Дэлхийн хорт хавдрын судалгааны агентлагийн мэргэжилтнүүд 184 оронд
2008 оноос хойш явуулсан өвчний гаралтын судалгаанд дүн шинжилгээ
хийснээр амьдрал нь чинээлэг хүмүүс хорт хавдраар илүү өвчилж нас
бардагийг нотолжээ.

Дэлхийн хорт хавдрын судалгааны агентлагийн мэргэжилтнүүд 184 оронд 2008 оноос хойш явуулсан өвчний гаралтын судалгаанд дүн шинжилгээ хийснээр амьдрал нь чинээлэг хүмүүс хорт хавдраар илүү өвчилж нас бардагийг нотолжээ. Хэрвээ хүн төрөлхтөн хэт ядуу, хэт баян зүй тогтол бүхий хэв маягаа өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хорт хавдартай хүний тоо одоогийнхоос 90 хувиар, хорт хавдрын гаралт даруй 80 хувиар өсөх тухай анагаах ухааны мэргэжилтнүүд тооцоолон гаргажээ. Энэ нь дэлхийн хүн амын бараг гуравны нэг нь хорт хавдраар өвчилнө гэсэн үг юм.
Мөн тус эрдэмтэд тухайн улс орны хөгжил, хүн ам, наслалтыг судалсан байна. Судалгаагаар хөгжингүй орнуудад хорт хавдрын гаралт хамгийн их байгаа аж. Учир нь тэнд өнөөх л үндсэн шалтгаан залхуурал, их мөнгөтэй амьдралын хэв маяг ноёлдог юм. Түүнчлэн, Монгол улсад жил бүр 4000 орчим хорт хавдар туссан хүн шинээр бүртгэгдэж, өдөр бүр хоёроос дөрвөн хүн энэхүү эмчилгээгүй өвчнөөр нас бардаг байна.
Д.Ундрах