зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хашааны газар хэмээх эх орон, газар шороо мину...

2012-6-18
0
ЖИРГЭХ
Сая гаруй хүн амтай нийслэл хот маань дөрвөн уулын дундаа багтахаа больж, дөрвөн зүг найман зовхист хаяагаа тэлж дагавар хотхонууд даруйхан байгуулахыг олон жилийн тэртээгээс хотын удирдлагуудад сануулж эхэлсэн.
dogmid    Сая гаруй хүн амтай нийслэл хот маань дөрвөн уулын дундаа багтахаа больж, дөрвөн зүг найман зовхист хаяагаа тэлж дагавар хотхонууд даруйхан байгуулахыг олон жилийн тэртээгээс хотын удирдлагуудад сануулж эхэлсэн. Гэтэл нийслэл хот маань захаасаа дотогшоо хумигдан, шинээр баригдсан байшингуудад хавчигдан гудамж нь улам нарийсан мод зүлэг тарих байтугай зарим газар хүн машин хоёр холилдон замаа булаацалдах нь холгүй явдаг болов.

Дөч, тавиад онд Оросууд хот төлөвлөлтийг буруу хийснээс өнөөдөр ийм болов гэж тайлбарладаг. Нөгөө талаар гэрэл чийдэн,газар доорхи шугам сүлжээ, төсөв зардалдаа захирагдаад хотыг зайлшгүй нягтруулахаас өөр аргагүй болсон гэдэг. Тэгвэл яагаад явган хүний замыг их, бага хэмжээгээр хулгайлж хумслан гуанз дэлгүүр, уушийн газар, бааруудыг төв гудамжны орон сууцнуудын хажуу бөөрөнд нааж барих болов.

    Яагаад сургууль эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, ахмадуудын нарлах талбай, тоглоомын газруудыг хэдэн зуу мянгаар нь булааж зочид буудал , зоогийн газар мэтийг барих болов.

Яагаад хүүхдийн парк , Туулын хөвөө, Зайсангийн амыг орон сууцны барилгаар дүүргэв.

Яагаад энэ олон арьс ширний үйлдвэрийн хор, хаягдлаар Туул голыг бохирдуулав.

Яагаад энэ олон зуун элс хайрганы карьерийг хөөлгүй Туул голын усны нөөц, ай сав, хөрс шороог ухаж ширгээв.

Яагаад, яагаад гээд асуугаад байвал олон хүн шүүхийн хаалга татах болно.

    Энэ бүхэн бол, цэвэр хотын захиргааны газрын албаныхан болон хот төлөвлөлтийнхний улаан гараараа хийсэн нүгэл мөнөөсөө мөн. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл жижигхэн сэтгэхүйтэй том дарга нарын эх оронч бус үйлдэл бөгөөд ийм улс их хотыг удирдаж хөгжүүлж чадахгүйн тухай яриа юм аа...

Улаанбаатарчууд яг үнэндээ хотын захирагч Мөнхбаяраас эрх мэдлээс нь ахадсан дааж давшгүй их юм гуйгаагүй.

Хойд, урд уулыг холбосон агаарын дүүжин гүүр бариад өг, урд уулыг нүхлээд Төв аймагтай холбосон засмал зам тавиад аль гэж гуйгаагүй. Хотын баруун, зүүн хоёр дүүргийг холбосон метро барь гэж шаардаагүй. Зүгээр л энэ хотын доорхи шугам сүлжээгээ хонгилийн системд шилжүүлэхгүй бол урд жилийн зассан зам талбайгаа энэ жил дахин ухаж засах гэсээр үргүй зардал их гарч байна шүү. Хотын захаар нь чаддаггүй юмаа гэхэд төвийнхөө хэдэн гудамжаар ширэг зүлэг, бут сөөг жаахан ч болов тариачээ гэж хүмүүс жил бүр чихэнд нь хонх зүүдэг .

Гэтэл эдүгээ нөгөө муу нэртэй социализмын үеийн хэдэн улиас л гадна дотны хүмүүсийн нүүр тахалж байна гэхэд хилсдэхгүй. Энэ бүхний үнэн худлыг Улаанбаатар хотынхон цөмөөрөө гэрчилнэ. Чанартай, чанаргүй олон өндөр барилгууд хотын хөгжлийг тодорхойлж чадахгүй. Амьсгалах агаар, уух ус нь цэвэр тунгалаг байж гэмээнэ техникийн өндөр хөгжлөөс хэдэн хувь илүү жинхэнэ экологийн орчин үеийн ногоон хот байх болно.

Утаанаас салах цорын ганц арга бол орон сууцыг хэдэн мянгаар нь барих. Түүнээс биш утаагүй зуух, утаагүй түлш, гэрийн дулаалга давхарга биднийг аварч чадахгүй. Гэтэл хотын дарга нар гэр хорооллынхны хашааны газрыг 1 метр квадратыг нь 100,000 төг-өөр худалдаж авах тухай санал гаргасан нь олон хүний дургүйг хүргэж байна. Яагаад гэвэл хувьчлаад авсан газар гэдэг иргэн хүнд төрөөс өгсөн үл хөдлөх хөрөнгө, улс орон айл гэр оршин тогтохын үндсийн үндэс.

    Нөгөөтэйгүүр газрыг гадаадаас импортлоод худалдаад авч болдоггүй газрыг өвс ногоо шиг тарьж ургуулж болдоггүй. Гүүр далан шиг барьж байгуулж зөөж нүүлгэж болдоггүйд л хамаг үнэ цэнэ нь байгаа юм. Арван хоёр давхар байшин барьлаа гэхэд 1 метр квадрат газрыг 12 дахин өсгөж нэг метр квадрат орон сууцны талбайг тус бүрийг нь 1,5-2,0 сая төгрөгөөр худалдана гээд бодохлоор нөгөө 100,000 төгрөгөөр авсан газар дээр ойролцоогоор 20-иод сая төгрөгийн үнэтэй барилга барина гэсэн үг .

Ийм алдагдалтай арилжаа наймааг эрүүл ухаантай хүн хийх үү. Нийслэлчүүдийн ундны усыг залгуулдаг Туул гол яагаад ширгэсэн бэ гэвэл хотын дарга нарын анхаарал асрамж дутсаных гэхэд алдас болохгүй ээ.

    Хотын дарга Мөнхбаяр Улаанбаатарчуудын ундны усыг залгуулдаг Туул голыг хамгаалъя хайрлая гэсэн сэтгэл байсан бол түүнд эрх мэдэл хууль дүрэм дутаагүй .
Зөвхөн Туул голыг өмгөөлж, хамгаалж чадалгүй бохирдуулж, ширгээснийх нь төлөө түүнийг огцруулах хангалттай шалтгаан буй.

    Учир ийм бөгөөд л усан сангийн хамгаалалтын бүсэд хэдэн зуун элс хайрганы карьер ажиллаж байхад, голын бут бургасыг нь сүйтгэж хэдэн зуун барилга орон сууц барьж байхад нүдэн балай чихэн дүлий байсныхаа хувьд Мөнхбаяр гэдэг энэ хүн хотын захирагч байтугай хороон дарга хийх ёс суртахууны эрхгүй болсон мэт санагдана .

Дөрвөнуулын даллагатай бороо шивэрнэ ээ, Ай нанай
Дөрвөлжлөнхөн харагдах Цэцээ гүн цэнхэртнээ
Хатан Туулынурсгал хазаар даран хатирнаа
Хараацайн хөнгөн даль хацар шүргэн жиргэлдэнээ
Уулс ,үүлсийн мандлаас алтан хас шиг гэрэлтэх •
Улаанбаатарын үдэш охидын инээдээр цалгинаа

Монгол улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Балжирын Догмид


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 59 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК