зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН ялагдах эрхгүй

2012-6-13
0
ЖИРГЭХ
Ардчилсан нам сонгууль бүрийн өмнө “Энэ удаа яг ялах ёстой. Ерөөсөө ардчилал ялах цаг ирсэн. Өөр арга байхгүй” гэж ирээд баахан хашгирдаг.
                                                                                         Тоймч бичиж байна

an man    Ардчилсан нам сонгууль бүрийн өмнө “Энэ удаа яг ялах ёстой. Ерөөсөө ардчилал ялах цаг ирсэн. Өөр арга байхгүй” гэж ирээд баахан хашгирдаг. Үнэхээр ч улс төрийн том намын нэг юм чинь уг нь ялахад ч болохгүй гэх газаргүй. Гэвч ард түмэн л эцсийн шийдийг гаргаж дүнгээ тавьдаг. Ард түмэн ялалтыг Ардчилсан намд өгдөггүй. Харин сөрөг хүчин болгодог.

    Ерөөсөө монголчууд эртнээс аливаа бүхний тунг тааруулахдаа гаргуун ард түмэн. Тиймээс ч Ардчилсан намыг сөрөг хүчнээр байнга сонгоод байгаа юм болов уу. Ардчилсан намынхан маань ч сөрөг хүчний үүргээ гаргуун сайн гүйцэтгэдэг. Аливаа төрд хяналт, гүйцэтгэл байж л тогтвортой, голыг олсон бодлого хэрэгжиж ард түмэн биднийхээ амьдралыг тэнцвэртэй авч явах учиртай.

    1992 онд оноос хойш өнөөг хүртэл явж байгаа сонгуулиудад Ардчилсан нам нэг л удаа ялалт байгуулж байв. Гэхдээ тэр ялалт байгуулсан жилдээ Засгийн газраа байгуулж чадахгүй Ерөнхий сайдаа байнга унаган нэг ёсондоо фракц хоорондын дайндаа идэгдэн түмэн олныг бужигнуулсан түүхтэй. Засгийн газар нь тогтворгүй байхаар зүй ёсны явах ёстой ажлууд зогсож, наад зах нь л гэхэд цалин тэтгэвэр тэтгэмжийн асуудал хүндэрч байсан. Үүнийг ард түмэн мартаагүй, алган дээрээ тавьчихаад харж байгаа мэт санаж байгаа. an-man

    Ний нуугүй хэлэхэд ганц ялсан үедээ ардчилагчид төр засгаа эмхэтгэн ажлаа явуулж чадалгүй ард түмний нурууг авчихсан хэрэг л дээ. Тайз гэдэг хатуу, нэг л хазайвал эргэж босч чаддаггүй гэж урлагынхан ярьдаг шиг Ардчилсан намынханд яг л ийм бодол төрүүлчихсэн байх.Улс төрийн тайз ч бас л шаггүй даваа гэдэг.
Гэхдээ Ардчилсан нам шаггүй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдгээрээ гавьяатай. Тэд санал нийлээгүй хурлаа бойкотлож, ярьдаг, шүүмжилдэг, эрх баригчаа айлгадаг.

Энэ нь ч төрийн үйл хэрэг голтой явахад тодорхой хэмжээгээр үүрэг гүйцэтгэдэг.
Хамгийн ойрын жишээ л гэхэд 2004-2008 оны парламентад Эх орон-Ардчилал эвсэл задран төрд ойлгомжгүй байдал үүсгэсэн. Бүр Засгийн газарт хамтарна, хамтрахгүй гэх шалтгаанаар Ардчилсан намаас дарга нь явсан М.Энхсайхан өөрийнхөө хүмүүсийг аван гарч хөгийн байдалд оруулж байв. Ингэснээр ардчилагчдын үл ойлгогдох, хоорондоо учраа ололгүй нааш цааш гүйсэн байдлаас болоод парламент, Засгийн газрын үйл ажиллагаа саатаж л байв.
Энэ бол саяхны бодит байдал. Бусад жижиг намуудтай эвсэж ороод ч нэг замаар явж чадалгүй сонгогчдын сонголтыг утга учиргүй болгож байсан. Ийнхүү баахан самарч гүйсний эцэст эвссэн нийлсэн бүхэн нь тарж бутран Ардчилсан нам гэсэн малгай дор үлдсэн хэдэн гишүүн нь “зөвлөл” байгуулж байв. Зөвлөл ч Л.Гансүх даргаараа дамжуулан төрөөс гарах бүхий л шийдвэр, хууль тогтоомжуудад бойкот үүсгэн цаас барьж гүйсэн. Ерөөсөө сөрөг хүчин гэдэг нь бүхнийг сөрөх тухай ойлголт гээд Ардчилсан намын тухайн үеийн гишүүд ойлгочихсон мэт аягладаг байв.
Сая 2008 оны сонгуулийн дараа ч гэсэн Ардчилсан намын сонгогдсон гишүүд сонгогчдын саналыг юман чинээ тоолгүй эрх баригчтай хамтраад авсан. Ерөөсөө л зургаахан сайдын суудлын төлөө хэдэн зуун мянган сонгогчынхоо саналыг хөсөр хаясан. Үүнийгээ “Бид ажил хийх гэж байна. Энэ улс орон болохоо байлаа. Ерөөсөө бие биенийхээ хийх гэсэн ажлыг сөрж гүйснээс хамтраад стратегийн ач холбогдолтой томоохон асуудлуудыг явуулах нь хамгаас зөв зүйтэй асуудал юм байна. Бид ухаарлаа. Тавантолгой, Оюутолгой, төмөр зам гээд том асуудлууд хамтрахгүй л бол гацаанаас гарахгүй” гэж ирээд тайлбарласан.

    Ард түмэн ч “Овоо доо, эд маань томоожиж. Ажил хийх гэж байна” гээд чимээгүй харсан. Гэвч ажлыг дуусгадаггүй зангаараа Н.Алтанхуяг дарга нэг өглөө л хэвлэлийнхнийг дуудаж байгаад “Сонгууль боллоо. Одоо бид хамтарч чадахгүй. Ирэх сонгуулиар хэдэн суудал авахаа бодох минь” гэсэн мэдэгдэл хйигээд дундаа орж байсан ажлаа дуусгалгүй орхисон. Бүр намынх нь гишүүд битгий хэл парламент дахь бүлэг нь ч даргынхаа эл шийдвэрийг сонгоогүй, хэлэлцээгүй байв.
Генсек нь сонсоогүй эл шийдвэрийг Ардчилсан намын дарга толгой мэдэн гарсан тул Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд нь дургүйцэн хэлэлцэх ажлын хэсэг ч гаргасан. С.Эрдэнэ, З.Энхболдоос эхлээд “Бид ажил хийнэ, эцсийн харна гэж эсэргүүцээд баөйхад хүчээр хамтарчихаад ингэж нэг л өглөө хаяж болохгүй. Ард түмэн харж байгаа. Ядаж Засгийн газарт хамтарснаар хийсэн ажлынхаа тайланг ард түмэнд танилцуулах ёстой. Иймээс дүгнэлт гаргах нь зүйтэй” гэцгээн намынхаа зургаан сайдын ажлыг дүгнэх ажлын хэсэг байгуулсан. Гэвч өнөөдөр тэр ажлын хэсэг ямар дүн шинжилгээ хийгээд ямар дүн тавьсан нь бас л бүрхэг үлдэв.   
Иймэрхүү л байдлаар Монгол төрийн үйл хэрэгт оролцож ирсэн Ардчилсан нам энэ удаад ялагдах эрхгүй гэж маш хүчтэй хэлж байна. Үнэхээр Ардчилсан намд ялагдах эрх байхгүй. Монгол төрд хүчтэй сөрөг хүчин юу юунаас илүү хэрэгтэй байна шүү дээ.

МАН ялах үүрэгтэй

Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж өөрсдийгөө зарлан тунхагласан МАН 91 жилийн настай. Үнэхээр ч 91an-man жил энэ улс орныг харийн дарангуйлалд оруулчихалгүй, хамаг дэлхийгээр тараачихалгүй улсын дайтай өнөөдрийг хүргэсэн. Энэ бол бодит үнэн.
Муу л бол зүүн хойд талын хар овоохой гэгчээр ардчилал ялснаас хойш гарч ирсэн бүхий л намууд, улстөрчид нэг л сэдвээр олонд танигддаг. Тэр нь Ардын намыг муулах. Ерөөсөө улстөрч болох гэж байгаа бүхэн энэ намыг, энэ намын лидерүүд, гишүүдийг муучлан олны танил болж улс төрийн карьераа эхлүүлдэг гэвэл хилсдэхгүй байх.
Сонгууль бүрийн өмнө МАН-аас л салах цаг ирлээ гэж том жижиг гэлтгүй бүх намууд, улс төрчид дуу нэгтэй орилолддог. Гэхдээ сонгуулийн дүн гарахаар өнөөх МАН нь олонх болчихдог. Сонгууль гэдэг бол ард түмний сэтгэлийн итгэл хурууны үзүүрээр нь гарч байгаа хэрэг. Ард түмэн тэгэхээр өнөөх “Хүний хуучин дээлний шинэ” гэх үзлээсээ, итгэл үнэмшлээсээ салахгүй байна гэсэн үг болж таарав.
Эртнээс төр түших түшмэдээ сонгохдоо гоё ярьсныг, царайлгыг нь бус хийдэг, хэрэгжүүлдгийг нь харж сонгодог жишигтэй. Сонгогчид яг л энэ жишгээ алдахгүй яваад байна. Энэ бол мөнөөх монгол ухаан байх л даа.

    МАН Ардчилсан намдаа шүүмжлүүлдэг, бойкотлуулдаг, шантажлуулдаг. Гэсэн ч шаварт унасан шарын эзэн хүчтэйн үлгэрээр олонхийн нуруугаа алдахгүйн тулд мөрлөн зүтгэдэг. Өөр ч гарц байхгүй. Ард түмэн олонх бол гээд саналаа өгчихсөн байхад тэд зүтгэхээс өөр аргагүй. Ёстой л хий нь гарсан гэдэг шиг хэн ч юу ч хэлж байсан ажлаа урагш явуулахаар мөрлөн зүтгэдэг. Аймаар олон жилийн настай, ерөөсөө төрийг бүхэлд нь авчихсан энэ нам шиг муу муухай юм алга гэж мянга яриад яг сонголтын дүн гарахад яах аргагүй л ачааны хүндийг, амь амьдралаа энэ намд даатгачихдаг жамтай.
2004-2008 оны парламентад л гэхэд Ардчилсан намынхан хэд хуваагдахад хүлээж байгаад ирсэн хэсэгтэй нь нийлэн ажлаа явуулсан. Ерөөсөө энэ Ардын нам яах гэж хамтраад байдаг юм гэж бодогддог. Ийм асуулт олон гардаг. Энэ бүхэнд үе үеийн удирдлагууд нь “Энэ улс орноо улам өөд нь татахын тулд нэгдээд ажиллая, нийлээд хийе гэсэн бүхнийг цааш түлхэх эрхгүй. Хамтраад хийе гэж байхад хамтрах нь юу нь буруу байна” гэсэн хариулт өгдөг. Харин тэдний хамтарсан болгон үнэхээр эхэлсэн ажлаа дуусгаж байсан түүх байхгүй ээ.

    2008 оны дараа ч гэсэн хамтарсан Засгийн газар байгуулахад нь “сонгогчид олонх бол гэж байхад” хэмээн дургүйцэх хүмүүс олон байсан. Гэвч МАН Ардчилсан намынхны “Яг одоо л нийлээд улс орноо мандуулаад өгье” гэсэн үгэнд хууртагдсан. Ямар сайндаа л С.Батболд хамтарсан засгаас гарах шийдвэрээ Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд зарлаж байхад “Арай ч үгүй байлгүй дээ. Гэрээн дээрээ хугацаа дуустал хамтарна гээд гарын үсэг зурчихсан даа. Ажлын биелэлтээ хамтраад гаргах байлгүй дээ” гэж суухав. Ингээд хаяад явсных нь дараа “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэж үг байна. Одоо эхэлснээ дуусгах л ёстой гээд орон гарсан сайд нараа нөхөж томилоод зүтгэсэн.

    Ардчилсан намынхан ч хамтарч байгаагүй юм шиг өнгөрсөн хэдэн сар шүүмжиллээ. МАН ч шүүмжлүүлээд л цалин тэтгэвэр, тэтгэмжээ нэмсээр, ажлын байр бий болгосоор, ахмад, хүүхдийн эрүүл ахуйд анхаарсаар. Бүр зарим лидерүүд нь “За яах вэ, ажил хийж байгаа хүн шүүмжлүүлдэг нь жам шахуу болчихсон юм даа” гэх ухааны юм хэлээд сууж байх. Ингэхээр энэ нам шүүмжлүүлсээр байгаад цочироо нь гарчихсан болж таарав.
Харин аймаар олон жил төрийн эрх барьсан гээд чичлүүлээд байгаагийн цаад талд ард түмэн л саналаа өгөөд гаргаад байгааг санах хэрэгтэй шүү. Сонголт гэдэг ачаан.ыхаа хүндийг үүр гэсэн даалгавар. Ардчилсан хувьсгалыг хийсэн гэгдээд байгаа Ардчилсан нам анхны лидерүүдээрээ багаа бүрдүүлэн сонгуульд орж байхад Ардын нам үеийн шинэчлэл хийжээ.
Нэр дэвшиж байгаа хүмүүсийг нь харахад танилцах залуус олон байна. 91 жилийн настай намд нэр дэвших хувийн амбицтай ахмадууд чихцэлдээд л байсан байж таараа. Тэгэхэд үеийн шинэчлэл хийн залуучуудаа нэр дэвшүүлнэ гэдэг өнөөх залгамж халаагаа гараараа бэлддэг олүон жилийнх нь туршлагатай холбоотой биз.
МАН-ын дарга С.Батболд “Ардчилал ялснаас хойш тав дахь дарга нь би. Бид өнгөрсөн бүх хугацаанд төрийн эрх барьж ард түмнийхээ амьдралыг чирч чиглүүлж ирлээ. Ядуурал, ажилгүйдэл буурсан. Шүүмжилж байгаа хүмүүс үүнийг бага багаар ч гэсэн ахиулахын төлөө ажиллаагүй учраас шүүмжлэхэд амар байгаа байх л даа. Харин мөрлөн зүтгэж, хийж байгаа хүн ямар хүндхэн даваа байдгийг мэдэрдэг юм байна. Гэхдээ хүмүүс юу гэх нь сонин биш. Хий гэсэн даалгавар өгсөн ард түмнийхээ даалгаварыг биелүүлэх нь хамгийн чухал байна” гэж учирлаж байгааг сонсов. Ажил хийж, үгэн бөмбөгөн дундуур урагшилж байгаа хүн өөр юу ч гэх вэ дээ. Хамгийн сонин нь сонгууль бүрийн дүн Ардын намыг ачаа үүр гэсэн даалгавартайгаар гардаг шүү дээ.

М.Мөнхчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • AN (193.27.209.200)
    ene udaagiin songuulid AWILGACHID BISH ARD tumen ylah estoi..ARDAA ALAGCHILDAGGUI TUMNEE tuilduuldaggui zasgiig bureduulehiin tuld bid oluulaa ylah estoi
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
    • Nam bus
      Bi ene turd garch baigaa ymnuudiin alind ni ch itgedgvi. Ted deeshee tushuulj garchaad butsaagaad irgedee tataxaa martdag uursduu l tsaashaa yvaad ugdug. Gexdee 60 chavgants uraldaxad 1 ni turuuldeg gedeg shig ene dundaas ardchilsan nam ni garval arai l naashtai sanagdaj bna. Tiimees ardchilsan namiin tuluu ugnuu...
      2012 оны 06 сарын 14
  • өыбаыа (217.79.189.229)
    Би Ардчилсан нам, энэ Засгийн газар хоёрт хайртай.. 21 мянга, 50 мянга, 70 мянган төгрөг авдаг.Ардчилсан нам бол амалснаа биелүүлдэг хэлснээ хийдэг.
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
  • ан (122.72.112.166)
    ардчилсан нам ялагдах ёсгүй
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • xixi (80.90.12.36)
    xaxaxaxaxaxa НАР манднааааа !!!!!!!!!!!!!
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (199.96.87.206)
    АН шиг худалч гарууд байхгүй шд. жилйин орлогоо үнэнээр нь мэдүүлж ч чадахгүй. худлаа бид аймар бага орологотой гэж мэдүүлсэн байх ч билээ. АНыхан бусад намыханаас хамгийн бага орлоготой байлаа юу.
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (128.127.107.45)
    АН ХУДЛАА ГАР ШДЭЭ. ЯАСАН ХИЙСЭН ЮМНЫХАА ХАРИУЦЛАГААС ЗУГТАЖ ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРЧИХАА БИЗДЭЭ.ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БОЛИОЧ ТА НАР. ХУДЛАА ХУЛХИ БАРААГАА ОРИГ ЮМ ШИГ БОЛГОХ ГЭЭД ХАМАГ МӨНГӨӨ ЦАЦАЖ БАЙГАА ШД. ТА НАР ЗАСГИЙН ЭРХ БАРЬВАЛ ЦАЦСАН МӨНГӨӨ ДАВУУЛАН ИДЭХЭЭ Л БОДНО ШДЭЭ ТА НАР.
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (49.0.135.10)
    zaaval ta nar songogdoh estoi yum uu hol ochij huts za yu. ta nar yagaad ch garahgvi. ugaasaa garj ireh tsuuhun hvn bgaa.
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.47.131)
    монгол хүн заавал АН-ыг сонгох хэрэгтэй юм уу. нөгөө ардчилал гээд солиороод байсан хаа байгаа юм .
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.46.203)
    АН СОНГОГДОХ ЭРХГҮЙ.
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.105.7)
    Энэ одоо юу гэсэн үг вэ ард түмний сонголтийг хүндэтгэхгүй гэсэн үг үү хүн шиг амьдарьяа гэсэн уриа чинь ядарсан намайг доромжилж байна гэхдээ үүндээ санаачлага гаргах ёстой л доо
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    16 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    31 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    38 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 7 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 46 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 58 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК