгийг маань олж харан энэ өдөр орон сууцны түлхүүр гардуулан өгсөн хамт олон, үйлдвэрийн удирдлагууддаа маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй улам сайн ажиллах болно” хэмээн баярын нулимс дуслуулан ярьсан юм.

 

Түүнчлэн өргөө цагаан гэр болоод орон сууцны түлхүүр гардан авсан ахмад настан, үйлдвэрийн ажилчдад хамт олон нь халуун баяр хүргэж чин сэтгэлийн илгээмжээ гардуулан  өгч давхар давхар баяр хөөр болж байсныг энд өгүүлэх нь зүйтэй болов уу. Энэ бүгдээс тус үйлдвэрийнхэн хичнээн олуулаа ч нэгнээ гэсэн сэтгэлтэй, халуун дулаан хамт олон болохыг мэдэрсэн юм.     

 

Эрдэнэт үйлдвэр Орхон аймагт 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

 

 

Эрдэнэт үйлдвэр нь үеийн үед Монгол Улсын “саалийн үнээ” гэгдээр ирсэн. Тэгвэл тус үйлдвэр нь улс орны эдийн засагт төдийгүй орон нутгийнхаа төсөвт ч багагүй хөрөнгийг төвлөрүүлдэг аж.   

 

2013-2015 онд Эрдэнэт үйлдвэр нь Орхон аймагтай хамтран зургаан чиглэлээр 58.6 тэрбум  хөрөнгө оруулалт хийжээ. Энэ талаар нээлттэй хаалганы өдрийн хүрээнд тайлагнасан. Тайлангийн хурал энэ сарын 23-ны өдөр “Уурхайчин” соёлын ордонд болсон бөгөөд хуралд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Орхон аймгийн иргэд, үйлдвэрийн ажилчид оролцсон юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймгийн хөгжил, иргэдийн амьдралд Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй хувь нэмэр их гэдгийг онцолж байв.

 

“Эрдэнэт” үйлдвэр “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийг шинээр барьж ашиглалтанд оруулахад 2008 оноос хойш 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн 5,3 тэрбум төгрөгийг хууль эрх зүйн сургалт, орон сууцны 2, 3, 6-р бичил хорооллын байрнуудын фасадны ажил, 3-р хорооллын авто зам, кувейтийн гудамжны цэвэр усны хоолойн засвар, байгалийн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан байна. Орхон аймгийн дэд бүтцийн байгууламж, тохижилт үйлчилгээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах тусгай тээврийн хэрэгсэл, техник, дэд станцын хүчин чадлыг өргөтгөх, дунд сургуулийн спорт заал, цайны газар, дулаан, цэвэр усны шугам барих зураг төслийн ажлуудыг гүйцэтгэхэд 500 орчим сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс санхүүжүүлсэн байна.
 

Орхон аймгийн нутгийн захиргаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтын 30 хүртэл хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдээс нийлүүлэх боломжийг судалж, хамтарч хэрэгжүүлэхээр заасан.

 

Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Орхон аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг эрчимжүүлэх цогц арга хэмжээг авснаар “Эрдэнэт” үйлдвэрийн нийт худалдан авалтанд эзлэх дотоодын үйлдвэрлэгчдийн хувь өссөн байна. Тухайлбал 2013 онд нийт худалдан авалтын 15 хувь буюу 27.6 тэрбум төгрөгийн, 2014 онд нийт худалдан авалтын 17хувь буюу 45.7 тэрбум төгрөгийн, 2015 оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 19.4 хувь буюу 51.3 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авчээ.
 

“Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого барьж, тэдний дунд сонгон шалгаруулалт явуулан олон аж ахуйн нэгжийг өөрийн ханган нийлүүлэгчээр тодруулан ажилласны үр дүнд тэдгээр аж ахуйн нэгжийн орлого өсч, орон нутагт төвлөрөх татвар нэмэгджээ.

 

Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2013 онд нийт худалдан авалтын 10 хувь буюу 19 тэрбум төгрөгийн 161 гэрээ хийсэн бол 2014 онд нийт худалдан авалтын 11 хувь буюу 23.5 тэрбум төгрөгийн 165 гэрээ хийсэн байна. Үүнээс харахад орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс авах бараа материалын худалдан авалт 2013 онтой харьцуулахад 24 хувиар өсжээ. Харин энэ оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 14 хувь  буюу 35,9 тэрбум төгрөгийн 96 гэрээ хийсэн нь 2014 онтой харьцуулахад 53 хувиар өссөн байна.

 

Цаашид ч “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хотынхоо ирээдүйн хөгжлийн төлөө олон үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

 

Эрдэнэт үйлдвэрээр зочилсон аяны богцоо дараа дараагийнхаа дугаарт задлах болно.    

 

Б.Энхжин   / 24tsag.mn /

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (206.75.247.226)
    1990 онд Монголчууд картын бараанд орчихсон байх үед Эрдэнэт маань л гадаадаас гурил авах мөнгийг олж өгч байсан даа, хөөрхий. Үнэхээр Саалийн үнээ мөн үү? мөн. Харин Уянга, Ганбаатар мэтийн гишүүд мань мэтийн уурхайчдын нэр хүндийг баллаж дууслаа, бид чинь өдөр шөнийг ялгалгүй 12 цаг ажиллаж, жагсах завгүй хөдөлмөрлөх юм, олж ирсэн жаахан мөнгийг маань ноос, ноолуур, улаан буудай, махны урамшуулал болгоод хийсгэчих юм даа... Дараа нь Уул уурхайчид бол баялаг бүтээгчид биш, Тавчик хийж байгаа хүн Монголын баялаг бүтээгч гээд л Уянга доромжлоод байсан.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    17 цаг 12 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    17 цаг 49 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    18 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 11 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 24 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Уржигдар 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Уржигдар 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Уржигдар 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Уржигдар 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК