ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР
ШАР НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2016.1.17, Ням гараг
Наран ургах шингэх: 08.30-17.20
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно.
Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Зүүн нүд татвал хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийнх сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Хэрээн дуунд үрийг номлоогүй. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие татвал хар шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.