
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, Халх голын сав газраар 19-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутаг, Орхон, Сэлэнгэ, Туур голын сав газраар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.