Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Оюунбаатар: ЭМ-ийн салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа

2016-1-07
0
ЖИРГЭХ

        Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож өвөлжилтийн талаар мэдээлэл хийлээ. Түүнтэй хамт ЭМС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа салбарынхаа асуудлаар мөн мэдээлэл өгсөн юм.  

 

Шадар сайд Ц.Оюунбаатар ярихдаа “Одоогийн байдлаар 16 аймгийн 50 сум цагаан зудтай байна. 20 аймгийн 110 сум зудархуу байна. Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна. Одоогийн байдлаар нийт нутгий 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 50 суманд зудын байдалтай байгаа аж. Цаашдаа 20-40 сум нэмж зуд болох магадлалтай байгаа аж. Өвөлжилт хүндэрсэн 16 аймагт хуваарилж байгаа хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулах, эрсдлийн бүсэд байгаа малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгойлон анхаарч, нэгдсэн удирдлагаар хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Улсын онцгой комисст ирүүлэхийг өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосон” гэв.

 

Харин Эрүүл мэнд, спортын төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Оны өмнө Харвони эмийг эмчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. 1150 хүн эмчилгээнд орлоо. Энэ бол том ажлын эхэлэл. Мөн цахим эрүүл мэнд хөтөлбөр бол нэлээд цаг хугацаа алдаж байгаа. Гэхдээ эмнэлгүүдийг компютерээр хангах ажил эхэлсэн. Одоогоор Улсын клиникийн төв энмэлэгт 285 компютер нийлүүлсэн. Энэ бол тус эмнэлгийн бүх тасаг нэг төрлийн компьютерээр хангагдаад сүлжээнд холбогдож байна гэсэн үг. Бас нэг асуудал бол програмчлалын асуудал байна. Програмчлалыг хийснээр нийслэлийн эмч нар хөдөө орон нутгийн эмч нартай холбогдож болно гэсэн үг юм.Эрүүл мэндийн салбарт хамгийн гол анхаарал татсан асуудал бол шилэн дансны асуудал байна. Үүнийг эмнэлгийн байгууллага олон нийтэд харуулах зорилтыг дэвшүүлсэн, одоогоор зохион байгуулалтын ажлыг хийж байна” гэлээ.

 

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

 

-Он дамжаад явж байгаа царцсан эмнэлгийн байгууллага хэд байна вэ?

 

С.Ламбаа:-Эмнэлгийн барилгын асуудлыг Шадар сайд, Ерөнхий сайд бид гурав хамт зөвлөлдсөн. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол Яармагт баригдаж байгаа 300 ортой эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хоёрдугаар эмнэлгийн хашаанд баригдаж байгаа Үндэсний оношилгооны төв, Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгын асуудал байна. Эдгээр асуудлыг гуравдугаар сарын 1-ны дотор шийдвэрлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн. Тиймээс холбогдох хүмүүстэй уулзаж байгаа. Яармагийн барилгын хувьд концессийн гэрээгээр хийхээр сонгон шалгаруулалтыг явуулсан. Гэтэл үнэ өртөгийн байдлаас болоод тухайн компани гэрээгээ цуцлах асуудлыг ярьж байгаа учир сайдтай ярьж байгаад өөрөөр шийднэ. Ер нь заавал концессийн гэрээгээр шахахаас илүү Э.Бат-Үүл даргатай ярьж байгаад нийслэлд шилжүүлж ашиглалтанд оруулах талаас нь ярина. Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгыг концессийн гэрээгээр хийхээр болсон. Одоогоор явц удаашралтай байна. Тиймээс нэгдүгээр эмнэлгийн удирдлагуудтай уулзаж ойрын хугацаанд шийдвэрлэх талаас нь ярилцана. Түлэнхийн төвийн хувьд энэ оны улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгасан. Энэ хавар гэхэд сууриа тавина. Үндэсний оношилгооны хувьд барилгын гүйцэтгэлийг Солонгосын компани хийхээр болсон. Гэвч мөн л ялгаа байхгүй зөрчилтэй байгаа.  

 

-Зарим  эмнэлэг удирдлагагүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

 

С.Ламбаа:-Эрүүл мэнд спортын яамны харьяа улсын төв эмнэлгийн удирдлагууд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм бий. Манай яамны Төрийн албаны салбар зөвлөл бүрдэж байгаа, үүний дараа сонгон шалгаруулалт хийгээд явна.

 

-Ми-8 нисдэг тэрэгийн ослын шалтгаан тодорхой болсон уу?

 

Ц.Оюунбаатар: -Осол гарах үед холбогдох албаныхан шуурхай ажилсан. Техникийн осол гэмтлийн талаарх дүгнэлт эцэслэн гараагүй байгаа.

 

-Нэгдүгээр амаржих газрын шүүх эмнэлгийн дүгнэлт өчигдөр гарсан гэсэн. Шалтгааныг нь хэлэх боломж байна уу?

 

С.Ламбаа:-Эрүүл мэнд, спортын яаманд албан тоот ирээгүй байна. Хэрэв тус эмнэлгийн ажилчид буруутай бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ. 

 

-Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсан. Түүнийг ажлаа үргэлжлүүлнэ гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ боломжтой юу?

 

Ц.Оюунбаатар:-Хэдийгээр сайдгүй байгаа ч эрүүл мэндийн салбарын сахилга хариуцлага дээшилсэн. Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд шийднэ. Өөр хэн нэгний эрх хэмжээний асуудал биш. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Zochin (66.249.82.73)
    Ene 2 odoo yu medehveedee chaavaas
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Zochin (66.249.82.73)
    Ene 2 odoo yu medehveedee chaavaas
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    13 цаг 31 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    18 цаг 15 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    18 цаг 27 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    21 цаг 45 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    21 цаг 47 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    21 цаг 51 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    22 цаг 26 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    22 цаг 34 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    22 цаг 37 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    22 цаг 39 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    22 цаг 50 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    23 цаг 1 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    23 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    23 цаг 30 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    23 цаг 53 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК