Эрүүл мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамба 12 сарын 31-нд батлан даалтад гарсан байна.
Түүнийг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоёр сарын хугацаагаар саатуулаад ийнхүү оны өмнө батлан даалтанд гаргасан байна.
Учир нь Г.Шийлэгдамбын саатуулан шалгагдах хуулийн хугацаа дууссан юм байна. Мөн түүний биеийн байдал муу хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тиймээс өмгөөлөгчдийн зүгээс батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа тавиад байсныг эх сурвалж онцолсон юм.
Ийн хэргийн мөрдөн байцаалт гадуур үргэлжлэн явагдах юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)