Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Дэлхийн Засгийн газрын” нууц уулзалтаар юу хэлэлцэв

2016-1-21
0
ЖИРГЭХ

Дэлхийн улстөр, эдийн засагт хэн нөлөөлдөг вэ? Энэ асуултад хариу авахын тулд энэ дэлхийн эрдэмтэн мэргэд нэг л зүйлд дээр санаа нийлсэн байдаг. Тэр нь энэ дэлхийн баячууд гэж. Яагаад гэхээр тэд татвар төлж, төлсөн татвараар нь төр бодлогоо хэрэгжүүлдэг нь туйлын үнэн яах аргагүй мөн л дөө.

Америкийн баячууд болох Ротшильдүүд асар их хөрөнгө мөнгөтэй байв. Рокфеллерүүд нь илүү их эрх мэдэл, нэр нөлөөтэй байсан гэгддэг юм. Тэд энэ дэлхийг ерөнхийд нь зуун зуунаар “атгаж”, өөрөөр хэлбэл удирдаж ирсэн байдаг. XIX зууныг Ротшильдүүд, XX зууныг Рокфеллерүүд нь. Рокфеллерүүд нь дэлхийн Засгийн газар гэсэн ойлголтыг анх гаргаж ирэн түүнийгээ байгуулахыг гол зорилгоо болгож ирсэн байдаг. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгчдийг өөрсдийн хүссэнээр удирдаж байв. Тэд Америкийн Засгийн газарт ихээхэн хэмжээний зээл олгоод түүнийгээ төл хэмээн шахах замаар атгандаа оруулдаг байсан аж. Тийм хэмжээний зээлийг банкуудаараа дамжуулан бодлоготойгоор олгоно. Тэгэхээр Засгийн газар зээл авна гэдэг тун аюултай нь эндээс харагдаж байгаа биз. Ерөнхийлөгч Ж.Кеннедийн үхлийг ч эд нартай холбох явдал байдаг. Одоо хүртэл илэрсэнгүй шүү дээ.

 

Рокфеллерүүд Дэлхийн Засгийн газрыг байгуулах анхныхаа дүр зургийг ерөнхийд нь гаргасан юм. Тэд энэ дэлхийг найман бүс, 51 газар нутаг болгон хуваасан байдаг. Энэ бол 1952 онд хийсэн ерөнхий төлөвлөгөө. Тэгвэл 1973 онд дэлхийг 10 бүст хуваахаар шийдсэн байдаг. Тэд гүн ухаантан Платоны бичсэнчлэн Атлантын далайн 10 хаант улсыг бэлгэдэн дэлхийг 10 бүс болгон хувааж, түүнийгээ “Хаант улс” хэмээн нэрийдэхээр зэхэж байсан гэдэг юм. Тэд ингэхэд ямар 10 хаант улс байгуулахаар төлөвлөж байв гэдэг сонин шүү дээ.

 

  1. Умард Америк
  2. Өрнөд Европ
  3. Япон
  4. Израйль, Австрали, Тасман, Шинэ Зеланд, Далайн арал улсууд, Өмнөд Африк
  5. Дорнод Европ. (Энд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг оруулсан байдаг)
  6. Латин Америк
  7. Умард Африк, Дундад дорнод
  8. Африкийн үлдсэн хэсэг
  9. Энэтхэг, Өмнөд болоод Зүүн өмнөд Азийн орнууд
  10. Ази. Хятад, Монгол, Умард Солонгос, Хойд Вьетнам

 

Дэлхийн Засгийн газрыг 1973 онд тэд  иймэрхүү маягтайгаар төсөөлж байжээ. Тэгвэл энэ зуунд тэдгээрийн халааг авсан гэгддэг “Билдербергийн клуб” 1954 онд байгуулагдсан бөгөөд санаачлагчдын нэг нь Нидерландын ханхүү Бернард Липпе-Бистерфельдский. Тэрбээр хатан хаан Беатриксийн эцэг. Анхны хуралдаан Голландын Осторбек хотноо болж, уригдсан зочид нь “Билдерберг” хэмээх зочид буудалд буусан учир ийн нэрийджээ. Төв штаб нь Нью-Йоркийн Карнегийн сангийн байранд байдаг. Тэр үед Европ болон Хойд Америкийн харилцааг хэрхэн хэвийн болгох талаар ярилцаж байсан бол өдгөө тэдний хэлэлцэх асуудал дэлхийн хэмжээний болсон тул энэ клубыг “Дэлхийн Засгийн газар” хэмээн албан бусаар нэрлэдэг. Ер нь тэд энэ дэлхийн улстөр, эдийн асагт асар их нөлөөлж байна гэж үздэг учир хаана хуралдаан болно тэнд ямагт олон нийтийн эсэргүүцэлтэй тулгардаг. Тийм учраас ч энэ байгууллагын хуралдаан маш нууц байдалд, өндөр дээд хамгаалалттайгаар болж өнгөрдөг бөгөөд хэвлэл мэдээллийнхнийг тийш нь огт оруулдаггүй учраас чухам ямар асуудал хэлэлцсэн нь олон нийтэд мэдэгддэггүй.  Хуралдааны дараа мэдээлэл өгдөг ч түүнд нь олон нийт итгэдэггүй.

Америкийн баячууд болох Ротшильдүүд асар их хөрөнгө мөнгөтэй байв. Рокфеллерүүд нь илүү их эрх мэдэл, нэр нөлөөтэй байсан гэгддэг юм. Тэд энэ дэлхийг ерөнхийд нь зуун зуунаар “атгаж”, өөрөөр хэлбэл удирдаж ирсэн байдаг. XIX зууныг Ротшильдүүд, XX зууныг Рокфеллерүүд нь.

Нэгэн үед энэ дэлхийн улстөр, эдийн засгийг Астор, Банди, Буш, Коллинс, Дюпон, Итон, Фримон, Кеннеди, Ли, Онассис, Рейнольд, Рассель, Ван Дайн нарын баячууд удирдаж ирсэн гэлцдэг юм. Ер нь эдгээр баячуудын хувьд гол асуудал нь дэлхийн хүн ам найман тэрбумаас давах юм бол өөрөө өөрийгөө хөнөөнө гэж үздэг бөгөөд 10 тэрбум дотор ямар ч байсан барих хэрэгтэй гэж үздэг байна. Мөн тэд XXI зууны сүүлч гэхэд дэлхийн хүн ам 30 тэрбум хүрнэ гэж тооцоолдог байна. Ер нь тэгээд энэ их дайн байлдаан болоод байдгийн учир утгыг ч үүнтэй холбох нь бий. Мөн энэ дэлхийн бүх улс орныг хэрхэн капиталист нийгэм рүү оруулах талаар хуйвалддаг хамгийн нууц, “Их долоо” буюу АНУ, Их Британи, Герман, Итали, Канад, Франц, Японы төрийн тэргүүн нарын уулзалтаас хавьгүй их нөлөөтэй хэмээн үздэг юм билээ.  Чухамхүү энэхүү албан бус “Дэлхийн Засгийн газар” гэгддэг уг клубын гишүүдийн санааг дэлхийн хүчирхэг гүрнүүд дагадаг гэж үздэг.

 

Энэ клубынхэн жилд нэг удаа хуралдана.  1915 оны нь хуралдаан Австрийн Тельфс-Бюхен хотноо болж, 133 хүн оролцсоноос Их Британийн сангийн сайд Жорж Осборн, Их Британийн Сүүдрийн Засгийн газрын Сангийн сайд асан лейборист Эд Боллс,  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эдийн засаг, санхүү хариуцсан зөвлөх Лоуренс Бун, Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте, Австрийн Ерөнхийлөгч Хайнц Фишер нарын 21 улстөрч ирсэн байна. Технологийн компанийн төлөөлөгчдөөс Google компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Эрик Шмидт удирдах бүрэлэхүүнийхээ хоёр хүний хамт иржээ. Энэ удаа тус клубынхэн “Зохиомол оюун ухааны” талаар түлхүү хэлэлцэнэ гэх үүднээс ийн өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн гэж үзэж байна. Ингэхэд өдгөө энэ дэлхий дээр хүний оюун санааг гар утсаар 425 герцийн давтамжтай үелзлэл дамжуулахад бүрэн өөрчилнө гэж үзэж байгаа. Мөн 27 бүсгүй ирснээс “Сантандер” банкны Удирдах зөвлөлийн дарга Ана Ботин, Би-би-си компанийн Удирдах зөвлөлийн дарга Рона Фейрхард, “Economist” сэтгүүлийн Ерөнхий редактор Занни Минтон Беддоус нар ирсэн байна. Эдгээрээс гадна Нидерландын хатан хаан Бернард Липпе-Бистерфельдский, АНУ-ын армийн генерал, ТТГ-ын дарга асан Дэвид Петроус, Францын Ерөнхий сайд асан Ален Жупе, Генри Киссенжир  нар уригджээ. Санхүүгийн ертөнцийг төлөөлөн 31 эрхэм оролцсон байна. Энэ удаа Оросоос нэг хүн оролцсон бөгөөд тэрбээр Оросын Эдийн засгийн сургуулийн ректор байгаад Францад цагаачлан гарсан Сергей Гуриев ажээ. Тэрбээр өдгөө Францын Улстөрийн шинжлэх ухааны сургуулийн профессор юм байна. Энэ удаа тус клубынхэн Химийн зэвсгийн тархалт, Ойрхи Дорнод, Иран, НАТО, кибер аюулгүй байдлын талаар түлхүү хэлэлцжээ. Энэ клубыг “ Тэрбумнуудын клуб” хэмээн нэрлэх нь ч бий.

 

Энэ удаагийн оролцогчдын тоог улс орноор нь жагсаавал:

 

  1. АНУ- 33
  2. Их Британи- 12
  3. Франц- 11
  4. Австри – 9
  5. Герман – 9
  6. Нидерланд – 7
  7. Турк – 7
  8. Канад – 5
  9. Итали – 5
  10. Дани – 4
  11. Швейцарь – 4
  12. Швед – 4
  13. Норвеги – 4
  14. Бельги – 3
  15. Грек – 3
  16. Испани – 3
  17. Португал – 3
  18. Ирланд – 2
  19. Польш – 1
  20. Орос - 1

Генри Киссенжер

Хатан хаан Беатрикс

Д.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.33.249)
    saihan bichjee
    2016 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    8 цаг 16 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    8 цаг 25 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    10 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    11 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    11 цаг 32 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 9 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    12 цаг 37 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    12 цаг 49 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    13 цаг 8 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    13 цаг 33 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    13 цаг 44 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    14 цаг 5 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    14 цаг 9 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    14 цаг 28 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    14 цаг 49 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    14 цаг 57 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    15 цаг 22 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    15 цаг 29 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    15 цаг 35 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    15 цаг 39 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК