УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг батлан даалтад гаргах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлжээ.
Г.Түвшинжаргалын хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хяналтын прокурорт хүргүүлсэн байна.
Дашрамд өгүүлэхэд Г.Түвшинжаргалыг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын хэрэгт буруутган ШШГЕГ харьяа хорих 461 дүгээр ангид сэжигтнээр цагдан хоригдож байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн 148.4, 1661.3 зүйл ангиар ял сонсгож яллагдагчаар татсан билээ.
Сэтгэгдэл (4)