Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Долоон түмэн настай Довон хар бөх” тууль хайлав

2016-1-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний өв, соёл, уламжлалаа сэргээх талаар анхааран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор өнгөрсөн жилээс өвлийн улиралд туулийг бүрэн эхээр нь хайлах зан үйлийг үйлдэж эхэлсэн юм.

 

Өчигдөр буюу аргын тооллын 12 дугаар сарын 9, билгийн тооллын өвлийн дунд сарын битүүний Цагаан бар өдөр Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч Авирмэдийн Балдандорж Их хөлгөн тууль болох “Долоон түмэн настай Довон хар бөх” догшин туулийг бүрэн эхээр нь хайллаа. Туульсийг догшин болон зөөлөн гэж ангилдаг ажээ.

 

Эртний монголчууд тууль хайлж өөрсдийн төдийгүй хотол олны ажил үйлс, хувь заяаны заслыг хийдэг байжээ. “Долоон түмэн настай Довон хар бөх” догшин туулийг хайлснаар гай барцад, хэл ам, үхэл зовлон бүгдийг засдаг домтой ажээ. Түүнийг тасралтгүй хайлахад бараг 24 цаг болдог, туульч Авирмэдийн Балдандорж уг туулийг бага үдийн 11.00 цагаас эхлэн үдшийн бүрий тасартал хайлсан юм.

 

Тууль хайлахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Нэргүй, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон өв соёл судлаач эрдэмтэд, урлагийнхан, үндэсний урлагаа дээдлэгч иргэдийн төлөөлөл оролцов.

Тууль хайлах ёслолыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Хүндэт зочид, хатагтай, ноёд оо.

 

Монголчууд эрт дээр үеэс их туульчийг урин залж ажил үйлс, амьдрал, нүүдэл суудал, тэр жилийн дүн нуруугаа даатгаж тууль хайлуулдаг аугаа уламжлалтай ард түмэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөртөө Монголын ард түмний түүхийг үнэн болгох, бүтэн болгох, соёл урлаг, ардын язгуур урлаг, соёлын биет болон биет бус өвийг сэргээх талаар анхаарч тусгаж ирсэн.

 

Өнгөрсөн онд Монголын эх түүхийн 7 ботийг эх хувиар нь монгол бичиг, кирил үсгээр хэвлүүлснээс гадна дуу бичлэгт оруулан СD гаргасан. Мөн өнгөрсөн оны сүүлээр Монгол хэлний цахим тайлбар толийн нээлтийг хийсэн. Цагаан сарын үеэр Монгол хэлний цахим тайлбар толийн гар утсан дээр хэрэглэх аппликэйшн программтай болох гэж байна.

 

Өнөөдөр бид энд Монголын ард түмний соёлын өв уламжлалыг сэргээх зорилгоор хоёр дахь жилдээ их хөлгөн тууль хайлах арга хэмжээнд оролцож байна. Туульс гэдэг үнэхээрийн аугаа зүйл. Үүнд гүн ухаан, урлаг утга зохиол, соёл, урлагийн олон нийлмэл зүйл багтдаг. Туульст гардаг баатрын тухай гэхэд л “Гараад, ган дөрөөндөө дөрөөлөөд, төр улсаа эзэмшээд, төрөөд, төлжөөд, төр улсаа байгуулсан” гээд дөрвөн мөртийг уншихад хүн төрөлхтний үүсэл хөгжил, мал сүрэгтэй болсон, гал эзэмшсэн, газар шороондоо эзэн суусан, төр улсаа байгуулсан энэ үйл явдлыг уран сайхны аргаар, гүн гүнзгий утга агуулгатайгаар илэрхийлсэн байдаг. Тийм учраас туульсийг сэргээх тал дээр их анхаарах байгаа.

 

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж туульч А.Балдандоржийг төрийн дээд одон-Алтангадас одонгоор шагнасан. Монгол туульсийн анхдугаар их наадам хийсэн. Энэ жил сар шинийн баярын өмнө монголчууд их хөлгөн туульсаа хайлж, Монгол түмнийхээ сонорыг мялааж, ирэх он, жилүүдийн ажил үйлсийг нь засах ёслол болж байна. Энэ арга хэмжээг дэмжиж байгаа БСШУЯ, Монголын язгуур урлагийн төлөө санаа тавьж, сэтгэл гаргаж байдаг эрдэмтэн мэргэд, судлаачид, ард түмнийхээ соёлын өвийг тээгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

 

Монгол Улсы Ерөнхийлөгч уржигдар Төрийн одон, медалийн тухай хуулийн төслийг танилцуулсан. Энэ хуулийн төсөлд зааснаар Улсын эрдэнэ гэсэн төрийн дээд одон гаргахаар тусгасан. Монголын соёлыг тээж явдаг хувьхүнд олгох ийм цоо шинэ, одоогийнхоор бол Ардын цолыг орлохоор ийм шагнал бий болгохоор хуулийн төсөлд тусгаад байна.

 

Энэ боломжийг ашиглаад та бүхэнд, нийт монголчууддаа, мөн дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа сар шинэдээ сайхан шинэлээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

 

“Нүүдлийн соёл иргэншилт монголчуудын бий болгосон, дэлхийн хүн төрөлхтний соёлын биет бус соёлын өвийн нэг хэлбэр, их хөлгөн туулийг бүрэн эхээр нь сонсох, мэдэх, мэдрэх боломж өнөөдөр тохиож байна. Монгол их хөлгөн туульсийг хайлахад баримтлах зан үйлийг баримтлах, өвлөн уламжлуулах, нийтийн хүртээл болгох, туульсаас суралцах, эх түүхээ эргэн харах, түүхэн үйл явдлыг тодруулах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх олон шаардлага бидний өмнө тулгарч байгаа билээ.

 

Ахуй, амьдрал, хэрэглээний олон зүйлсийг нялх ахуй цагаасаа бичиж тэмдэглэх бус, аман байдлаар цээжлэн тогтоож, оюуны их хүчийг олдог монгол уламжлалын нэг тод жишээ нь тууль юм. Монгол хүний сэтгэлгээний онцлогийг ойлгохын тулд туулийг анхааралтай судлах нь зүйтэй. Урлагийн бүтээлээс төрөн гарсан сэтгэхүйн нууцаа туулиас хайх ёстой. Тиймээс урлагийн шилдэг бүтээлүүдийг хадгалдаг музейн зүгээс туулийг судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм” гэдгийг уг арга хэмжээг зохион байгуулагчид хэлж байлаа.

 

Тууль хайлахын өмнө “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж, туулийн бүлэг бүрийн завсраар ардын бий биелгээ, морин хуурын татлага, цуур, хөөмэйн үзүүлбэр үзүүлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    16 цаг 18 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    16 цаг 55 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    17 цаг 8 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    17 цаг 17 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    17 цаг 30 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Уржигдар 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Уржигдар 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Уржигдар 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Уржигдар 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК