зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ оны эхний өдрөөс НӨАТ-ын урамшуулал хэрэгжиж эхэлнэ

2015-11-27
0
ЖИРГЭХ

        УИХ болон Засгийн газраас эдийн засаг, татварын орчныг сайжруулах чиглэлээр тодорхой үе шаттай хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэвтэй уулзаж ярилцлаа.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Эдгээр хуулиуд яагаад ингэж дараалж хэрэгжих болсон, хуулиуд ямар уялдаа холбоотой вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

 

-Ер нь УИХ болон Засгийн газраас эдийн засаг, татварын орчныг сайжруулах чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан явдал юм.

 

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан. Тус хуулийн үндсэн зорилго нь бүртгэл тооцоог сайжруулах замаар татварын мэдээллийн баазыг шинэчлэж, далд эдийн засгийг бууруулах улмаар төсвийн орлогыг бодитой төвлөрүүлэх томоохон хөшүүргийг бий болгоход оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус хуулийн хүрээнд иргэдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-н 2 хувийг буцаан олгох замаар аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг бүртгэж, хяналт тавих эрх зүйн болоод технологийн шийдлийг бий болгож байгаагаараа онцлог юм.

 

Гэхдээ далд эдийн засгийн хувь хэмжээ харьцангуй өндөртэй, бүртгэлийн систем бүрэн хөгжөөгүй манай улсын хувьд энэхүү шинэчлэлийг шууд хэрэгжүүлэх нь татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн хувьд ихээхэн эрсдэл дарамт учруулж болзошгүй байгааг бодолцох учиртай. Энэ шаардлагын үүднээс эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийгдавхар батлан гаргаж, татвар төлөгчдөд өмнө нь нуун дарагдуулсан аливаа зөрчлөө ил болгон мэдүүлэх боломжийг нэг удаа олгож байгаа юм.

 

Энэ нь аливаа системийн шинэчлэл хийгдэхээс өмнө заавал хийгддэг олон улсын практик юм.

 

-Одоогийн татварын систем дээр үндэслэн шинэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үг үү?

 

-Ер нь аливаа улсын татварын системийг хуулиар тогтоосон татвараа бүрэн авч чадаж байгаа эсэх, тэрхүү татвараа илүү зардал чирэгдэлгүй, бизнес эрхлэгчдэд дарамт шахалтгүйгээр хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээр дүгнэдэг.

 

Энэ шалгуураар дүгнээд үзвэл манай улсын өнөөгийн татварын систем хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа.

 

Тухайлбал, өнөөдрийн байдлаар гэхэд олон улсын байгууллагаас гаргаж байгаа судалгаагаар манай улсад далд эдийн засаг 30 гаруй хувьтай байгаа нь бид энэ хэмжээний татвараа бүрэн авч чадахгүй байна гэсэн үг юм.

 

Түүнчлэн татвар хураалтын систем маань өөрөө нэлээд дарамттай систем гэж тооцогдоод байгаа. Тухайлбал олон зуун компанийг НӨАТ-ын хуурамч падаан ашигласан, татвараас зайлсхийсэн зэргээр эрүүгийн гэмт хэрэгт татаж шалгадаг, бизнес эрхлэгчид тэр байтугай гааль, татварын байцаагчид нь амархан гэмт хэрэгтэн болж шийтгэл хүлээх эрсдэлтэй, графикт шалгалт нэрээр дахин дахин шалгалт ордог зэрэг дарамт, хүнд сурталтай татварын эрх зүйн орчин үйлчилж байна.

 

Үүнийг өнөөгийн тогтолцоогоор засч залруулах боломжгүй юм.

 

Олон улсын туршлагаар татварын хяналт шалгалтыг зөвхөн гааль, татварын байгууллага бус харин НӨАТ-ын бүртгэлийн системд тулгуурлан иргэдийн оролцоотой хийсэн тохиолдолд үр дүнтэй болно гэж үзэх болжээ.

 

Иймээс татварын системд хийж буй энэ удаагийн өөрчлөлт нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, эцсийн хэрэглээний борлуулалтад иргэдээр дамжуулан хяналт тавьж, иргэд хяналт тавьсныхаа төлөө НӨАТ-ын 2 хувийг буцаан авах боломжийг нээж өгч байгаа юм.

 

-Борлуулалтад иргэдээр дамжуулан хяналт тавина гэдгийг тодруулж өгөхгүй юу?

 

-НӨАТ бол эцсийн хэрэглэгч, худалдан авагч буюу ард иргэд төлдөг татвар юм. Энгийнээр хэлбэл, ААН, байгууллагууд нь эцсийн хэрэглэгч болох иргэдэд бараа, үйлчилгээг НӨАТ-тай борлуулж, улмаар тэдний төлсен НӨАТ-ыг улсын төсөвт дамжуулан төвлөрүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр бид бүртгэлгүй далд эдийн засгийн уршгаар энэ татвар төсөвт бүрэн төвлөрч байгаа эсэхэд бодитой хяналт тавьж чадахгүй байна.

 

Иймээс иргэдийг ийнхүү худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ мэдээллийг тодруулж хэлбэл төлсөн НӨАТ-аа төлбөрийн баримтаараа дамжуулж татварын албанд бүртгүүлэх саналыг тавьж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, төр гааль, татварын албаны хяналт шалгалтын процессыг хялбаршуулж түүнийг иргэдээр гүйцэтгүүлснийхээ төлөө түүний төлсөн НӨАТ-ын 2 хувийг буцаан олгож байгаа юм. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэд авсан бараа бүтээгдэхүүнээ мэдээллээд эхлэхээр гаалиар нууцаар орж ирсэн бараа бүтээгдэхүүн, түүний тоо хэмжээ нь буруу байсан тохиолдолд борлуулалтаар дамжин шууд ил болох учир тоо хэмжээг нь буруу мэдээлэх, нуун дарагдуулах боломжгүй болох юм. Иргэдийн хяналтын дор дээрх асуудал явагдах учраас Гаалийн байгууллагынхны бараа бүтээгдэхүүнийг нэгд нэггүй тоолж шалган цаг алддаг байдал багасч, харин бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй байх тусгай чиг үүргээ гүйцэтгэх илүү цаг, бололцоотой болно.

 

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс импортын хүнсний бүтээгдэхүүн хэзээ ямар хугацаатай хилээр орж ирсэн, хугацаа нь дуусахаас өмнө хэчнээн нь зарагдсан, хэд нь үлдсэн бэ гэдгийг хүртэл системээс мэдэх боломжтой. Энэ бол нэгдсэн системийн бас нэг том давуу тал.

 

Ер нь шинэ хууль хэрэгжихэд хамгийн чухал үүрэгтэй оролцох субъект нь иргэд. Иргэд шахалт үзүүлээд баримтаа шаардаад хэвшчихвэл ААН-үүд иргэнийг хохироохгүйн тулд шинэ систем рүү нэвтрэхээс өөр аргагүй болно.

 

-Иргэд худалдан авалтынхаа баримтыг татварын байгууллагад бүртгүүлснээр НӨАТ-ын 2 хувийг буцаан авах боломжтой болох нээ?

 

-Тийм. Гол нь иргэд худалдан авалтынхаа баримтыг заавал авах ёстой. Кассын программд мэдээлэл дамжуулах модул суулгаснаар баримт хэвлэгдэж гарах бүрт татварын байгууллагад нэг хувь нь очно. Иргэд баримтаа цуглуулснаар худалдан авалт хийсэн, НӨАТ төлсөн гэдгээ өөрийнхөө шугамаар баталгаажуулж байгаа хэлбэр юм. Цаасан баримт авч, түүнийгээ хадгалах нь түвэгтэй гэж үзэж байгаа бол иргэд маань төлбөрийн картаараа бэлэн бусаар гүйлгээ хийж болно. Ингэсэн тохиолдолд тухайн гүйлгээ автоматаар татварын ерөнхий газрын системд бүртгэгдэнэ. Түүнчлэн баримтаа Татварын ерөнхий газрын вэб сайтад ороод баримтын кодоор нь бүртгүүлсэн тохиолдолд заавал цаасан хэлбэрээр нь хадгалах шаардлагагүй.

 

Иргэдийн хувьд татвар төлсөн байдлаа, өөрийн худалдан авалтаа хянах давуу талтай бөгөөд дээр нь татварын буцаан олголтоо авна, сугалаандаа оролцоно. Ер нь бол НӨАТ хоёр хувиар буурч байна аа л гэсэн үг.

 

Гэвч нэмж тодруулахад иргэдийн буцаан авалт нь НӨАТ-тай худалдан авалт хийсэн тохиолдолд хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн үйлчлүүлж буй аж ахуйн нэгж нь НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээр бүртгэгдсэн байх ёстой бөгөөд шинэ хуулиар жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс дээш бол тухайн аж ахуйн нэгж НӨАТ суутган төлөгч болж байгаа.

 

Энэ хуулиар НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоос гадна, тухайн этгээдийн татварын албанд бүртгүүлсэн төлбөрийн баримтын дугаарыг үндэслэн сугалааны хэлбэрээр урамшуулал явуулахаар журамласан байгаа.

 

-Иргэд татварын буцаан олголтоо ч авч, сугалаандаа ч оролцох эрхээ эдлэхийн тулд НӨАТ суутган төлөгч компаниудад хандаж эхлэх нь. Тэгэхээр жижиг ААН-үүдэд хүндрэл үүсч магадгүй?

 

-Энэ бол жижиг ААН-үүдээ гадуурхаж байгаа хэрэг биш л дээ. Дээрх шалтгаанаас үүдэлтэйгээр жижиг ААН, дэлгүүр, цайны газруудын орлого буурах магадлалтай. Гэхдээ эдгээр ААН, байгууллагууд иргэдийг хохироохгүйн тулд сайн дураараа НӨАТ суутган төлөгч болох боломж нь нээлттэй байгаа. Заавал 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай бол НӨАТ суутган төлөгч болно гэх үндэслэл байхгүй.

 

Өөрөөр хэлбэл жилийн борлуулалтын орлого нь 10 сая төгрөг хүрсэн этгээд хүсвэл сайн дураар НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж, энэхүү системд хамрагдах боломжтой юм. Энэ агуулгаар жижиг бизнес эрхлэгчид хүртэл НӨАТ суутган телөгчөөр бүртгүүлэх сонирхол нэмэгдэх нь татварын бүртгэл, мэдээллийн бааз энэ хэмжээгээр тэлэх томоохон боломж бүрдэх юм.

 

-Иргэд хийсэн худалдан авалтын мэдээллээ шалгаад, хэдэн төгрөгийн татварын буцаан олголт авахаа тооцох уу?

 

-Вэб сайт руу иргэн өөрөө нэвтэрч худалдан авалтын мэдээллээ шалгах эрхтэй. Худалдан авалтын төрлөө ч ангилж харж болно. Юунд их мөнгө үрж, хэрэгцээгүй ямар зүйлд мөнгөө үрсэн байна гээд өөртөө дүгнэлт хийх боломжтой. Худалдан авалтынхаа дүнгээс татварын хэдэн төгрөгийн буцаан олголт авахаа ч тооцож болно.

 

-Иргэдийн хяналтыг урамшуулан, үндсэндээ татварын системд реформ хийж байна гэж ойлгож болох уу?

 

-Тийм. Шинэ систем хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэж буй аливаа худалдаа, үйлчилгээ, гаалийн төлбөрийн мэдээллийг татварын мэдээллийн санд нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах юм. Ингэснээр далд эдийн засгийн хамрах хүрээ хумигдаж нийгэм, эдийн засагт бодит дараах үр дүнгүүд бий болно. Тухайлбал улсын хэмжээнд:

 

  • НӨАТ-ын орлого бүрдүүлэлт бодитойгоор өсөх, үүнийг дагаад орлогын албан татвар, ашгийн албан татвар зэрэг улсын орлого бүрдүүлэх үндсэн суурь татварууд нэмэгдэх, бизнесийн цэвэр таатай орчин бүрдэх;
  • Татвар, гаалийн байгууллагын хяналт шалгалт багасч, зөвхөн хууль, журам зөрчсөн этгээдийг нарийвчилсан шалгалт хийдэг хялбаршуулсан тогголцоотой болно. Түүнчлэн тайлан, мэдүүлгийн дараах хяналт шалгалт нь аливаа байцаагчаас үл хамаарах цахим мэдээллийн урсгалаар зохион байгуулагдах учир үүнтэй холбоотой хүний нөөц, материаллаг зардлууд зэрэг үйл ажиллагааны төсвийн зардал буурна. Цаашид аж ахуй нэгжийн тооны өсөлтийг даган нэмэгддэг байсан татвар болон гаалийн улсын байцаагчийн тоо ч буурна;

 

Хамгийн гол нь бизнес эрхлэгчдийн хувьд давхардсан хяналт шалгалт эрс багасаж, цаг хугацааг хэмнэхээс гадна аливаа татвар хураамжийн мэдүүлэг, төлбөр, хяналт шалгалтыг биечлэн бус “зайнаас харилцах хэлбэр''-ээр хэрэгжүүлэх илүү бололцоотой болж байгаа юм. Тухайн ААН шударгаар үйл ажиллагаагаа явуулж ямар нэгэн асуудал үүсэхгүй байвал 5, 10, 20 жилээр ч шалгалт оруулахгүй явж болох нөхцөл бүрдэж байна.

 

-Гааль, татварын байгууллагын хяналт шалгалт буурахаар, ААН-үүдэд ирэх дарамт ч бас багасах нь ээ?

 

-Тэгэлгүй яах вэ. Ер нь дараалсан олон шалгалтууд хийгээд байна гэдэг бүрэн, үнэн зөв мэдээлэл дутмагтай голдуу холбоотой байдаг. Тэгвэл энэ систем маань ажиллаж эхэлснээр гааль, татвар оногдуулах, төлөх, тайлагнахтай холбогдож гардаг олон тооны зардлууд хэмнэгдэж компаниудыг хянаж шалгана гэхээсээ илүүтэйгээр тэдгээрийн бизнест саад бололгүй, хөндлөнгөөс нь борлуулалт, худалдан авалтыг бүртгэх замаар хяналт шалгалтаа хэрэгжүүлдэг горим руу шилжих юм.

 

Өөрөөр хэлбэл, бизнесээ шударгаар хийгээд явж байгаа компаниудад саад болохоос аль болох татгалзаж харин хэн татвар төлөхөөс зайлсхийж буйг хөндлөнгийн мэдээллээр илрүүлж шалгадаг болно гэсэн үг.

 

-Энэ туршлагыг амжилттай хэрэгжүүлж байгаа орнуудаас дурдвал?

           

-Энэ туршлагыг 1970-аад оноос Тайваньд хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Ингэхдээ НӨАТ-ын буцаан олголт хийгээгүй бөгөөд зөвхөн сугалаа гаргаж, иргэд худалдан авсан бараа, бүтээгдэхүүний баримтыг цуглуулж татварын байгууллагад мэдээлэл өгснийхөө төлөө сугалаанд оролцох боломжтой болж байсан байгаа юм. Энэ нь үр дүнтэй болж чадсан учраас тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд одоо дэлхийн олон орон энэ системийг үр дүнтэй хэрэглэж байна.

 

Манай улсын хувьд НӨАТ-ын 2 хувийг буцаан олгохоос гадна сугалааг давхар хэрэглэх онцлогтойгоор хуулийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ бол өнөөгийн манай нийгэм эдийн засгийн байдалтай уялдаж гарч ирж байгаа онцлог.

 

-Татварын буцаан олголтыг хэзээнээс яаж олгож эхлэх вэ?

 

-НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгохоор төлөвлөж байна. 2017 оны 1-р, улиралд НӨАТ-ын 2% ийн буцаан олголтыг иргэдийн цахим мэдээллийн санд бүртгүүлсэн мэдээлэл, дээр тулгуурлан олгоно. Бид буцаан олголтыг аль болох иргэдэд төвөг чирэгдэл багатай буюу төрийн байгууллагын үүдийг сахиулахгүйгээр олгох шийдлийг боловсруулсан. Энэ нь тухайн иргэн албан ёсны цахим хуудсанд хандаж орж өөрийн регистрийн дугаар, овог нэр, дансны дугаараа илгээснээр цуглуулсан баримтын 2% автоматаар данс руу ордог байхаар тооцоолсон.

 

Харин сугалааг сард нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Сугалаанд хожсон иргэд мөн 2%-ийн шийдэлтэй адил хялбар байдлаар сугалааны тохирлоо авна.      

 

-Шинэ хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх нь. Бэлтгэл ажил хэр явж байгаа вэ?

 

-Бэлтгэл ажил маань техник технологийн бэлэн байдал, НӨАТ-ын хуулийг даган гарах журам, дүрэм боловсруулах гэсэн хэсгээс бүрдэж байгаа. Эдгээр ажлууд маань тодорхой график, төлөвлөгөөний дагуу хийгдэж, үндсэндээ бэлтгэл ажил бүрэн хангагдаж байна.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.112.38)
    Mash zuw zuil bolj bn. Odoo ingeh tsag bolsoon. Anhandaa yadargaatai yum shig bolowch hetegjeed ehelvel erthen ingehgui yawda genedee. Ajiliin amjilt husey.
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    3 цаг 4 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    5 цаг 7 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    6 цаг 46 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    7 цаг 57 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    8 цаг 4 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    8 цаг 43 мин
  • П.Мөнхтулга: Жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлнэ
    8 цаг 47 мин
  • Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана
    8 цаг 51 мин
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
    9 цаг 43 мин
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
    10 цаг 5 мин
  • Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    10 цаг 29 мин
  • Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа
    10 цаг 34 мин
  • "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ дэмжлээ
    10 цаг 52 мин
  • Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш
    11 цаг 17 мин
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга бүрд 10 алба хаагч ажиллахаас гадна гадаад хэлээр жуулчдад мэдээлэл хүргэнэ
    11 цаг 48 мин
  • Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
    12 цаг 15 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 31 мин
  • Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
    13 цаг 12 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын явц 87,4 хувьтай байна
    13 цаг 22 мин
  • М.Мандхай: Шинэ хуулийн үр дүнд хүнсний хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдлээ
    13 цаг 41 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК