Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ашиглалтын хугацаа дууссан тээврийн хэрэгслийн хугацааг наймдугаар сар хүртэл сунгаагүй гэв

2016-1-07
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын хэмжээнд ачаа тээвэрлэлтийн хяналт маш сул гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хаанаас хаа хүртэл хэр хэмжээний, ямар ачаалал явж байгаа нь тэр бүр тодорхой биш.  Тэгвэл энэ бүхнийг цэгцэлж хууль бус ачаа тээвэрлэлт, хариуцлага хяналтыг баталгаажуулахын тулд Авто тээврийн үндэсний төвөөс цогц бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулах гэж байна.


Ингэхдээ гааль, хуулийнхантай хамтарч ажиллаж нэг цэгийн үйлчилгээг төвлөрүүлж тээвэрлэлт гүйцэтгэдэг жолооч нарыг хариуцлагын механизм рүү шилжүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.


Үнэхээр энэ ажил амжилттай болвол манай улсын ачаа тээвэрлэлийн ажилд маш том ахиц болохын сацуу тээвэрлэлийн хэмжээнд байдаг далд хөрөнгө ч ил гарах боломжтой болж байгаа юм. Мөн тээвэрлэлийн аюулгүй байдал, жолооч, үйлчлүүлэгчдийн эрсдэл ч хяналтанд шилжихийг албаныхан онцолж байна.

-Хот, улс хоорондын тээвэрлэлтийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлнэ-


Дээрх асуудлын хүрээнд Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Д.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Тээвэрлэлтийг хяналтанд авч, хариуцлагажуулах асуудал яригдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Авто тээврийн үндэсний төвөөс 2016 онд нэлээн өргөн хүрээнд ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.


Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуй нэгж, иргэд байгууллага замын хөдөлгөөнд оролцохдоо замын хуудас буюу ачаа тээвэрлэлтийн дагалдах хуудастай байх явдал юм.


Энэ бол хуучин мөрдөгдөж байсан зүйл ч илүү боловсронгуй болгож, амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэмд ч заагдсан байдаг. Тээвэрлэлт хийж буй тухайн аж ахуй нэгж, байгууллагатай хариуцлага ярих хэрэгтэй байна. Тиймээс ачаа тээвэрлэлтийн дагалдах хуудас нь нэг талаасаа гэрээ болж явах юм. Тэгэхээр хаана ямар ачаа хаанаас, хаа хүрч байгаа гэдэг нь ч ойлгомжтой болно.


Ер нь сүүлийн жилүүдэд улс хот хоорондын зорчигч тээвэрлэлт хяналттай байсан. Гэвч бусдынх нь хяналт сул байсан. Өөрөөр хэлбэл,  жонш, уул уурхайн тээвэрлэлт, хөдөө орон нутгаас явж байгаа тээвэрлэлтүүд, цаашлаад Нарантуул гэх мэт томоохон захаас тээвэрлэлт хийх явдалд хяналт сул байдаг. Тиймээс тээвэрлэлийн чанарын шаардлага алдагдахаас эхлээд тээвэрлэлт хийгчид амандаа орсон үнээ хэлэх зэрэг асуудал, бэрхшээлүүд бий. Тэгвэл үүнийг бүртгэлжүүлж, хяналт тавих чухал ажлыг эхлүүлэхээр зэхэж байна.


Орон нутгуудын Засаг дарга ч энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцвол өөрийн аймаг сумаасаа гарч байгаа тээвэрлэл, буцан ирж байгаа тээвэрлэлт зэрэгт ч хяналт тавих боломжтой болж байгаа юм.


-Энэ бүхэн эцэстээ жолооч нарт дарамт болох юм биш биз?
-Алдаа, оноотой зүйл гарах ч аль болох хариуцлагажуулах зүйлрүүгээ шилжихгүй бол болохгүй. Цаашдын зорилго чиглэл, эерэг талыг нь харахгүй жолооч нарыг “чангалах” гэж байгаа мэтээр үзэх нь зохимжгүй.


 Хяналтууд 2-3 янзаар явагдана.


Мэдээж эхний ээлжинд байнгын пост гаргаж бүртгэлжүүлнэ. Улмаар GPS-ийн хяналтыг нэвтрүүлнэ.


Өнөөг хүртэл постууд тухайн зам дээр хөдөлгөөнд оролцож байгаа машинуудаас төлбөр авах зориулалттай байсан. Тэгвэл энэ бүхнийг эцэслэнэ. Постууд дээр цагдаа, татвар, тээврийнхэн байрлаж бүртгэлээ хийнэ. Хяналтыг бэхжүүлнэ.


Олон тэрбум төгрөгний зээл авч дэд бүтцээ сайжруулна хэмээн зам тавьж байна. Гэтэл өнөөх зам дээр нь нийтийн тээврийн хэрэгслийн стандартыг бариагүй, даац хэтэрсэн тээврийн хэрэгсэл явах тохиолдол элбэг. Ийм байдлаас болж замын эвдрэл гэмтэл бий болдог.


Тэгэхээр энэ бүхнийг хянаснаар даац хэтэрсэн тээврийн хэрэгсэлд арга хэмжээ тооцох, тусгай замаар явуулах асуудлуудыг шийдэж чадна.


Өнгөрсөн жил л гэхэд, “Алтай хүдэр” ХХК 50 тоннын билаанзтай Улаанбаатарт орж ирсэн. Гэтэл манай нийтийн хэрэглээний замын бүрэн жин 44 тонн байх ёстой.  Ийм хэмжээний зөрчил гарсаар байдаг.


-Энэ бүхнийг хийхэд төсөв мөнгө их шаардагдах байх?
- Бага зардлаар их зүйлийг хийх төлөвлөгөөтэй явж байгаа.


Монгол Улс авто тээвэргүйгээр хөдлөхөө больсон. Бүтээн байгуулалт, айл өрхийн амьдрал бүгд авто тээвэртэй холбоотой болсон. Тэгэхээр авто тээврийг бүртгэлжүүлэх, хяналттай байлгана гэдэг маш хэрэгтэй.


Эргээд иргэд хийгээд тээвэрлэл хийдэг компаниудад ч ашигтай.  Техникийн өндөр төвшинд Техникийн хяналтын төвийг ажиллагаанд оруулахаар зэхэж байна. Өмнө нь хийж байсан зүйлсийг чанаржуулна.  Онцгой байдал, хууль хяналтынханд ч чухал ажил болно гэж үзэж байгаа.


-Яг хичнээн пост нэмж байгуулахаар байна?
-Одоогоор улсын хэмжээнд 29 байнгын пост нэмж ашиглалтанд оруулна хэмээн төлөвлөсөн байгаа. Үүнтэй уялдаад хөрөнгө мөнгөний асуудал тулгамдаж байгаа.


Гэвч орон нутаг дэмжээд, хяналт тавихад анхаарвал түлхэц болно. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нэгдээд энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцвол цаашид маш хэрэгтэй зүйл болно.


-Улс хоорондын тээвэрлэлтэд хяналт тавьж байгаа юу?
-Улс хоорондын нүүрсний тээвэрлэлт явагдаад эхэлчихсэн. Шивээ хүрэн дээр өдөрт 400 гаруй машин явж байна. Гашуун сухайт тээвэрлэлтээ эхэлж байна. Эхэлж байгаа энэ нөхцөлд эхнээс нь бид тээврийн төлөвлөлтийг зөв хийе гэж ярилцсан байгаа. Бүх гэрээгээ шинэчилж байна. Аж ахуй нэгжүүдтэй нэг биш гурван жилээр гэрээ хийж ажиллах бололцоог нь нээж өгч байна.


Гурван жил сэтгэл өвдөхгүй, төрийн байгууллагын дарамтанд байхгүйгээр ажиллаж болохоор боллоо. Мөн жолооч нарт тавих хяналт, дэвжлэгийг ч ярилцаж байна.

 


 

-Шаардлага хангаагүй нийтийн тээврийн автобусуудыг наймдугаар сарын 1-н хүртэл сунгаж явуулахгүй-


 Микро автобус буюу жижиг оврын автобусны ашиглалтын хугацаа энэ сарын 1-нд дуусч байгаа учраас үйлчилгээнд явуулахгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдэгдэж байсан. Гэвч эдгээр микро автобусыг  наймдугаар сарын 1-ээс явуулахгүй байхаар гэрээ хийсэн гэх мэдээлэл байгаа. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор  Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат зарим зүйлийг онцлов.


-Хот хоорондын нийтийн тээврээс хасагдсан микро автобусуудыг наймдугаар сарын 1-н хүртэл сунгаж явуулахаар боллоо гэх мэдээлэл байна?
-Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа стандартын бус 213 тээврийн хэрэгслийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн программаас хасч тухайн аж нэгж байгууллагын тээврийн хэрэгсэлд суулгасан GPS-ийг хураан авсан. Парк шинэчлэл дээр насжилт залуу тээврийн хэрэгсэл дээр байршил тогтоох хийгээд хурдын төхөөрөмжүүдийг суулган ажиллаж байгаа.


Хэвлэлээр мэдээлж байгаа шиг, наймдугаар сарын 1-н хүртэл улс, хот хоорондын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулна гэсэн ойлголт байхгүй.  


Зорчигч тээвэр нэгдүгээрт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ёстой. Хоёрдугаарт аюулгүй ажиллагаа чухал. Нийслэлийн нийтийн тээвэр нэг талдаа 20 км явдаг. Хот хоорондын нийтийн зорчих тээвэр нэг талдаа 1750 км явдаг. Өөрөөр хэлбэл, бартаатай, уул даваа өгсдөг олон нугачаатай чиглэлд бид стандартыг баривчлах ёстой.


-Стандартын шаардлага хангасан 45 хүний суудалтай автобусыг хот хооронд явуулах асуудал яригдаж байна. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?
- Сүүлийн гурван жил хот хоорондын нийтийн тээврийн зорчих үйлчилгээнд нийтдээ 19 аймагт 9 чиглэлд 45 хүний суудалтай автобус үйлчилдэг байсан.  Тэгвэл 2015 оны байдлаар 21 аймагт 20 чиглэлд 45 хүний суудалтай автобус нэвтрүүлж эхэлсэн.


Энэ 2016 онд Баян-Өлгий аймагт 45 суудалтай автобус нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ерөнхийдөө замын нөхцөл сайжирсан. Бүх чиглэл дунд болон том оврын стандартын шаардлага хангасан, ачаа тээш нь хувилтай, стандартын шаардлага хангасан автобус нийтийн тээвэрт явуулахаар бэлтгэж байна. Ер нь цаашдаа орон нутгаас Улаанбаатар, Улаанбаатараас сум, аймгаас аймаг хооронд нийтийн тээвэр зохицуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 153 сумдад сум хоорондын нийтийн тээвэр явж байгаа. Цаашдаа 360 сумдаа нийтийн тээвэр явуулахаар төлөвлөн ажиллаж байна.


-Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна?
-Нийтийн тээврийн автобусанд парк шинэчлэх зорилгоор Солонгос улсад үйлдвэрлэсэн манай замын нөхцөл, зорчигдын ая тух, буух суух хоорондын зайг хангасан нийтийн тээврийн автобусаар парк шинэчлэнэ. Энэ парк шинэчлэлийг 2016 онд бүрэн хийж дуусахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа.


Аж ахуй нэгж байгууллагуудтай хамтарч судалгаагаа хийгээд дуусч байна.


-Эрс хүйтэрч хальтиргаа гулгаа үүссэнтэй холбоотой танай төв 24 цагаар хянаж ажиллаж байгаа гэсэн. Замын нөхцөл байдал хэр байна?
-Хамгийн их цас орох сар нэгдүгээр сар байгаа. Үүнтэй холбоотой манай Авто тээврийн үндэсний төвийн захирлын шийдвэрээр 24 цагийн ажиллагаатай бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Улаанбаатар хотын таван постод техникийн түргэн тусламжийг бүрэн байршуулсан. 21 аймгийн цэргийн анги, Батлан хамгаалахын яамтай хамтарч бэлэн байдалд шилжсэн.


Он гарсанаас хойш хоёр удаа маш их хэмжээний цас орлоо. Тэр дундаа Завхан, Увсын чиглэлд их хэмжээний цас орсон. Үүнээс болж орон нутгийн нийтийн тээвэрт хүндрэл орж байгаа.


Уржигдар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд  цас их орсон. Улмаар цасаа цэвэрлэж дийлэхгүй зорчигчдоо Асгат сумын Аймгийн тамгийн газрын байранд хоноглууллаа. Ер нь цаашдаа их хэмжээний цас орвол орон нутгийн чанартай замуудын зам арчлалт, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа.


Үүнтэй холбоотой бид аймгийн онцгой байдал, Авто зам арчлалтын байгууллагуудтай жижүүрлэж, мэдээлэл солилцож, техникийн түргэн тусламжийг үзүүлэн ажиллаж байна.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • jolooch (202.70.46.215)
    Daats hetruulj achidaggiig zohitguulah ni mash zob shuu
    2016 оны 01 сарын 09 | Хариулах
  • Иргэн (150.129.143.165)
    Мэдэхгүй.эндээс ойлгох юм тун муу байна. Найруулга гэж авах юм алгаа. Юу ч ойлгосонгүй ээ
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • jolooch (150.129.143.113)
    jolooch nar amandaa orsnoo hellee yu sda 10 jiliin umnu baruun aimagru tonn achaa 80r achdag bsn odoo 80 baitugai achij bna
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.21.106.146)
    Өөрөөр хэлбэл, бартаатай, уул даваа өгсдөг олон нугачаатай чиглэлд бид стандартыг баривчлах ёстой.
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.40.164)
    Утга найруулга гэж алга, бөөн алдаа. Энэ сэтгүүлч монгол хэлээ мэддэггүй юм байна. Яана даа
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.206)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    10 цаг 17 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    10 цаг 54 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    11 цаг 6 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 16 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 29 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК