Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
11.00 цагт: Хаваржилт, мал төллөлт, тариалалтын бэлтгэл ажлын талаар болон тариаланчдын зээлийн асуудлаар ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар -2016” oлон улсын тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас арав дахь жилдээ “Мишээл” экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.
11.30 цагт: “Эрдэнэс Монгол” ХХК нь Азийн Хөгжлийн Банктай "Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээ"-г байгуулна. Гэрээнд гарын үсэг зурах ёслол "Эрдэнэс Монгол" ХХК-ийн байранд болно.
12.00 цагт: Зохиолчид Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны тухай "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: "Өгөдэй" мөнгөн зоосны нээлтийн ажиллагаа "Арт Хаус" төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэхүү зоос нь 10 мянган төгрөгийн нэрэлсэн үнэтэй 925 сорьцтой, өнгөт зурагтай зоос юм.
12.00 цагт: “Бэрэн” компаниас гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдтэй холбоотой асуудлаар "Монгол ньюс" "Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоол хүнс, зочид буудлын хангамжийн бүтээгдэхүүний үзэсгэлэн “Мишээл экспо” төвд нээгдэнэ.
12.30 цагт: Цэргийн госпиталийн эмчийн буруугаас хоёр хүн амиа алдсан талаар ар гэрийнхэн нь "Монгол ньюс" "Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
16.00 цагт: Шилмэл загварын ордоноос Монголын загварын ертөнцийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах , авъяаслаг өсвөр үеийнхний хүсэл мөрөөдлийг дэмжих , зорьсондоо хүрэхэд нь гарц нээж өгөх мөн өсвөр үеийнхний хувцаслах соёл , гоо зүйн таашаалд нөлөөлөх зорилготойгоор зохион байгуулсан “ТОП 2” тэмцээний гала тоглолт "Blue Sky Tower"т болно.