Баярын өдрүүдэд гэмт хэргийн дуудлага нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Согтуугаар танхайрч бусдын биед халдаж, эд зүйлсийг нь сүйтгэж гэмтээсэн хэрэг гэхэд баярын өдрүүдэд 22 бүртгэгджээ. Тухайлбал, СБД-ийн 13-р хороо ”Улаанбаатар” авто төвийн замын зүүн талд хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийг өчигдөр шалгахад, ХУД-ийн 4-р хороонд суух 38 настай эрэгтэй Б-г хамт архи уусан Б гэгч этгээд согтуурсан үедээ баруун даланд нь хутгалж гэмтээгээд зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж баривчлан шалгаж байна.
Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Морингийн .... тоотод хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийг арванхоёрдугаар сарын 31-ний 00:40-д авч шалгахад, тус тоотод суух 31 настай Э-гийн зүүн суга, болон шуунд, тус тоотод суух 42 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалж танхайрсныг таслан зогсоож дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.Дуулим