
Холливудын
хамгийн өндөр орлоготой эмэгтэй оддын жагсаалтыг Кристен Стюарт
тэргүүллээ. “Бүрэнхий” киноны жүжигчнээр алдаршсан 22 настай тэрээр
сүүлийн нэг жилд 34.5 сая долларын орлоготой ажиллажээ. Хоёрдугаар байрт
39 настай Камерон Диас 34 саяын орлогоор жагслаа. Тэрээр зөвхөн “Муу
сургууль” кинонд тоглож 15 сая долларын ашиг олсон байна. Энэ жилийн
туслах дүрийн “Оскар”-ын эзэн Сандра Буллок 25 сая долларын орлогоор
гуравт оржээ. Өнгөрсөн жил жагсаалтыг тэргүүлж байсан Анжелина Жоли 20
саяын ашигтай ажилласан байна. Шарлиз Терон 18 сая, Женнифер Анистон 11
сая доллар халаасалжээ.