Египетийн ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн бямба, ням гарагт болж, санал хураалтын дүнг өнөөдөр зарлахаар товлоод байсан.

Египетийн ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн бямба, ням гарагт болж, санал хураалтын дүнг өнөөдөр зарлахаар товлоод байсан. Гэсэн ч ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатанд өрсөлдсөн хоёр нэр дэвшигч хоёул энэ сонгуульд ялсан гэдгээ урьдчилсан зарласан юм. Лалын ахан дүүс намаас нэр дэвшигч Мохамиед Морси илүү санал авсан гэж намын хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. Тэд М.Морси 52,5 хувийн санал бол Х.Мубаракын үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Ахмед Шафик 47,5 хувийн санал авсан гэжээ. Түүний өрсөлдөгч ерөнхий сайд асан Ахмед Шафика ч өөрийгөө 50-аас дээш хувийн санал авсан гэж сонгуулийн хороондоо гомдол гаргасан аж. Тиймээс энэ санал хураалтын дүнг нэр дэвшичгдийн гомдлын дагуу дахин сайтар нягтлахаар болжээ.
Үүний зэрэгцээ бүх насаараа хорих ял авсан тус улсын хуучин ерөнхийлөгч Хосни Мубаракийн биеийн байдал хүнд, ухаангүй байгаа тул үймээн бослого гарах магаддал өндөр байгаа аж.
Б.Баяр