Зэвсэглэсэн цэргүүд оргож, машин хөлөглөн зугтсан ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр орой Сэлэнгэ аймгийн ХХЕГ-ын харьяа цэргийн ангиас хоёр цэрэг зэвсэглэн тус ангийнхаа машиныг хөлөглөн зугтсан байна.
Дуудлагаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, цэргүүдийг баривчилж чаджээ. Улмаар уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Цэргүүд чухам ямар учраас зугтсан, зэвсэг машин хулгайлах нөхцлийг хэн бүрдүүлэв гээд хэрэгт шаардлагатай мөрдөн байцаалт эхлээд байна.
Д.Дуулим