Жилд 2000 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төслийг Хэнтий аймгийн “ Оч Манлай ”, нийслэлийн “Иннова ” компаниуд хамтран боловсруулсныг орон нутаг, салбарын яамнаас дэмжсэн байна.

Жилд 2000 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төслийг Хэнтий аймгийн “ Оч Манлай ”, нийслэлийн “Иннова ” компаниуд хамтран боловсруулсныг орон нутаг, салбарын яамнаас дэмжсэн байна. Уг төслийг ЗТБХБЯ болон Хөгжлийн банк, Үндэсний хөгжил шинтгэлийн хорооны хамтарсан ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэхээр болжээ. Гагцхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банк ойрын хугацаанд гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ. Орон нутгийн түүхий эдэд түшиглэн үйлдвэрлэлээ явуулах уг төслийг хэрэгжүүлвэл 150 гаруй шинэ ажлын байр бий болохоос гадна тээврийн зардлыг бууруулж, энэ хэрээр барилгын материалын үнийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж төсөл боловсруулагчид тооцоолсон байна.
Ц. Болор