2016 оны 1 дүгээр сарын 1-нээс дараах 42 орны иргэд манай улсад визгүй зорчих эрхийг цуцаллаа. Визгүй зорчих эрхийг цуцалж байгаа нь ирэх 7 дугаар сард манай улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбоотой юм. Өөрөөр хэлбэл АСЕМ-ын уулзалтын үеэр визгүй зорчиж ирсэн гадаадын иргэд ямар нэг гэмт халдлага гаргахаас урьдчилан сэргийлж байгаа аж.