ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР
ЦАГААН НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2016.3.29, Мягмар гараг
Наран ургах шингэх: 06.37-19.18
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурханы ёс ба тарни бүхээх, амраг нехдийг хураахуй, цэрэг татах, дайсныг номхруулахад сайн. Зүүн нүд татвал хойноос зочин ирэх, баруун бол алдсаныг олох, баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих.
Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээх үргээлгэх буюу засуулахад өвчин ирнэ.