Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Лхагвасүмбэрэлийн төрсөн дүү ахынхаа ”амийг нэхэв”

2016-1-12
0
ЖИРГЭХ

        “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгаан өнөөдөр ч таавар хэвээр байгаа.  

 

Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж байгаа ч талийгаачийн ар гэрийнхэн хэргийг хэрэгсэхгүй болгож, замхрахвий гэхээс эмээж байгаагаа ч нуухгүй илэрхийлсэн.

 

Түүнчлэн гэмт этгээдийг олж хэргийн үнэн мөнийг олж тогтоохыг Монголын ард түмэн ч шаардсаар байгаа билээ.

 

Тэгвэл талийгаач залуугийн төрсөн дүү Т.Мөнх-Оргил өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан АТГ болон УМБГ-аас ахынхаа хэргийг шалгаж, илрүүлэхийг шаардаж ахынхаа "амийг нэхэв".

 

Тэрбээр энэ талаараа “Говь ч бай, Хөвсгөл ч бай яг адилхан л Монгол орны минь, эх орны минь нэг хэсэг, бидний газар нутаг биз дээ? Миний ах хаа хол Хөвсгөл, бүр тэр сайхан цэнгэг далай ээж, өсөж төрсөн нутаг уул усаа орхин, Говь сайхан нутгийг хамгаалахын төлөө л явсан шүү дээ! Ахын минь гол зорилго дэлхийд нэн ховор амьтдын нэг ирвэсийг хамгаалах, өсгөх, үржүүлэх тоо толгойг нь өсгөх байсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Мөн Тост Тосонбумбын нурууг Улсын Тусгай хамгаалалтад оруулж миний, чиний, таны хүүхдийн хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэж байсан!

 

Байгаль дэлхийгээ хамгааллаа гэж хүний дээд ахын минь алтан амийг тасалж байгаа юм уу? Даанч дээ эрдэнэт хүний АМЬ шүү дээ!!! Ийм сайхан хүүг төрүүлж өсгөсөн, хүүгээ харамсалтайгаар алдсан аав, ээжийг нь доромжлоод байгаа юм уу, эсвэл ахынхаа дэндүү харамсалтай үхэлд итгэж чадахгүй байгаа гашуун зовлонгоор минь баясаад, жаргал хийгээд байгаа юм уу?

 

Амиа хороосон байж болзошгүй, өөрийгөө алах гэж оролдсон гэх мэт байж боломгүй юм яаж зохиож чадаж байна аа. Цагдаа олоогүй бичлэгийг аав нь олсон, сэжигтэй гэж ч байх шиг. Төрүүлсэн, өсгөсөн аав нь л юм чинь хүүгийнхээ төлөө утасны бичлэг битгий хэл өөр илүүг олохын төлөө явахгүй яадаг юм. Худлаа биш үнэн. Зарим нэг төрийнхөн гэж бодлого л ярьж суухаас биш бодитой ажил хийдэггүй. Үүнийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Цагдаагийн тасгийн дарга н.Төрбат гэгч этгээдээс эхлээд тод томруун харагдаж байна.

 

Энэ мэт Төрийн цагдаагийн нэр төр, сүр сүлдийг уландаа гишгэсэн үзэл бодол, үгээ худалдсан “хүнэнцэрээс” эхлээд шалгаж эхэлмээр юм! Зарим нэг эрх мэдэлтнүүд хоорондоо өгөө аваатай, булай булхайгаа мэдэлцдэг болохоор булхай нь илэрчих гээд яаж ч чадахгүй байгаа юм уу хаашаа юм, мэдэхгүй юм үнэхээр. Бүр гурвын гурван удаа халдлагад өртөөд байхад, тухайн халдлага бүрт нь ТӨРИЙН ЦАГДАА ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧЭЭР ажилласан бол өнөөдөр миний ах амьд сэрүүн, ирвэсээ хамгаалаад явж байх байсан юм. Би Төрийн Цагдааг хүндэлдэг, бүгд цагдаа формны гол биш гэдгийг ч мэднэ, гэхдээ арай ч дээ. Төрийн Цагдаагийн тангаргаа зөрчсөн иргэнийхээ аюулгүй байдал, хүний амь насыг үл хүндэтгэсэн, үл тоосон зарим арчаагүй хүнэнцэр, формны гол болсон араатнуудаа яах гэж байна, одоо?

 

Бас миний ахад одон медаль нэхэж олгоно гээд юу “хуцаад” байгаа юм. МИНИЙ АХЫН АМЬ ЗҮГЭЭР НЭГ АРЫН ХААЛГААР ХЭН ДУРТАЙ НЬ АВЧИХДАГ ХАВТГАЙ ТӨМӨРНИЙ ҮНЭТЭЙ БИШ ШҮҮ!!!! БИ ТӨРСӨН ДҮҮГИЙХ НЬ, БАС МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУВИАР ЭХ ОРНЫХОО ЭХ БАЙГАЛИЙНХАА ТӨЛӨӨ АМЬ НАСАА ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙГААР, ЗАРИМ НЭГ ХАРИУЦЛАГАГҮЙ ФОРМНЫ ГОЛУУДААС БОЛЖ АЛДСАН ЖИРИЙН НЭГ АРДЫН ЖИНХЭНЭ БААТАР ХҮҮГИЙН, АХЫНХАА АЛТАН АМИЙГ НЭХЭЖ БАЙНА!

 

Ах минь Монгол төдийгүй дэлхийн томоохон судлаач, биологичдод танигдсан нэр хүндтэй, бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн эрүүл саруул жинхэнэ монгол эр хүн, хамт олонтойгоо эвсэг, шударга шулуун, ажилдаа дуртай чадварлаг биологич байсныг гадаад дотоодын эрдэмтэд судлаачид дуу нэгтэйгээр хэлнэ!!! Мөн олон улсын сонин сэтгүүл, вэб сайтад судалгааны ажил нь хэвлэгдсэн нэр хүндтэй биологич байсан гэдгийг ч хэлнэ.

1. http://www.snowleopard.mn/index.php/medeelel/%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D/177-letter 

2. http://www.snowleopard.org/death-of-sumbee-tomorsukh

3. http://jnls.cup.org/abstract.do?componentId=9731838&jid=ORX&iid=#.VpMFPexOKnM

4. https://www.researchgate.net/profile/Lkhagvasumberel_Tumursukh/publications

5. http://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0101319

6. http://ncf-india.org/publications/406

7. http://mobil.unt.se/uppland/uppsala/snoleopards-jakt-kartlagd-med-gps-3740922.aspx

8. http://throughgoldeneyes.blogspot.com/2015/06/is-there-enough-wild-prey-for-tosts.html?m=1

9. http://snowleopardnetwork.org/bibliography/Johansson_et_al_2015.pdf

10. https://www.researchgate.net/profile/Lkhagvasumberel_Tumursukh

11. http://news.num.edu.mn/?p=29997

 

Эх дэлхийгээ ухаж төнхөж сэндийлж, бусдад худалдаж суугаа арчаагүй амьтдыг өөгшүүлээд л газар шороогоо ухуулаад л сууцгаах уу? Нөгөө сайхан Говь нутгийн хөрсийг сэндийлээд нурам болсных нь дараа Говь нутаг минь сөнөлөө, гол ус нь ширгэлээ, дэлхийд ховорт тооцогдох ЦООХОР ИРВЭС устчихлаа гээд халаглан, харамсан сууцгаах уу?

 

Өнөөдөр, одоо бид тэмцэхгүй юм бол өөр хэзээ гэж? Дараа гэсэн ойлголт байхгүйг бид маш сайн мэдэж, ухаарч, ойлгож байгаа!!! Мэдсээр байж хориодхон хөөрхөн ИРВЭС, дан ганц ирвэсний аюулгүй байдлын төлөө биш гэдгийг ч мэдэж л байгаа, доод дээдгүй. Гайхалтай нь Өмнөговийн ИТХ, бүлэг нөхөрлөл, Залуучууд, Оюутны холбоо, Тусгай хамгаалалтын захиргаа, сум орон нутгийн захиргаа нь таг шүү! Бүгд аалзны тор шиг сүлбээтэй юм уу? Үнэхээр мэдэхгүй юм. Уг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост Тосонбумбын нурууг УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД авах үйл ажиллагааг эрчимжүүлж, шахаж шаардах хэрэгтэй бус уу? Нөөцөд авчихсан гээд тайвширч бид яав ч болохгүй! Нөөцөд авна гэдэг нь хар ухаанаар ч тэр нөөцөд авсан нэрийдлээр нөөцлөж, ард иргэд бидэнд мартагнуулж байгаад дараа нь ухна аа, цоолно оо, өрөмдөнө өө, ширгээнэ ээ, сөнөөнө өө, сүйдэлнэ ээ л гэж байна шүү дээ! Зарим нэг нь сүрхий нутгархаж нутаг минь хөгжиж байна гэж цээжээ дэлдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн ганц нэг бий болгосон хар зам төдийхөнд хууртаж, тэдний бөгсийг долоон, бялдуучилж суугаа та ямар өчүүхэн юм бэ! 

ГОВЬ Ч ТЭР ХАНГАЙ Ч ТЭР ЯГ АДИЛХАН МОНГОЛЫН Л ГАЗАР ШОРОО ГЭДГИЙГ САНАААРАЙ! ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАНТЭС СУМЫН ТОСТ, ТОСОНБУМБЫН НУРУУГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХЫГ Л ШААРДАЦГААЯ!

ТОСТ ТОСОНБУМБЫН НУРУУНЫ БҮХ ЗӨВШӨӨРӨЛ ЛИЦЕНЗИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА!” гэж бичжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Зочин (124.158.111.6)
    Оюуны оронд УИХ-д суувал зүгээр хүүхэд бна. СХДүүрэгт нэр дэвших хэрэгтэй. Сонгогчид нь дэмжээд өгнө. Оюун ахынхаа төлөө тэнд суугаад юу ч хийж чадсангүй. Хэрэг нь ч илэрсэнгүй сонгууль болгоны шоу болж байх шив.
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.114.247)
    Ohiniig demjij bna.sain temtseerei
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зоригт (202.9.41.242)
    Дэмжиж байна аа
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (123.254.194.71)
    tsagdaa nar urgusun tangaragtaa unench bsan bol ene zaluu amid baih baisan. toson bumbiig yaraltai tusgai hamgaalaltad avahiig UIH-aas shaarday. litsenziig huchingui bologoy, ezdiig ni ilruuley uunii tuluu ard niiteeree temtsey.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (123.254.194.71)
    tsagdaa nar urgusun tangaragtaa unench bsan bol ene zaluu amid baih baisan. toson bumbiig yaraltai tusgai hamgaalaltad avahiig UIH-aas shaarday. litsenziig huchingui bologoy, ezdiig ni ilruuley uunii tuluu ard niiteeree temtsey.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (123.254.194.71)
    tsagdaa nar urgusun tangaragtaa unench bsan bol ene zaluu amid baih baisan. toson bumbiig yaraltai tusgai hamgaalaltad avahiig UIH-aas shaarday. litsenziig huchingui bologoy, ezdiig ni ilruuley uunii tuluu ard niiteeree temtsey.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.114.63)
    ter mashiniig hotoos garah hurtel zamiin kamert bichigdeegui baih yum. nuguu surtei kameruud ni yagaad ajildaggui yum be. manai tsagdaa nar iimerhuu l ajilladag shuu dee.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (43.242.243.105)
    zov bna duug demjij bna
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочинф (112.72.11.116)
    Нэг л зүйлийг ойлгодоггүйээ...тэр дууны бичлэг дээр мащины хаалга онгойж хаагдахдаа хэтэрхий хурдан онгойж хаагдаад байгаам даа...ямарч хурдан хүн машинаас өөрийн биеэ аваад буухад 3 секүндэд амжидгүймлдаа...гэтэл бичлэг дээрх чимээг чагнахад хаалга онгойж хаагдж байгаа хугцаа 3 хан секүнд болоод байдаг...алуурчид гээд байгаа хүмүүс талийгчийг чирээд буухад яагаад ч 3 секүнтэд амжихгүйлдээ
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.21.229)
    Сэтгэлчтэй уулзаж Ажил, албаа болон ямар нэг Хэрэг шалгах ажлын тухай товч мэдээлэл өгч Ард олондоо үйлчлэх үүрэггүй Цагдаагийн дарга гэж байж болох уу Чингис даргаа. Энэ алба ард олонд яаж үйлчилдэг юм бэ...
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Заааа (122.201.21.229)
    Улс төрчид өө Сонгуульд ямар дүн авах чинь энэ залуугийн хэргээс ихээхэн шалгаалах болж дээ. Тиймээс цагдаа энэ янзаарай ажиллавал Ард түмэн шинэ сонголт хийх хандлага эрс эрчимжих юм бна даа. Охины ажилд амжилт хүсье.Ард түмэн ахаар чинь бахархаад зогсохгүй шудрага үйлсийг идэвхитэй үргэлжлүүлж Гэмт сэтгээдүүдийг олж Төрийн өмнөөс шийтгэл хүлээлгэхийг Хууль хяналтын байгууллагуудаас шаардах болно.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.82)
    orocin zon bilegcnid xandax xer tei bna amiig nexex zob vr xvvxed ax dvvge aldax hsig gahsyn zoblon gej xaana bxabde xamgiin xetsv ni zvgeer vxeegyi yj zobj vxcen bol gexeec zvrx hsimnsircn bna nacan tyrhsda gomdol tacardagyi ym
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.70.45.237)
    Энэ охин чинь харин овоо гайгүй дуугарах юм биш үү, ахынхаа үйл хэргийг бүтээхийн төлөө УИХ-д суу, харин оюун шиг үхсэн ахаараа шоудаж болохгүй шүү.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • zochin (150.129.142.48)
    shiidsen aluurchid chalchij duugarch gariin hee uldeehu novshoo. mash nariin zohion baiguulsan urdaas beltgej bsan aluurchid. chi aluurchidiin hamsaatan u chamaig shalgana za. 15tsag 43 minutiin balaid hilii
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • MGL-zairan (178.94.172.76)
    End olon uym yariad baih uy bn UYnii tuluu Huvsguliin huh taigiin ur sad bilee Ongod shuteendee helvel,tedgeer aluurchidiig 7n ueeer ni ustgaj chadah bishuu?
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.3.62)
    Xairan saixan mongol zaluu yagad zooxuulxnee baij bienee alaad baidag yum be bux yum xeden xaltar togrognoosl boloo biz yaj iim muu yum xiicheed ter aluurchin tsaashid amid yavnaa
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.92.218)
    Ter Galaaxuu geech iig sain shalgamaar sanagdsan shuu.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (43.242.243.28)
    ГАЛААХҮҮ ГЭЖ БАГИЙН ЗАСАГ ДАРГА ХЭРГИЙН ГАЗАР ЦАГДААГЫНХНЫГ ДАГУУЛЖ ОЧСОН БАЙДАГ НЬ ХЭРЭГТНҮҮДЭД ГАЛААХҮҮ Ч БАС ОТОХ ХАМГИЙН БОЛОМЖТОЙ ГАЗРЫГ ЗААЖ ӨГСӨН БАЙНА. ГАЛААХҮҮГИЙН УУ-НХНААС МӨНГӨ ОЛООД БАЙХ БОЛОМЖИД ЭНЭ ХҮҮ СААД БОЛЖ БАЙСАН НЬ ГАРЦААГҮЙ. УУЛ УУРХАЙНХАН, ГАЛААХҮҮ, ЦАГДАА ГУРАВ ЗООСНЫ ИЖИЛ СОНИРХОЛЫН ҮҮДНЭЭС ЭНЭ ХҮҮГ АЛАХ САНААТАЙ БАЙСАН БАЙНА.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.24.243)
    ZUN BILEGCH URIJ IRUULEHED BIRUUDAJGUI ARD TUMEN HANDIB TUSLAMJAAR GAIHALTAI HIMUSES AVCHIRAH HEREGTEI DUU NEGTEE DEMJIJ OROLTSNOO
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.62)
    уучлаарай үзүүлээд байгаа бичлэг 10 цагийн турш бичигдсэн бичлэг шүү. 10 цагийн дотор бүгд дуугүй явсан юмуу? нэг дуугарахаараа Сүмбээ агсантай маш адилхан дуугаар дуугүй бай гэж хэллээ гэжүү? мөн өөрөө машинаа жолоодоод явсан тасралтгйү хатгал орох замд мөрөн хатгал явсан бичлэгэн дээр өөр яриа дуу шуу бичигдээгүй юмуу? завь ирлээ гэж хэлэх хүртэл өөр хүн сууж буусан нтр гээд зөндөө л дуу бичигдэх ёстой. говьд ганцаараа олон жил ажиллаж тэмцсээр байгаад сэтгэцэд нь өөрчлөлт өрсон юм бишүү? уучлаарай гэхдээ ямарч логик алга.ямарч буух эзэнгүй гэрчгүй барьцгүй хэрэг байдаггүй юм.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
    • zochin
      shiidsen aluurchid chalchij duugarch gariin hee uldeehu novshoo. mash nariin zohion baiguulsan urdaas beltgej bsan aluurchid. chi aluurchidiin hamsaatan u chamaig shalgana za.
      2016 оны 01 сарын 12
    • Зочин
      Holuu ochij cjatsga aldaach chi govid gantsaaraa gene shuu iim ug bichij bgaadaaa ichij uheechee bi ch ter zaluug tanihgui gevch ter huniig ingej doromjilj bga chamaag tenger nirgek dald oruulasai burhan mini hilegnev
      2016 оны 01 сарын 12
  • Зочин (124.158.111.6)
    Төрбат, Түмэнбаяр гэж цагдаагийн хоёр хариуцлагагүй нөхдүүдээс болж энэ залуу амиа алдсан бна. ЦЕГазар анхааралдаа авч хариуцлага тооцох хэрэгтэй...Нутаг усныхаа төлөө ард иргэд нь босч тэмцэх хэрэгтэй.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • жаргал (182.160.35.161)
    монголынхоо газар шорооны төлөө амиа алдсан залуугийн төлөө сэтгэл урагдан харамсаж байна. Гадныхан ийм хэрэг дээр л далд хэргийг илрүүлж чаддаг хүмүүсээр үзүүлвэл яасан юм бол жишээлвэл зөн билэгч нараар тодорхойлуулвал чадах байхаа
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
    • shur
      tiim shv.
      2016 оны 01 сарын 12
  • shur (202.131.7.34)
    demjij bn. mundag ohin bn shv bichsen zvilees ni haragdaj bn. hairan saihan ahaa aldchihlaa, mash haramsaltai bn. aluurchdiig olj tsaazlah heregtei.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (185.64.197.136)
    Demjij bn
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Ard irged (202.9.40.173)
    Ene hergiig shudraga tur yum bol zaabal ilrvvleereih naidaj bna
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Ard tvmen (202.9.40.173)
    Saihan hvv hairan hvvhed eej aabni yamar hetsvv bga bol eej aab 2- ni3-dahi haldlagaas hoish ajildni yabuulalgvi baij baidag baij gej bodogdood baih yum hetsvvdseh bidnii bodol yumdaa
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Irgen (202.9.40.173)
    Ene. Hereg Zorigiin herer shig zamhrah biidee Mohgoliin tur aluurchin boljee ai aar yaj hvnii amiar tfogoloj chadaj bnaa
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Ard tvmen (202.9.40.173)
    Zub shvvdee Mongolch ih buzar boljee heleh vg alga
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.21.106.137)
    цагдаа ажлаа сайн хийгээгүйгээс улбаалсан гэж үзэж бас болно доо.энэ тэнэг ажилтнаа цагдаагийн ерөнхий газар даруй арга хэмжээ авч ажлаас нь халж шүүхэд өгвөл таарна.новш чи ажлаа муу хийснээс хүний амь эрсдсэн байх магадлал өндөр шүү сумын цагдаагийн тасгийн дарга асан төрбатаа,дургүй хүрч байна төрийн нэр барьсан өөдгүй новшнуудыг бодохоор
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
    • Зочин
      HUJAA BOLON MONGOL taliin mungutei luibarchidiin umdnii saltaamd n iljirch umhiirtluu havchuulagdaj hdn haltar tsaasand n oroogdson neg muu archaagui amitan l bgaa l daa oilgomjtoi
      2016 оны 01 сарын 12
  • zochin (203.91.115.38)
    gurvantes sumiin tsagdaagiin darga Turbat gj nutgiin ard olniig zovooson har yum bdag tuuniig shaigah heregtei
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.198)
    Manlaibayr arin haalgani bandi tsagdaagiin surguulid shalgaltandaa unaad ulirch baisan hun hun amihi hereg ilruulj dongoh uu dee
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.198)
    Balai sogtuu tsagdaa nar
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.198)
    Chingisiig hal
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    1 цаг 5 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    2 цаг 48 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    4 цаг 25 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    4 цаг 28 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    4 цаг 33 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    4 цаг 38 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 7 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    5 цаг 23 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 32 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Уржигдар 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 13 цаг 22 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК