Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Энх-Амгалан нарын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй юу

2015-11-30
0
ЖИРГЭХ

-Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан нь Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компаниуд аж-


“Нэгэн тосгонд байнга хулгай гардаг болжээ. Хулгайд эд зүйлээ алдагсдыг асуун лавлаж, бүгдийг нягт няхуур судалсны дараа тосгоны удирдлага нэгэн зүй тогтлыг ажиглаж л дээ. Хулгай болгоны дараагаар тэр газарт нэгэн хүн гарч ирээд хулгайчийг барих ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог болохыг анзаарч...”. Энэ үлгэрт хулгайч өөрөө “Хулгайчийг бариарай” гэж иргэдийг уриалчихаад мөрөө буруулчихдаг байсан талаар өгүүлдэг. “Хөгжлийн банк”-ийг тойрсон элдэв мэдэгдэл, мэдээллийг харж байхад энэ үлгэр санаанд буух юм. Хэн нь “хулгайч” болохыг орчин үед хуулийн байгууллага аяндаа тогтоох буй за. Харин татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлэн төлөх “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад улстөрчид түлхүү оролцсон болох нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдлаас харагдлаа.

 

Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан. УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан уг ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд нь Д.Хаянхярваа, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Бямбацогт нар багтсан. Ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагаа, бондын зарцуулалттай танилцсан дүгнэлтээ танилцуулалгүй хэд, хэдэн удаа хойшлуулсан. Энэ нь “Нууц дүгнэлт гаргасан”, “Дүгнэлтээ нууцалсан” гэх мэт хардлагыг төрүүлж байсан. Тэгтэл ажлын хэсгийн ахлагч өнгөрсөн долоо хоногт өнөөх дүгнэлтээ танилцуулж шалгалтаар илэрсэн зөрчил гэх мэдээллийг олон нийтэд зарласныг бид өмнө нь мэдээлсэн. МАН-ынхны “Морин цаг”-т хийсэн Хөгжлийн банкны талаарх мэдээлэл сөрөг хүчний зүгээс сонгуулийн өмнөх том пиар болох шинжтэй. Харин АН-аас ажлын хэсэгт орсон гишүүд дүгнэлтэд гарын үсэг зурахгүй байгаа гэнэ лээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат сонинд өгсөн ярилцлагадаа “...Үнэндээ хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкийг шалгах бус Чингис бондын арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт, санхүүжүүлсэн төсөлд үнэлэлт өгч, холбогдох байнгын хороонд танилцуулах байсан. Гэтэл Хөгжлийн банкийг шалгаж буй мэт ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байна. Хөгжлийн банк улс төрөөс хараат бус байгууллага. Улс төрийн хүчин асуудлыг мушгин гуйвуулж байгаад харамсаж байна” гэсэн байна.

 

МАН-ын гишүүдийн мэдээллийн дараа Хөгжлийн банк үнэхээр улс төрөөс хараат бус ажиллаж чадаж байгаа юм уу гэх хардлагыг төрүүлэхээр баримт цахим сайтуудаар тарлаа. Тодруулбал, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн ихэнх төсөл хөтөлбөрийн ард улстөрчид байгаа талаарх баримт хөвөрч байна. Хөгжлийн банкны шилэн данснаас бүх гүйлгээг иргэд олон нийт харж гайхаж байна. Бүр Хөгжлийн банкны олон хууль бус үйлдлийг илрүүлсэн гэх Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компаниуд хамгийн их санхүүжилт авсан нь анзаарагдав.

 

Өнөөх улс төрөөс хараат бус Хөгжлийн банк яаж ажиллаад байна вэ, ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой гишүүд хаана, хэнд нөлөөлөөд байгаа хэрэг вэ.

 

Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан зарим компанийг гишүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулан хүргэе.

 

Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компаниудад нийт 69 шахам тэрбум төгрөг олгожээ

 

УИХ-ын гишүүдийн 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эм Си Эс Монгол” ХХК-иас 58696 ширхэг хувьцаа эзэмшдэг. Тус компаниас 3.19 хувийн ногдол ашиг эзэмшдэг юм байна. Тэгвэл тус компанийн охин компани болох “Эм Си Эс интернэшнл” ХХК “Солонго” орон сууцны хорооллын гадна цахилгааны 110/35/10 кВ-ын “Цэвэрлэх” дэд станцын 10 кВ талын өргөтгөл, хоёр ком 10 кВ-ын хуваарилах байгууламж, 10 кВ-ын кабель шугам 19.5 км, 10/0.4 кВ-ын 2x630 кВА-ын 12 ХТП-ний зураг төсөл, барилга угсралтын ажилд Хөгжлийн банкнаас таван тэрбум 795 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

 

Мөн Тавантолгой-Гашуунсухайтын авто замын төсөл (“Энержи Ресурс” ХХК-аас зам шилжүүлэн авсны нөхөн төлбөр)-ийн 170.595 сая төгрөгийг шилжүүлжээ. Энэ мөнгө “Говийн зам” ХХК-д шилжсэн байдаг.

 

АСЕМ-д зориулсан бүтээн байгуулалт болох “АСЕМ Вилла” цогцолбор хотхонд зориулж Хөгжлийн банкнаас 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Скай Резорт” ХХК-д олгожээ. Уг компани нь Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг “Эм Си Эс Монгол”-ийн охин компани. 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах Ази-Европын дээд хэмжээний уулзалтын үеэр оролцогч орнуудын төр засгийн тэргүүнүүдийн байрлах Асем Вилла хотхоны цахилгаан хангамжийн ажлыг MCSI хийж гүйцэтгэж байгаа аж.

 

“Эм Си Эс интернэшнл”–ийн гүйцэтгэсэн Залаат, Бага тэнгэр, Их тэнгэрийн ам, Хан-Уул, Баянзүрх дүүргийн хорооллуудын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор баригдсан 110/35/10 кВ дэд станц, 110 кВ ЦДАШ-ын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажилд хоёр тэрбум 722 сая төгрөгийн санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгосон байна.

 

Энэ мэт “Эм Си Эс” группийн охин компаниуд Хөгжлийн банкнаас 68 тэрбум 687 сая төгрөгийн санхүүжилт авсан баримт байна. Энэ нь өнөөг хүртэл Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс хамгийн их мөнгөн дүн аж.

 

Ж.Энхбаяр нарын гишүүдийн хувь эзэмшдэг компаниудыг санхүүжүүлсэн байдал

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нью прогресс” ХХК-аас 25 хувийн ногдол ашиг авдаг. Өөрөөр хэлбэл, тус компанийн 28 сая 521 мянга 837 ширхэг хувьцааг эзэмшдэг. Тэгвэл тус компани Хөгжлийн банкнаас хоёр тэрбум 783 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Тодруулбал, Берлин эко орон сууцны хорооллын дунд баригдах “Буянт-Ухаа” 2x40 МВА 110-10 кВ-ын дэд станц, 2.5 км урт 110 кВ-ын ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажилдаа ийм хэмжээний санхүүжилт авсан байна.

 

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Энхболд, Ё.Отгонбаяр нарын хувьцаа эзэмшдэг “Говь” ХХК 18 тэрбум болон 10 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Эхнийх нь “Голомт банкаар дамжуулан олгож буй таван салбарын төсөл” бол дараагийнх нь 888 төслөөс хоёр тэрбумаас дээш төгрөгийн санхүүжилттэй сүлжмэл, нэхмэл, оёмол, самнасан ноолуур ноосны төслийн хөрөнгө оруулалт аж.

 

Ж.Энхбаяр гишүүн 3515199.80 төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Тэрбээр “Дархан нэхий” ХХК-иас хувьцаа эзэмшдэг. “Дархан нэхий” ХХК нь Хөгжлийн банкнаас Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдүүлэх зорилгоор 14 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.

 

Тэдгээрээс гадна Б.Гарамгайбаатар гишүүний хувь эзэмшдэг “Монроуд” ХХК-ийн гурван төсөлд санхүүжилт олгожээ.

 

Ашиг сонирхлын зөрчил биш гэх үү

 

Бизнес эрхлэгч, компаниуд Хөгжлийн банкнаас санхүүжилт авах нь хууль бус үйлдэл огт биш. Гэхдээ тэдгээр компаниас хувь эзэмшдэг улстөрчид Хөгжлийн банкны ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцох нь хууль бус. Үүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулсан байдаг. Уг хууль нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах зорилготой.

 

Хуулийн наймдугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргах гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах учиртай. Гэтэл өөрийнх нь хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас их хэмжээний санхжүүжилт авсан байгааг ашиг сонирхлын зөрчил биш гэх үү. Ашиг сонирхлын зөрчил гаргахыг орчин цагт “Хулгайч хулгайчаа барих” гэчихэж болох талтай.

Ц.Өрнөх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 5112 (202.131.225.197)
    ЭНЭ ДАРВААН БУЛТАХ ГЭЖ БАЙГАА ЮМ
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    3 цаг 33 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    4 цаг 10 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    4 цаг 22 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 32 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 44 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    23 цаг 45 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    23 цаг 53 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК