
Грекийн шинэ Засгийн газар шинэчлэлээ үргэлжлүүлнэ гэсэн амлалтаа бичгээр өгвөл Евро бүсийн орнууд дахин санхүүгийн тусламж үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. “Дахин тохиролцож шинэ гэрээ байгуулахаас нааш мөнгөн тусламжийн тухай ямар нэг яриа байхгүй” гэж Евро бүсийн Сангийн сайд нарын ажлын хэсгийн тэргүүн Томас Визер мэдэгджээ. Тус улсад шинэ засгийн газар байгуулагдсаны дараа л олон улсын донор орнуудын гурвал болох Европын төв банк, Еврокомисс, ОУВС-гийн төлөөлөгчид Афин хотноо очих юм.
Д.Ундрах 24tsag.mn