“Asian Shop” хамтлагийнхан тун удахгүй үзэгч сонсогч, фенүүддээ “Монгол Жазз” хэмээх шинэ цомгоо танилцуулах гэж байна. Тус хамтлаг өнгөрсөн 4-р сард анхны “жазз”стилийн цомгоо гаргасан билээ. “ASIAN SHOP THE JAZZ ALBUM” хэмээх нэртэй энэхүү цомог нь дэлхийн шилдэг 10-н дуунаас бүрдсэн гэдгээрээ онцлог байсан юм. Тэдний шинэ цомог дан Монгол жазз стилийн 12 дуунаас бүрдсэн бөгөөд Монголдоо төдийгүй Ази тивд жазз урсгалаар уран бүтээлээ туурвидаг анхны эрэгтэй хамтлагаар тодроод байгаа. "Монгол жазз" цомгийн анхны уран бүтээл "Дуулъя" нэртэй дуу юм байна.
