Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10.00 цагт: Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шилдэг илтгэлийг шалгаруулах, сэдэмж бичгийн уралдааны дүнг танилцуулах, шилдэг эрдэмтэнг шалгаруулж шагнах зэрэг арга хэмжээ болно.
10.00 цагт: "Гэр хорооллын дахин төлөвлөлт ба барилга, бүтээн байгуулалт" уулзалт, зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд болно.
11.00 цагт: Монголын сайхан бичигтэн улсын уралдааны ялагч тодруулах арга хэмжээ Уран зургийн галерейд болно. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно.
11.00 цагт: МҮОНРТ-ийн мэдээллийн төрөлжсөн суваг болох MNB "Монголын мэдээ" сувгийн албан ёсны нээлт МҮОНРТ-ийн байранд болно.
11.00 цагт: Соёл урлагийн байгууллагуудын уран бүтээлчдэд зориулсан сургалтын нээлт Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 401 тоотод болно.
11.40 цагт: Үндсэн хуулийн 24 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслолын ажиллагаа болно.
12.00 цагт: “Hero entertainment”-ийн захирал Л.Баатар "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Хурлын үеэр тус студийн архивын дүрс бичлэгүүд алдагдсан талаар мэдээлэл өгнө.
13.00 цагт: Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр татвар, нийгэм, эдийн засгийн чиглэлээр олон нийтэд хүрч байгаа мэдээ, мэдээлэлд мэргэжил арга зүйн талаас дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан сургалт ТЕГ-ын байрны 7 давхарт зохион байгуулна. Энэ үеэр бөгөөд сургалтаар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарим хууль, НӨАТ-ын хууль, НӨАТ-ын урамшууллын системийн хэрэгжилттэй холбогдон гарч байгаа бусад асуудлын талаар ГТЕГ-ын дарга С.Пүрэв, ТУХАГ-ын дарга Б.Бадрал, ТТҮГ-ын дарга С.Орхон, НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга нар харилцан ярилцана
Сэтгэгдэл (1)