Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Мижиддорж: “Халх гол”-ыг чөлөөт бүс болгох нь иргээдүйг харсан шийдвэр

2015-11-27
0
ЖИРГЭХ

“ХАЛХ ГОЛ” ЧӨЛӨӨТ БҮС  ТӨСӨЛ ЯМАР АШИГТАЙ ВЭ?

“ХАЛХ ГОЛ” ЧӨЛӨӨТ БҮС  ТӨСЛИЙН ТАЛААР…

 

Манай улс Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, эдийн засгийг солонгоруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх , өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх , улмаар Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод туссан зорилтын хүрээнд УИХ,  Хөдөө аж ахуйн  “Халх гол” чөлөөт  бүс байгуулах тухай  тогтоол баталсан билээ.

 

Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой энэхүү чөлөөт бүсийг  байгуулах хэрэгцээ шаардлага, учир шалтгаан болон тухайн бүсэд явуулах үйл ажиллагааны талаарх тайлбар, тодруулгыг албаны хүмүүсээс авсанаа хүргэж байна.

 

        МУ-ын  шинжлэх ухааны  гавьяат ажилтан, ШУ-ны доктор, профессор Ж.Мижиддорж:

 

- Та хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Халх голын сав газрыг чөлөөт бүс болгох нь Монгол улсын хөдөө аж ахуйд инновацийн тогтолцоог хөгжүүлэх гарааны эхлэл болно хэмээн ярьж, бичиж байсан. Энэ асуудлыг та тодруулахгүй юу?

 

- Сүүлийн хагас зуун жилд ШУ, дээд боловсролын салбарт инноваци буюу судалгаа, шинжилгээ, практик амьдралаас бий болсон мэдлэгийг шинжлэх ухааны багтаамж ихтэй бүтээгдэхүүн, баялаг болгох инновацийн үйл явц эрчимтэй явагдаж байна. Инновацийн ерөнхий хандлагыг харахад АНУ, Баруун Еропын хөгжингүй орнуудад Кластерын, Азийн хөгжиж буй орнуудад технологийн парк, чөлөөт бүсийн хэлбэрээр хөгжих чиглэлтэй байна. Инновацийг ШУ-н боловсролын салбарт гарч буй мэдлэгийн хувьсгал хэмээн нэрлэх боллоо. Манай газар тариалангийн салбарт шинжлэх ухааны багтаамж ихтэй бүтээгдэхүүн бараг байхгүй, түүний инновацилах чадвар сул байгааг харгалзан тариалангийн бүтээгдэхүүний 50 гаруй хувийг үйлдвэрлэж, Их сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд нь байгуулагдсан Дархан Сэлэнгийн сав нутгийг ШУТ-ын парк хэлбэрээр баруун, зүүн бүсүүдийн зарим нутгийг ХАА-н чөлөөт бүс хэлбэрээр хөгжүүлэх нь уур амьсгалын онцлогийг оновчтой ашиглаж бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах ирээдүйтэй чиглэлийн нэг болно. Үүний нэг нь яавч Халх голын бүс нутаг болно. Жишээ нь 2015 онд Орхон, Сэлэнгийн сав нутагт ган болж байхад баруун, зүүн бүсүүдэд ХАА-н үйлдвэрлэлд харьцангуй таатай жил боллоо.

 

 Сүүлийн үед Швед, Дани, Финланд зэрэг баруун Европын зарим орнууд инновацийн эдийн засаг төдийгүй “инновацийн нийгэм”, “инновацийн соёл иргэншил” байгуулж байгаа тухай ярьж бичиж байхад түүний анхны энгийн хэлбэр болох ХАА-н чөлөөт бүс байгуулах ажлыг яагаад эхлүүлж болохгүй гэж.

 

Бидний яриад, маргаад байгаа эдийн засгийн онцгой буюу хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь яах аргагүй инновацийн хөгжлийн нэг чиглэл мөн. Тиймээс Халх голын энэ бүс нутгийг “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс” хэлбэрээр хөгжүүлэх нь ирээдүйгээ харсан шийдвэр бөгөөд энэ чиглэлийн судалгааг ч эрчимжүүлэх хэрэгтэй байна.

 

-Халх голын чөлөөт бүсэд  газар тариалангийн хувьд барьц алдсан их хэмжээний талбайд бус бүс нутгийн хөрс, уур амьсгалийн даац багтаамжинд тохирсон тохиромжтой хэмжээний талбайд одоо нэгэнт боловсрогдоод байгаа  экологижсон технологиор тариалан эрхэлж орон нутгийн хэрэгцээг хангахын зэрэгцээ  үр тарианы хувьд улсын нөөц бүрдүүлэх, мал аж ахуйн хувьд эрчимжүүлж, бүтээгдэхүүнийг  нь экспортлох чиг баримжаатай хөгжүүлэх бодлогыг баримтлах илүү оновчтой байх болов уу.

 

Байгалийн баялаг, түүхий эдэд  дульдуйдсан эдийн засгаас мэдлэгт суурилсан буюу    дахин боловсруулж мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шилжиж буй өнөө үед манай Хөдөө аж ахуйн салбарын хувьд өндөр технологи нутагшуулж  ашиглахаас гадна өөрийн орны өвөрмөц технологийг боловсруулж ашиглах шаардлагатай юм.

 

Ийм болохоор “Халх гол” төслийг ХАА-н салбарт инновацийн тогтолцоог хөгжүүлэх “гарааны эхлэл” болохуйц боловсронгуй болгож дэмжих учиртай. Ер нь чөлөөт бүс байгуулах асуудал судалгаа, үнэлгээний дүнд тасралтгүй явагдах олон жилийн бүр тодруулбал хамгийн багаар бодоход 10-15 жилийн үйл явц болно. Харин бид өнөөдөр түүний гарааны нөхцөл боломж, суурь үндсийг зөв тавьж аль болох хурдан эхлүүлэх шаардлагатай.

 

- ХХАА-н чөлөөт бүсийн асуудлыг Монголын Дорнодын тал буюу Халх голоос эхлүүлэх шалтгаан гэвэл та юу хэлэх бэ?

 

-Энэ асуудлыг ШУТ-ын боломж нийгэм эдийн засгийн болон хөрс уур амьсгалын зэрэг хүчин зүйлтэй холбож олон талаас авч үзэх учиртай.

 

Нэгд, Энэ нутгийг чөлөөт бүс болгон хөгжүүлэх суурь үндэс 1960- аад оноос эхлэн тавигдсан юм. Энэ үед 40,000 орчим га атар эзэмшиж газар тариалан, махны чиглэлийн 50,000 үхэр бүхий мал аж ахуй хосолсон хөдөө аж ахуйн томоохон цогцолбор байгуулах зорилт тавьж энэ асуудлыг судлан шинжлэх ухаанжуулах зорилгоор Халх голын эрдэм шинжилгээний туршлага станцыг 1960 онд байгуулж байсан билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэх Халх голын САА-н төвийг тэр үеийн ЗХУ-ын буцалтгүй тусламжаар байгуулж түүний бүтцэд 5000 үхэр бордох цогцолбор байгууламж орж байжээ. Үхрийн дулаан хэвтэр бэлтгэх зорилгоор 20,000 барга  үүлдрийн хонь үржүүлж эхэлсэн бөгөөд анхны зорилт 1974 он гэхэд үндсэндээ хэрэгжиж энэ бүс нутаг “Газар тариалан, мал аж ахуй, жимс жимсгэнэ хосолсон цогцолбор” болж хөгжих суурь үндэс тавигдсан болно. Зах зээлийн системд шилжих явцад дээрх эдийн засгийн баазийн тодорхой хэсэг үрэгдэж алга болсон ч суурь үндэс нь хадгалагдаж үлдсэн юм.

 

Хоёрт, Энэ бүс нутаг үржил шим сайтай хөрс, бэлчээртэй, ХАА-д тохиромжтой уур амьсгалтай, инновацлах чадвар султай ч  ажиллаж амьдрах хүсэл тэмүүлэл, дадлага туршлагатай хүмүүсийн нөөц хэвээр байгаа учраас, хөдөө аж ахуй үр ашигтай, тогтвортой хөгжих нөхцөлийг  нь чөлөөт бүс хэлбэрээр бүрдүүлээд өгчих шаардлагатай байгаа юм.

 

Гуравт, Энэ бүс нутгийн ХАА-н бодлогыг боловсруулах Эрдэм шинжилгээний байгууллага нь ажиллаж байна.

 

Дөрөвт, Гадаад зах зээлд ойрхон тул импорт болон экспортыг богино хугацаанд бага зардлаар хийх боломжтой зэрэг олон зүйлийг дурьдаж болох юм

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • сархт (202.72.245.236)
    өчигдөр ерөнхий сайд зоион бичлэг уншсан одоо тэрний үргэлжлэл нь энэ өвөө боллоо. Зохиогчыг нь нэг харах юумсан
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.142.217)
    Хөөрхийдөө 5 халтар цаас аваад газраа зарах тэзү ч хийгээд өгөх эрдэмтэй чадалтай хүмүүс нэлээд хэдээрээ бна шүү
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин (202.9.41.199)
    мөнгө авчихаад битгий худлаа ярь тэтгэвэрээ аваад дуугай худлаа ярилгүй суу
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    10 цаг 56 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    11 цаг 33 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    11 цаг 46 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 55 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    12 цаг 8 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Уржигдар 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Уржигдар 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Уржигдар 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Уржигдар 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК