Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Однасан: Би “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйг өөдрөг хардаг

2016-1-21
0
ЖИРГЭХ

Энэ удаа бид “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, Инженерийн зураг төслийн төвийн зохион бүтээгч инженер Базардоржийн Однасантай ярилцлаа.

-Эхлээд та удам судрынхаа талаар ярина уу?


-Баярлалаа. Би миний өвөг дээдэс тийм хүмүүс энэ тэр гэж ярихгүй. Тэдний талаар дэлгэрэнгүй мэдэх ч үгүй. Аавынхаа талаар ярьчих уу.

 

- Бололгүй яахав?

 

- Манай аавыг Материал техникийн хан-гамжийн хэлтсийн менежер асан Базардорж гэхээр Эрдэнэтийнхэн андахгүй. Булган аймгийн Халиун сумын хүн. Одоогийн Орхон сумын Халиун багийн нутагт төрсөн. Эрдэнэтийн их бүтээн байгуулалт эхлэх үеэс нутагтаа ирж ажилласан. Эрдэнэтийн хавь ойрын газар миний аавын ах дүүс амьдарч ирсэн нутаг. Өндөр улаан уулын баруун дэнж дээр аавын минь төрсөн гэрийн буурь байдаг. Шандын орд газар ш тээ. Би Улаанбаатар хотын нэгдүгээр төрөх тасагт эхээс мэндэлсэн.

 

-Таны бага нас Эрдэнэтэд өнгөрсөн үү?

 

-Тийм. Би Эрдэнэтэд ирснээ тод санадаг. Аав Талх чихрийн үйлдвэрт инженер хийж байлаа. Ээж их дэлгүүрт ажиллаж байсан юм. Шадивлангийн зуслангаас хот орж гэрийнхээ тавилгыг ачаад Эрдэнэт рүү нүүсэн дээ. 1978 оны 8-р сард өөрсдөө автобусаар ирж байлаа. Тэгээд 3-ын 16-р байранд амьдарч эхэлсэн. 1978 онд манай аав Эрдэнэтэд илгээлтээр ирсэн юм. Энэ цаг үеэс миний бага нас Эрдэнэтэд өнгөрсөн дөө. Би дээрээ хоёр ах, нэг эгчтэй. Намайг бага байхад Эрдэнэтэд сургууль, цэцэрлэг дөнгөж баригдаж байсан. Тиймээс би цэцэрлэгээр хүмүүжээгүй. Эгч, бид хоёрыг гэрт цоожилчихно. Ер нь гэрээр хүмүүжсэн. 18-ын карьерын хажууханд Оюу толгой гэж бий. Тэнд эмээ, өвөө дээрээ зун амарна. Миний хүүхэд нас тэнд л өнгөрсөн. Ангирт нуур гэж нэг сайхан цөөрөм байлаа. Одоо ширгэсэн байна лээ. Уг нь зэгстэй, намагтай газар байсан юм. Хажууд нь Сүүний завод ажиллана. Нэг дор олон айл зусна. Үхэр, тугал хариулна. Эмээдээ үхэр ивэлгэж өгнө. Саасан сүүг нь заводад тушаана. Сүүнийхээ саванд худгаас ус аваад харьдаг байлаа. Түлээ хөрөөдөж, хагална гээд л хөдөөний өдөр тутмын хар бор ажил хийж өссөн дөө.

 

-Та хаана ямар мэргэжил эзэмшсэн бэ? Гэр бүлээ танилцуулна уу?

 

-1-р 10 жилийн дунд сургууль төгсөөд герман хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн. 1996 онд Инженерийн зураг төслийн хэлтэст олшруулах машины оператороор ажиллаж байлаа. Эндээс л зураг төслийн анхны мэдэгдэхүүнтэй болсон. 2005 оноос үйлдвэрийн хэмжээнд хоёр дахь дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явагдахад тэнд хамрагдаж ОХУ-ын Уралын их сургуульд зохион бүтээгч инженер мэргэжил эзэмшсэн. 2007 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Инженерийн зураг төслийн хэлтэст зохион бүтээгч инженерээр ажиллаж байна. Манайх ам бүл дөрөв. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай хоёр хүү Ийгль сургуульд сурдаг. Англи хэлний бүсийн олимпиадад хоёулаа түрүүлсэн шүү.


-ОХУ-д оюутан болоод овоо юм сурсан уу?


-Дадлага ч сайн хийсэн. “Уралмаш”-ийн үйлдвэр манай сургуультай гэрээгээр ажилладаг юм. Энэ үйлдвэрийн уулын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг цехэд дадлага хийсэн. Ажиллаж байгаад очсон болохоор яг юу судлах, юу сурахаа сайн мэдэж байсан л даа. Тэгээд ч орос хэлний суурь мэдлэгтэй байсан болохоор сурахад нэг их бэрхшээл гараагүй.

 

-Та гар сэтгэл нийсэн найз, нөхөд олонтой юу?

 

-Байлгүй яахав. Миний оюутан цагийн анд А.Ундрахтамир гэж найз байна. Нэг хэсэгтээ Оюутолгойд ажилласан. Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн Геологи хайгуулын ангид ажиллаж байгаа.

 

-Таны ажлын онцлог юу вэ?

 

-Аливаа ажлыг манай хэлтэс эхлүүлдэг. Барилга барихын тулд эхэлж төсөвлөнө биз дээ. Хийх ажлын зураг манай хэлтэст эхэлж гардаг. Үйлдвэрийн цех, нэгж дээр элэгдэж хуу-чирсан, эвдэрсэн эд анги, тоног төхөөрөмжийн сэргээн засварлах зургийг эхэлж гаргадгаараа онцлогтой. Хүдрийн ил уурхайн инженер гэхэд зөвхөн өөрийн цехийн техникээ хариуцана. Бид тийм биш. Үйлдвэрийн бүх цех, нэгжид хүрч ажилладаг. Өөрөөр хэлбэл бүх цех, хэлтэстэй хамтран ажилладаг болохоор үйлдвэрийн аль цехэд ямар тоног төхөөрөмж байгааг мэддэг. Өөрсдийн нөхцөлд хийх ажлын зургийг гаргадгаараа бидний ажил онцлог юм. Бидний гаргасан зургийн дагуу тухайн ажлыг гүйцэтгэх болохоор хувь хүнээс их хариуцлага шаардана. Бидний толгойд ажил байнга бодогдоно. Тэрийг ингэж зурна. Түүний хэмжээг тэгж авна гэх мэтийн юм ер нь толгойд байнга эргэлдэнэ шүү. Бидний гаргасан зургийн дагуу Засвар механикийн завод бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэг хүн сард 6 ширхэг А-1-ийн форматын цаас зураг зурах ёстой. Үүнээс ч илүү ажил хийнэ. Ер нь ачаалалтай. Аливаа зураг төслийн ажил их хүнд хөдөлмөр. Шууд сайн юм хийчихнэ гэж бараг байхгүй дээ. Шинэ юм хийж болно. Тэр маань заавал нэг дутагдал, доголдолтой байдаг. Хэсэг хугацааны дараа эвдэрч муудах нь зайлшгүй. Ер нь алхам алхамаар сайжруулж явдаг. Бүх ажил сайжруулах боломжтой. Төгс бүтээл гэж бараг гардаггүй. Сайн хийхийн төлөө л ажилладаг.

 

-Хамт олныхоо талаар ярина уу?

 

-Манай хэлтэст 53 хүн ажилладаг. Их эвсэг. Урлаг, спортын үйл ажиллагаанд хамт олноороо идэвхтэй оролцдог. Намайг анх ажилд ороход манай хэлтсийн ажилчдын 60 хувийг гадаад мэргэжилтэн эзэлж байлаа. Одоо хоёрхон гадаад мэргэжилтэн ажиллаж байна. Монгол залуучууд гадаад мэргэжилтнээс дутахгүй сайн ажиллаж байгаа.


-3 хэмжээст зураг төслийн уралдаанд “Эрдэнэт” үйлдвэрийн баг нэг удаа түрүүлсэн. Энэ уралдаан ямар хэлбэрээр явагддаг вэ?


-Мэргэжлийн хүмүүсийн дунд “CAD.CAM” нэртэй 3 хэмжээст зураг төслийн уралдаан жил бүр болдог. Өнгөрсөн жил явагдсангүй. CAD.CAM-2013 уралдаанд бид амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн. Тодорхой хугацаанд ямар нэгэн тоног төхөөрөмжийн эд ангийг 3 хэмжээстээр дүрсэлж масс, эзлэхүүнийг нь бодож гаргадаг. Даалгаврыг хэрхэн гүйцэтгэснээр байр эзлүүлдэг. Багийн дөрвөн хүнд нэг нэг деталь өгдөг. Түүнийг заасан хугацаанд 3 хэмжээсээр нэгтгэн зурдаг. Үүнийг хэрхэн гүйцэтгэснээр шүүгчид дүгнэж байр эзлүүлдэг.

 

-Таны хобби юу вэ?

 

-Би техник сонирхдог. Машины эд ангийг гадарлана шүү. Хурдны хайрцаг гэхэд ямар бүтэцтэйг мэднэ.

 

-Таны санаачилж хийсэн ямар дорвитой ажил байна вэ?

 

-Liebherr-ER 9350 экскаваторын муудаж элэгдсэн тэлэгч дугуйг сэргээн засварлах санаачилга гаргаж ажилласан. Өөрөөр хэлбэл тэлэгч дугуй нь голтойгоо элэгдчихээд байсан юм. Үүнийг Засвар механикийн заводад сэргээн засварлах ажил санаачилж хийсэн. Энэ нь боронзон битүүлэг суулган жийрэг хийсэн тослох маслоны шахуургатай бүтээл. Уг бүтээл Бүтээмж инновацийн дугуйлангуудын шилдэг бүтээлээр шалгарсан. Нэг тэлэгч дугуй сэргээн засварласнаар 90 гаруй сая төгрөг хэмнэж байгаа. Шинэ дугуй 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй. Тэлэгч дугуйг 10 орчим сая төгрөгт багтаан сэргээн засварлан ашиглаж байна. Сүүлийн хоёр жил би нэлээн урам зоригтой ажиллалаа. “CAD.CAM”-ийн олимпиадад түрүүллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аварга болсон. Энэ бүхэн миний хөдөлмөрийн үнэлэмж гэж ойлгож явна.

 

-“Эрдэнэт” үйлдвэрийнхээ ирээдүйн талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Би “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйг өөдрөг хардаг. Ойрын орд газраа ашиглана. Шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж таараа. Энэ орд газар дуусаад үйлдвэр зогсчихно гэж би хувьдаа боддоггүй. Манай геологчид ирээдүйд нэг сайхан ордын нөөц тогтоогоод улам сайн ажиллах болов уу.

 

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?


-Би гар бөмбөг сонирхдог. Салхинд гарах дуртай. Өгий нуурт хааяахан загасчилна. Манай хадмууд Уран тогоо уулын араар зусдаг. Тэнд очиж амарна. Бас бөх үзэх сайхан шүү.

 

-Тэгвэл таны хүндэлж явдаг ямар бөх байна?

 

-Монгол улсын гарьд Гончигдамба. Бөхийн галбир хэв сайхантай. Сайн бөх дөө. Ямарч маргаангүй барилддаг. Улсын наадамд түрүүлчихээд зогсож байхыг хэн байг гэхэв. Ер нь эрийн гурван наадам сайхан. Тэгэхдээ морь утгагүй болчихлоо. Тийм компанийн захирлын морь түрүүллээ гэх юм. Хурдан морь уях жинхэнэ малчин хүний уйгагүй хөдөлмөр. Бас нэг юм хэлэхэд Монголчууд нутгархахаа болимоор юм. Нутгаас гараад Монгол гэсэн нэрийн дор л бүгд явдаг биз дээ. Би тэр жалга довны үзэлд дургүй. Нэг уулын зураг хараад манай нутаг гэх. Монгол орны үзэсгэлэнт газар гэж болно доо. Дэлхийн хүн төрөлхтөн нэгдэж байхад бид манайх, танайх гэж талцах утгагүй.

 

-Та ямар зан чанартай хүн бэ?

 

- Далайлт нь сүржин буулт зөөлөн. Хүүхдээ зэмлэчихээд төд удалгүй өрөвдөөд байдаг юм.

 

-Аав нь хэлний хүн болохоор таны сурах арга барилыг хүүхдүүд тань эзэмшсэн байна. Тийм үү?

 

-Магадгүй.Тэгэхдээ юу ч заагаагүй байхад интернэт ашиглаад хэл сурчих юм. Ер нь биеэ дайчилсан ямар ч хүнд сурах боломж энэ цаг үед байна. Хүүхэд эцэг, эхийнхээ үйл хөдлөл байр байдлыг дууриан хүмүүждэг. Тэгэхээр орчны хүмүүжил хүүхдэд их чухал. Хийх ажлаа заагаагүй байхад өөрийн эрхгүй дууриаж байх жишээний. Манай аав оросын телевизийн мэдээ үздэг байлаа. Би оросын нэвтрүүлэг үзэх дуртай.

 

-Аливаа хүн нийгмийн харилцаанд амьдардаг. Ямар хүнээс та болгоомжилдог вэ?

 

-Уулын мод урттай богинотой. Олон хүн сайнтай муутай. Янз бүрийн л хүн байх. Муу үйлдэл хийдэг, засаршгүй хүмүүстэй зөрдөггүй. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо. Тэгэхдээ хүнтэй ер маргадаггүй биш. Аливаа харьцаанаас янз бүрийн л юм гардаг. Би дээр хэлсэн, төгс бүтээл үргэлж хийдэггүй гэж. Ер нь алдаагаа л засч явдаг. Алдаа муу зүйл биш. Тэгэхдээ алдахгүйг хичээх ёстой. Хүн л болсон хойно алдаа гаргах юм. Тэгэхдээ дандаа биш л дээ.

 

-Тэгвэл танд хүний ямар зан чанар таалагддаггүй вэ?

 

-Би хүнийг ялгаж харьцахыг боддоггүй. Тиймээс хэн нэгэнд долигонож, ая тал засч буй хүнийг хараад ойлгодоггүй юм. Одооны хүмүүсийн үг, гал хоёр нь далд болсон гэдэг. Энэ их үнэн үг. Тулганд гал түлж бус цахилгаан зууханд цай чанаж, хүний нүүрэн дээр шууд хатуу үг хэлэх хүнгүй болсныг хэлж байх шиг. Хүний алдааг шууд хэлчихгүй далдуур ярих эсвэл дотроо бодоод явах утгагүй л дээ. Ийм хүмүүс хэнийг ч доошно хийнэ. Өөрийнхөө сэтгэлийг ч зовоож явдаг байхгүй юу.

 

-Ажил хийж явахад хүндрэл бэрхшээл гарах юм уу?

 

-Манай хэлтэст хэдэн принтерийн хор, олшруулагч машины шохойтой болон А-1 форматын цаас хэрэг болдог. Энэ гурвыг авах мөнгөнөөс хэмнэхийг шаардана. Цаасгүй бол бид юун дээр зургаа хэвлэх вэ дээ. Одоо шохойтой цаас ирэхээ больсон.

 

-Мартсанаас мал мэнд үү гэгчээр таны багш хэн бэ? Ажилчин болсон үеэ эргэн дурсахгүй юу?

 

-Анх ажилд ороод тоног төхөөрөмжийн эд ангийг самбарт гараар зурж байлаа. Ажиллагаа их шаардана. Захиалга өгсөн тоног төхөөрөмжийг эд ангиар нь салгаж зурна. Дараа нь эд ангиудыг нийлүүлж зурах жишээтэй. Одоо компьютер графикийн аргаар амархан зурж байна. Өөрөөр хэлбэл компьютерт зурсан хэсгээ хувилж нийлүүлээд угсралтын зургаа гаргачихна. Ер нь цаг хэмнэсэн, механик ажиллагаа багассан гээд дэвшил их гарсан. Би энэ хэлтсийн Механикийн товчооны тэргүүлэх инженер Бодюк Борис Леонтьевичийн гарын шавь. Энэ багшаас нэлээн юм сурсан гэж боддог. Ганц би ч биш олон хүнийг ажилд дадлагажуулсан. Бидний багш Ленин шиг халзан толгойтой мэргэжилтэн байлаа.

 

-Өөрөө багш шигээ болох нээ?

 

-Тийм байгаа биз. (Инээв.)

 

-Таны ажил хүнээс юу шаарддаг вэ?


-Аливаа юмыг төсөөлөн бодохыг шаарддаг. Ямар нэг биетийг сэтгэл дотроо төсөөлөн дүрсэлсний дараа зурдаг. Санаагаа зураасаар илэрхийлнэ. Бидний ажил нарийн хэмжээ шаарддаг болохоор их хариуцлагатай. Зураг буруу гарвал тэр ажлыг гүйцэтгэх хүмүүс алдаа гаргана. Захиалгат ажлыг яг гардан гүйцэтгэж буй хүмүүст бэрхшээл бишгүй тохиолдоно. Гаргасан зургийг биет болгон бүтээх хэцүү. Хэлэх амархан. Ажлыг гардан хийх хүнээс их хүч хөдөлмөр ур ухаан шаарддаг.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд хамгийн сайхныг хүсэн ерөөе.


Т.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    8 цаг 18 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    8 цаг 26 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    10 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    11 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    11 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 10 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    12 цаг 39 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    12 цаг 50 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    13 цаг 9 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    13 цаг 34 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    13 цаг 45 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    14 цаг 6 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    14 цаг 10 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    14 цаг 29 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    14 цаг 50 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    14 цаг 58 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    15 цаг 23 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    15 цаг 30 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    15 цаг 36 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    15 цаг 40 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК