Нэг үе жиргээч бүхэн мазаалай жиргэж, фэйсбүүкчин бүхэн мазаалай нэртэй пэйж хуудас ажиллуулж нийгэм даяараа мазаалайд хайр зарласан билээ. Үүний хүчинд мазаалай баавгай олны анхааралд өртөж Н.Алтанхуягийн засгийн газраас чамгүй хэдэн төгрөгийг мазаалай баавгайд зарцуулсан гэдэг. Гэвч монголд моод 3 хоногтойн үлгэрээр мазаалайг хэн ч тоохоо байсан. Энэ бол сэтгэлтэй нь үлдэж сэтэртэй нь орхисон хэрэг л дээ.
Харин нэг баяртай мэдээ дуулгахад мазаалай баавгай хамгаалах ажлыг санаачилж байсан Г.Эрдэнэбаяр гэж залуу “мазаалай” нэрийн флаш гаргаж байгаа юм байна. Мазаалай флаш нь 8GB багтаамжтай бөгөөд зах зээлийн ханшаар зарагдаж мазаалай баавгай хамгаалах фонд босгох юм байна. Сэтгэлтэй хүн эхлүүлсэн ажлаа орхидоггүйн тод жишээ энэ юм.
Сэтгэгдэл (1)