ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2016.4.3, Ням гараг
Наран ургах шингэх: 07.27-20.25
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үхэхийн барилдлагатай өдөр тул амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Эл өдөр гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу.
Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.