Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: Үндэсний хөрөнгө оруулагчид 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна

2015-12-28
0
ЖИРГЭХ

“Монцемент” төслийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмын дагуу Монгол Улсын Засгийн газар болон  “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд өнөөдөр /2015.12.28/-нд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Энэ нь төрөөс хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа чухал хэлбэр юм.

 

         Хөрөнгө оруулагч тал  болох “Монполимет” ХХК нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худагийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг “Монцемент Билдинг Материалс” ХХК хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ.

 

Жилд 21.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, 375 Монгол иргэнийг ажлын байраар хангана
Төслийн компанийн хэрэгжүүлж буй “Монцемент үйлдвэр” дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 984 мянган тн чулуунцар /клинкер/, 1. 000. 000 тн цемент, 100 мянган тн шохой үйлдвэрлэнэ. Төсөлд нийт 512.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар 463.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байна. Үлдэгдэл 48.8 тэрбум төгрөгийг Хөрөнгө оруулагч, Олон Улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр санхүүжүүлэх юм.

 

Төсөл хэрэгжиж эхэлснээр, хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг /жилд 21.8 тэрбум төгрөг/ улсын төсөвт төвлөрүүлж, 375 монгол иргэнийг ажлын байраар хангах ажээ. Гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах асуудал, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн болон бусад асуудлыг тусгасан байна.


            Д.Эрдэнэбат: Ирэх оныг “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих жил” болгоно

Гарын үсэг зурах арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээг онцоллоо. Тодруулбал,  “Хөх цав” цементийн үйлдвэрт нийт 351 сая долларын хөрөнгө төсөл хийж 263.6 сая хөрөнгө оруулалт хийгдсэн, “Цагаан суварга”-ийн төсөлд нийт  1.031 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байснаас 344.4 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн, “Монцемент” төсөлд нийт 261.1 сая доллар шаардлагатай байснаас 232.1 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн, “Дархан төмөрлөг”-ийн үйлдвэрт  нийт 730 сая долларын хөрөнгө  оруулалт шаардлагатай байснаас “Кью Эс Си” ХХК  150.0 сая долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн. Энэ бол өмнө нь хийгдэж байгаагүй том хөрөнгө оруулалт болохыг Аж үйлдвэрийн сайд тодотгосон юм.  2015 онд үндэсний хөрөнгө оруулагчид 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнээс бодит хөрөнгө оруулалт хийгдсэн мөнгөн дүн 1.9 их наяд төгрөгт хүрчээ. Тэрбээр цааш нь  4.6 их наяд төгрөг бол Монгол Улсын жилийн төсвийн тэн хагас нь болохыг онцлоод зоригтой алхам хийн ажиллаж байгаа үндэсний хөрөнгө оруулагчдаа Засгийн газар дэмжин ажиллах учиртайг онцлов.  Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч цаашид монголчууд Монголдоо бүтээх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн бодит баталгаа юм. Түүнчлэн ирэх оныг “Борлуулалтыг дэмжих жил”, “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих жил” болгохоор төлөвлөснөө энэ үеэр дуулгасан юм.

 

Ц.Гарамжав: 24 жилийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангаж өглөө

-Монгол Улсын Засгийн газар “Монцемент” үйлдвэрийн төслийг дэмжиж татварын орчинг тогтвортой байлгах, татварын болон татварын бус зохицуулалтын дэмжлэгийг үзүүлэх гэрээг байгуулж байгаад талархаж байна. Энэ төсөл найм дахь жилдээ үргэлжилж, энэ жил үйлдвэрийнхээ эхний хэсэг болох цемент үйлдвэрлэх хэсгийг ашиглалтад оруулсан. Ингэснээр цаашид жилдээ нэг сая орчим тонн стандартын чулуунцар, нэг сая орчим тонн хуурай аргын технологиор  гарган авсан стандарт  цемент  үйлдвэрлэх юм. Энэ нь барилгын салбарт анх удаа импортыг орлох экспортыг дэмжих бүтээгдэхүүн гаргаж,  экспортод бүтээгдэхүүнээ гаргах үүд хаалгыг  нээж байна. Бид олон жилийн судалгааны үндсэн дээр тулгуурлаж дэлхийд цөөхөн байдаг эко үйлдвэрийг сонгож, ашиглалтад оруулсан. Түүнчлэн үйлдвэрлэлийн явцад гарах илүүдэл дулаанаа эрчим хүч болгон хувиргадаг, агаарт байх тоосжилтын хэмжээг хамгийн бага төвшинд  байлгах зэрэг экологид ээлтэй байх шийдлүүдийг оруулж өгсөн юм. Засгийн газар  үйлдвэрлэгч нарыг дэмжиж 24 жил тогтвортой ажиллах нөхцлөөр хангаж  өгч байгаад баярлаж байна.

 

Ирэх жил зэсийн үйлдвэр,  нефть, ган хайлуулах үйлдвэр сууриа тавина


Гэрээнд гарын үсэг зурах  үйл ажиллагааны дараа УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаас зарим асуултад хариулт авлаа.


-Хөрөнгө оруулагчид Дорноговь аймагт өөрийн хөрөнгөөр  орон сууц болон цэцэрлэг сургууль, худалдааны төв барина гэсэн байна. Энэ нь хэдий хугацаанд хийгдэж хүлээлгэж өгөх бэ?
-Төслийн хүрээнд  нийгмийн шинжтэй барилга байгууламжууд баригдах ёстой. Энэ нь  хоёр жилийн хугацаанд хэрэгжиж дуусах байх. Дорноговь аймгийн хувьд олзтой жил болж байгаа. Төсөлд хөрөнгө оруулалт хийгдэж байгаа компаниудын ихэнх нь  Дорноговь аймагт  байгаа. Тэгэхээр Дорноговийн ирээдүй гэгээлэг байгаа.


-Ирэх оны нэг сарын нэгнээс аж үйлдвэрийн яамтай холбоотой  хэрэгжиж эхлэх хуулийн тухай?
Аж үйлдвэрийн яам байгуулагдсаны дараа бодлогоо  тодорхойлж  Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийг  Их хурлаар батлуулж  тодорхойлуулсан.  Одоо Худалдааны тухай хуулийг  УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд  байна. Түүнчлэн шинээр Төр хувийн хэвшилийн түншлэлийн тухай, Мэргэжлийн холбоодын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.  Аж үйлдвэрийн салбарын эрхзүйн орчинг өнгөрсөн жил бүрдүүлж ажиллалаа. Нийгмийн сэтгэлзүйд ч хүрсэн  гэж бодож байна.  Харин 2016 онд  үйл ажиллагааны жил гэж харж байгаа.  Хамгийн гол нь бодлогын хэрэгжилтийг хангахад Засгийн газар, Аж үйлдвэрийн яам ямар ажил хийх ёстой вэ гэдэгт тулгуурлаж ажиллана. Тэр дундаа 2016 онд төлөвлөж байгаа гол ажил нь  борлуулалт болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжих жил болгоно.


Зээл төслүүдийг бүгдийг нь бодлогын зээл  болгох ажлыг эхлүүлнэ.  Өөрөөр хэлбэл Монголд  хийж бүтээж байгаа хүмүүст суурилсан тэдний үйлдвэрлэн гаргаж байгаа  бараа бүтээгдэхүүн борлуулалтийг дэмжиж, таниулах   жил болгохоор ажиллаж байна. Эдийн засгийн энэ хүндрэлтэй үед дотоодын үйлдвэрлэлийг эрчимтэй  дэмжиж ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Сайд бэрхшээлийн эрхзүйн орчны зохицуулалтыг  Засгийн газраас зохицуулж өгөх болно. Үүний үндсэн дээр   2016 оны нэгдүгээр сард дотооддоо үйлдвэрлэгч нарын үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Монголд юм хийж байгаа, үйлдвэрээ байгуулаад  ажиллаж байгаа, хийж байгаа хүмүүст итгэл үзүүлж  хамтран Монголоо сэргээе гэх  үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол зөвхөн  миний гэхээсээ илүү  үйлдвэрлэгчдийн  санаа, хүсэл учраас дэмжээд явна.  Хоёрдугаарт  төрийн худалдан авалтыг илүү их нэмэгдүүлнэ.. Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам хамтран санамж бичигт гарын үсэг зурсан. Батлан хамгаалах яамны 80 хувийг дотоодын үйлдвэр хангаж байна.Үүний дараа  БСШУЯ-тай хамтран  санамж бичгийн төслийг хэлэлцэж байна.  Боловсролын салбарт  хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээс Монголд үйлдвэрлэх боломжтойг нь дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэх болох талаар ярилцаж хэлэлцээд дуусч байна.


2016 онд бол бидний төсөөлж байгаагаар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өсөхгүй байх. Эсрэгээрээ буурах байх.  Тиймээс гаднаас валют олохыг чухал зүйл гэж харахгүй байгаа. Харин бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд эсрэгээрээ экспортод гаргах ямар боломж байна гэдгийг судлах нь  чухал гэдгийг онцолж хэлмээр байна.


-2015 онд ЖДҮ-ийг дэмжих зээл их олгогдсон. Гэхдээ эргэн төлөлт муу байгаа талаар мэдээлэл гарсан байсан. Энэ талаар таны бодол?
-ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт 95 хувьтай байгаа. Үүнийг муу үзүүлэлт гэж үзэхгүй байна. Эдийн засгийн байдал хүнд байгаа ч гэрээнийхээ нөхцөл байдлыг ойлгож үйлдвэрлэгчид ззээлээ төлж байгаа. Харин зээлийн оруулсан  хөрөнгө оруулалт үр ашиг байна уу гэдгийг харж байна. Хэдий зээлийн эргэн төлөлт байгаа ч бодит бий болсон үйлдвэрлэлүүд өнөөдрийн хэрэгцээт байдлыг хангаж чадаж байна уу, үнийн хувьд зөв явж байна уу өрсөлдөх чадвар байна уу гэдгийг бид хянах ёстой.  Үйлдвэрлэгчид олон ажлын байрыг шингээж байгаа учраас бидний хувьд ач холбогдолтой. 2016 онд шинэ төслийг өнгөрсөн жилийнх  зарлаж авахгүй. Мэдээж бодлогын зээлийн хувьд тодорхой хэмжээний мөнгийг  Засгийн газар  гаргах байх. Энэ зээлүүдийг бид бодлогын чиглэлээр ямар салбарт хэрхэн гаргах талаар уралдаан шалгаруулалт явуулж гаргах болно. Гол шалгуур нь бодит үйлдвэрлэгч болсон байх шаардлагатай. Үүн дээр би хөдөө орон нутгийг онцолж байна. Бараа бүтээгдэхүүн байнга борлогддог иргэддээ танигдсан хүлээн зөвшөөрөгдсөн  үйлдвэрлийг л дэмжих нь амин чухал зүйл болсон байгаа. Энэ нь дотоодын цусны эргэлийг сайжруулах чухал үйл ажиллагаа болох юм.


-2016 онд хийгдэх  хамгийн том төсөл талаар дурьдвал. Мөн яамны  мэдээллийн сангийн талаар?
-2016 онд ашиглалтанд орох үйлдвэр дандаа жижиг дунд үйлдвэр байгаа. Цементийн хоёр үйлдвэр байгаа. Үйлдвэр ганц жилийн дотор байгуулагддаг зүйл биш. Ирэх жил зэсийн үйлдвэр,  нефть, ган хайлуулах үйлдвэр сууриа тавина. Гурван жилийн дараа хэрэгжилтээ хангаад явахад бэлэн болно.  Мэдээлийн санийн тухайд   нэг сард үйлдвэрийн улсын тооллого анх удаа явуулах гэж байна. Хийж бүтээж байгаа үйлдвэрүүдийг салбар салбараар нь ангилж үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэрийг ялгаж ангилаад олон нийтэд  танилцуулах болно.

Д.Дуулим

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    3 цаг 31 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    4 цаг 8 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    4 цаг 21 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 30 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 43 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    23 цаг 43 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    23 цаг 51 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК