Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Эрхэмбаяр: ИЗНН-тай нийлэхэд буруудахгүй, нийлэхгүй байлаа гээд алдахгүй

2015-11-30
0
ЖИРГЭХ

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг “Ардын эрх” сонин “Онцлох зочин”-оороо урилаа.

-Өнгөрсөн долоо хоногт болсон АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлын талаар ярилцлагаа эхэлье. Энэ хурлыг гэнэт зарласан шалтгаан нь, ярьсан гол асуудал нь юу байсан юм бэ?

 

-Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн зөвлөлдөх уулзалт болсон юм. Ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Намын удирдлага, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд улс төрийн өнөөгийн нөхцөл байдлаар мэдээлэл солилцсон. Гол нь манай нам бусад намтай нэгдэх болбол яаж зохицуулах вэ гэсэн асуудлаар санал солилцсон. Энэ дээр хэвлэл, мэдээллээр гараад байгаа асуудлууд яригдсан.

 

-АН, ИЗНН-тай нэгдэх асуудал гэж ойлгож болох уу?

 

-Манай нам бусад намтай нэгдэх асуудлыг дүрмээр нарийвчлан зохицуулаагүй байдаг. Өнөөдрийн хувьд АН, ИЗНН хоёр нэгдэх асуудал уг асуудлыг хөндөхөд хүргэсэн гэж болох юм. Тодорхой магадлал бий. Энэ тохиолдолд АН-ын ҮЗХ-ны бүрэлдэхүүнд ИЗНН-ын төлөөллийг яаж оруулах вэ, УИХ-д тэр нийлсэн намаас хэчнээн хүн нэр дэвшүүлэх боломж байгаа вэ? Дүрмийн ямар гарц байж болох тухай ярилцсан.

 

-Тэр нам нь ганцхан ИЗНН уу. МҮАН-ыг нэгтгэх талаар бас ярьсан юм биш үү?

 

-АН болон МҮАН энэ талаар ярилцсан зүйл одоогоор байхгүй. 

 

-Ер нь ИЗНН-ын удирдлагуудтай албан ёсоор санал солилцсон зүйл бий юү. Эсвэл Гүйцэтгэх зөвлөлөөрөө эхэлж ярьж байгаа юм уу?

 

-Хоёр намын удирдлагын төвшинд ярилцсан зүйл байгаа.

 

-ИЗНН-тай нэгдлээ гэж бодъё. Гүйцэтгэх зөвлөлдөө хэдэн хүн оруулж, хэдэн хүн нэр дэвшүүлж, пропорционалийн хэдэд жагсаана гэдгээ тогтож чадав уу?

 

-Одоогоор нарийн юм яригдаагүй байна. Таны асуусан зүйлсийг шийдвэрлэх боломж дүрэмд гарцтай юу гэдгийг л ярьсан. Түүнээс тэд, эд гээд нарийн ширийн зүйл рүү орсонгүй. Ерөнхий боломжоо л хайж байгаа юм. Ер нь хоёр нам нэгдэнэ гэдэг айлаар бол гэр бүл болохтой адил. Гэр бүл болоход хоёр талаас хэдэн хүн ирэх вэ, хэнд нь ямар бэлэг барих вэ гээд монгол уламжлалаа бодсон ч өчнөөн чимхлүүр зүйл бий. Хаана хуримлах вэ, эмэгтэйн тал гал тогоогоо бэлдэх үү, эрэгтэй нь яах вэ гээд л. Үүнтэй л адил юм даа. Тийм учраас эхлээд томоохон зүйлээ тохирсны дараа энэ бүхэн яригдана. Одоо бол нарийн ширийн асуудал ярих боломжгүй байна.

 

-Гүйцэтгэх зөвлөлөөр ҮЗХ-г яаралтай хуралдуулахаар болсон гэсэн мэдээлэл байсан. АН-ын ҮЗХ хэзээ хуралдах юм бэ?

 

-Хэрвээ хоёр нам нэгдэх асуудал яригдвал заавал ҮЗХ хуралдаж шийдвэр гаргана. Гэвч энэ асуудал ярилцлагын төвшинд яваа учраас хэлэхэд эрт байна. Монголын улс төрийн намууд удирдлагуудын үгээ сонсохоос гадна олон янзын дуу хоолой илэрхийлдэг. ИЗНН-д ч тэр нь ил гарч байх шиг байна лээ. “АН-тай нэгдэх ямар ч шаардлагагүй” гээд л. Тэгэхээр энэ бүхэн цаашаа яаж өрнөхийг харъя.

 

-Танай намаас 2000 оны сонгуулийн өмнө тасарч гарсан нам биз дээ?

 

-Тийм, тийм. Миний хувийн байр суурь гэвэл нийлэхэд буруу зүйл байхгүй. Бас нийлэхгүй байлаа гэхэд тэр л биз гэж бодож явна. 

 

-ҮЗХ хуралдлаа гэхэд хэлэлцэх асуудал нь зөвхөн намууд нэгдэх тухай байх уу, эсвэл бусад сэдвийг хөндөх үү. Их хурлаас сонгогдоогүй дүрмийн бус даргатай, жинхлээгүй генсектэй гээд шүүмжлэл АН дотор явдаг. Тэрийгээ нэг тийш болгох уу?

 

-Намын дарга З.Энхболд Үндсэн дүрмийн дагуу сонгогдсон. Дахиж сонгууль болохгүй. АН-ын Үндсэн дүрмийн 6.8.3-т “Намын дарга нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тохиолдолд ҮЗХ-гоор хэлэлцэж дараагийн даргыг  томилно” гэсэн заалт бий. АН-ын шинээр томилогдсон дарга З.Энхболд намынхаа дүрмийн дагуу томилогдсон болохыг Улсын дээд шүүх тогтоож бүртгэж авсан. Иймд З.Энхболд даргын хувьд АН-ын дүрмийн дагуу томилогдсон хууль ёсны намын дарга. Энэ дагуу  бүх процесс болсон. 2008 онд Ц.Элбэгдорж дарга өргөдлөө өөрөө өгөөд  Н.Алтанхуяг дарга дүрмийн дээрх заалтын дагуу ҮЗХ-ны хурлаас АН-ын даргаар сонгогдсон. 2014 онд Н.Алтанхуяг дарга өргөдлөө өгөөд З.Энхболд дарга болсон. Тэгэхээр дүрмийн бус дарга гэдэг бол төөрөлдсөн ойлголт юм даа. Харин ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын дарга санал болгож ҮЗХ батламжилдаг.

 

-Та Ерөнхий сайдын олон нийтэд хандаж хэлсэн үгийг сонсож амжсан уу?

 

-Амжсаан.

 

-Намын даргын тамга атгаагүй, дээр нь олонхигүй парламентаас байгуулагдсан Засгийн газрын тэргүүний зовлон Ерөнхий сайдын хэлсэн үгээс “үнэртээд” байна лээ. Энэ талаар юу хэлэх вэ. Уламжлалаараа бол намын дарга нь Ерөнхий сайд, эсвэл Ерөнхий сайд нь намын дарга болдог жишиг байгаа биз дээ?

 

-Уламжлалаараа намын дарга нь Ерөнхий сайд болоод явж байсан нь үнэн. АН Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Р.Амар-жаргал гээд дөрвөн Засгийн газар сольж  дөрвөн намын даргаа өөрчилж үзсэн. Тухайн үед хамгийн сайн гэснээ л намын дарга, Ерөнхий сайд болголоо, болохгүй байна гээд солилоо. Солих тоолонд муу үр дүнд л хүрч байсан. Хүндээ биш тогтолцоондоо асуудал байсан нь үйл явдлын өрнөлөөр нотлогдлоо. Одоо тэр замаараа дахин явахгүй. Алдаагаа дахин давтах шаардлагагүй.  Намын даргаараа УИХ-ын даргыг сонгосон нь яг өнөөдрийн эрх зүйн тогтолцооны нөхцөлд  АН-ынхан зөв алхам хийжээ гэж бодож байгаа.

 

-Намын дарга нь парламентаа даргалаад явах нь зөв гэж үү?

 

-Олонхи болоогүй өнөөгийн нөхцөлд Ерөнхий сайд нь намын дарга байвал огцруулах сонирхол хоёр дахин нэмэгддэг. Намыг нь тогтворгүй байлгахын тулд Ерөнхий сайд руу дайрах, унагах дайралтууд их ирж байгааг өнгөрсөн он жилүүд харууллаа. Харин парламентын дарга бол өөрөө л өргөдлөө өгөхгүй бол өөрчлөгддөггүй албан тушаал. 1992 оноос хойшхи үе үеийн парламентыг харахад Цэцийн шийдвэрийн дагуу Ц.Нямдорж гишүүн л чөлөөлөгдөж байсан байх. Өөрөөр бол өөрчлөгдөөгүй нэлээд тогтвортой албан тушаал шүү дээ. Улс төрөө дагаж Засгийн газар нь хөвөлзөөд байх нь хэнд ч ашиггүй гэдгийг бид сайн ойлгосон.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    5 цаг 6 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    5 цаг 43 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    5 цаг 56 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 5 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    6 цаг 18 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК