зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН АХМАДУУДЫН ЭРХ ХУУЛЬЧЛАНА

2012-6-13
0
ЖИРГЭХ
“Өнгөрснөө гар буугаар  буудвал ирээдүй чинь үхэр буугаар буудна” гэдэг сургамжтай мэргэн үг бий. Сайн ухаад бодвол настан буурлуудын бүтээн байгуулсан материаллаг болоод оюун санааны асар их баялагийг үрэн таран хийх биш тэр их бааз суурь дээр өөр ихийг цогцлоон хөгжүүлэх  ухаан ирээдүй хойч үед байх хэрэгтэй гэсэн санаа цаана нь байгаа юм.
 an-man  “Өнгөрснөө гар буугаар  буудвал ирээдүй чинь үхэр буугаар буудна” гэдэг сургамжтай мэргэн үг бий. Сайн ухаад бодвол настан буурлуудын бүтээн байгуулсан материаллаг болоод оюун санааны асар их баялагийг үрэн таран хийх биш тэр их бааз суурь дээр өөр ихийг цогцлоон хөгжүүлэх  ухаан ирээдүй хойч үед байх хэрэгтэй гэсэн санаа цаана нь байгаа юм. Бас улс орны хөгжлийн төлөө чөмгөө дундартал зүтгэж, та бидний сайн сайхан амьдрах боломжийг хангаж өгсөн азай буурлуудынаа ачийг дандаа санаж, тусалж дэмжиж байх ёстой гэсэн утга агуулга нэвт шингээстэй үг юм шүү гэж ойлгож хүлээж авах хэрэгтэй болов уу.

  Зөвхөн үр ач нь биш төр засгийн түвшинд ахмадуудаа хүндэлж, харж үзэх нь жинхэнэ хүмүүнлэг нийгмийн шинж билээ. Харин Монголд ардчилал, чөлөөт зах зээлийн тухай яриад эхэлсэн 1990 оноос хойш өндөр настуудаа үл тоох хандлага бий болсон гэхэд буруудахгүй. Хуучны үлдэгдэл, коммунист амьтнаас шинэ сэргэг санаа ердөө гарахгүй гэж өөлж гоочлох үзэл суртал ихээхэн газар авсан гэхэд болно. Үнэн хэрэгтээ ахмадуудын маань 70 жил хөлс хүчээ урсган байж бүтээсэн тэр материаллаг баялагаас өмч хувьчлалын шуурганд хэлмэгдэж үрэн таран болсон нь олон. Хамгийн харамсалтай нь нийгмийн ёс суртахуунлаг  үнэт зүйлс ардчилал, хүний эрхтэй зэргэцэн ажмаар алга болж эхэлсэн билээ. Түүний нэг илрэл нь ахмадаасаа хүндлэх, ажил, амьдралын асар баялаг туршлагаас нь суралцах ухаан бүдгэрч эхэлсэн эмгэнэлт дүр зураг юм.

 Харин МАН-ын хувьд ахмадаа дээдлэдэг, тэднийхээ үгийг сонсдог, энэ хэрээрээ нийгмийн асуудалд нь анхаардаг уламжлалаа одоо хэр авч яваа цор ганц гэж болох улстөрийн хүчин.
   Улстөрийн намуудаас МАН-ын дэргэд л Ахмадын холбоо байдаг. Энэ намын хариуцлагатай албан тушаалтнууд ахмадуудтайгаа уулзаж, бодлогын чанартай асуудал дээр зөвлөлдсөөр ирсэн нь улс орны эрх ашгийн төлөө л тэр биз ээ.
 МАН засгийн эрхэнд байгаа цагт ахмадууд маань төрийн хараа хяналтад байна л гэсэн үг. 2011 онд 1620 ахмадад 57.6 тэрбум төгрөгийн орон сууц бэлэглэсэн нь үүний тод жишээ. Хэрэв 2012 оны сонгуулиар МАН олонх болбол ахмадууд руу чиглэсэн олон чухал арга хэмжээ хэрэгжих бүрэн боломжтой болох юм билээ. Учир нь МАН мөрийн хөтөлбөртөө өндөр настантай холбоотой олон чухал заалт оруулсан байна. Тухайлбал, “Ахмадаа халамжлах “Ач санах” хууль санаачлан батлуулна” хэмээх зорилтыг нь сонгогч олон үнэхээр талархан дэмжиж эхэллээ. Хүн болгон аавтай, ээжтэй, эмээтэй, өвөөтэй. Өөрөө ч он цагийн эрхэнд нас өндөр болох нь дамжиггүй. Улс орныхөө төлөө зүтгэж зүтгэчихэд эцэст нь хөсөр хаягдахыг хэн л хүсэв гэж. Энэ утгаараа дээрх зорилтыг үнэхээр уухайн тас дэмжин хүлээж авахаас аргагүй л дээ. “Ахмад настан жилд нэг удаа эмнэлэгийн үйлчилгээнд үнэгүй хамрагдана” гэдэг заалт мөрийн хөтөлбөрт нь бас байна. Хэрэв үүнийгээ биелүүлэх эрхзүйн боломжтой болчихвол өндөр настай хүн бүр эмнэлэгийн иж бүрэн оношлогоонд орно гэсэн үг. Ямар ч үнэ төлбөргүй шүү дээ.

 Тус намын мөрийн хөтөлбөрт буй “Олон улсын жишигт хүрсэн ахмадын асрамж сувиллын газар байгуулна” гэдэг заалт  дээрхээс дутуугүй анхаарал татаж байгаа юм. Олон улсын жишигт хүрсэн гэдэг энэ л үг нь тэрхүү сувиллын газрын ач холбогдлыг тодорхойлчихов бололтой. Ердөө иймэрхүү халамжийн хэлбэр Монголд хэрэгцээтэй байгаа нь нууц биш. Ахмадуудаа гэсэн өөр нэг ланжгар заалт МАН-ын мөрийн хөтөлбөрт тусжээ. Энэ бол “Ахмад настныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, тэдний амьдралын туршлага, мэдлэг чадварыг залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор ахмад мэргэжилтэн зөвлөхүүдийн Үндэсний сүлжээ буй болгоно” гэсэн зорилт юм. Яах аргагүй чухал бодлого. Гагцхүү бодитойгоор хэрэгжих боломжийг нь сонгогч олон түмэн МАН-д олгох хэрэгтэй болжээ. МАН-аас өөр ямар ч улстөрийн хүчний “толгойд” энэ бодлого орохгүй нь лав. Учир нь нийгмийн бодлогыг хэрэгжүүлж чадах тийм уламжлал, арвин туршлага МАН-д л байдаг.

Д. Дорж
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • irgen (124.158.110.57)
    MAN-n hiisen buteesen zuiliin tuluu talarhal ilerhiiley
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    14 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    29 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    36 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 5 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 44 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 56 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК