Хөвсгөл аймагт МАН-аас MSC-ийн Л.Энх-Амгалан, Улсын бүртгэлийн газрын дарга асан Л.Мөнхбаатар нар нэр дэвшиж байгаа аж.
Ардчилсан намын ухуулагч Б.Ундрах, А.Цэцэгмаа:
2012.06.16-нд 9-р хороо 51 дүгээр гудамжинд 17 цагийн үед сонгуулийн сурталчилгааны материал тараагаад явж байхад саарал аксент, улаан хүрэн жижиг машинтай хүмүүс ирээд машинаасаа бууж заамдаж авсан. “Тарааж байгаа материалаа өг” гээд жижиг, том камераар бичлэг хийсэн. Биднийг зугатахад машинаараа хөөж дагаад байсан тул нэгнийхээ нөхрийг дуудсан.
Хэдийг авч байгаа юм гэж дарамталсан
Ардчилсан намын ухуулагч С.Нэргүй, Т.Энхбаясгалан:
2012.06.16-нд 14- 15 цагийн үед өөрийнхөө хариуцсан 13 дугаар багийн 8, 9, 10,11 дүгээр гудамжинд сонгуулийн сурталчилгааны тараах материалыг МСҮТ төв хүртэл тараагаад явж байсан. Гэтэл 40 орчим насны эмэгтэй биднийг харангуутаа “АН-ын юм тарааж яваа хүмүүс энд байна. Араас нь хөөгөөрэй” гэсэн. Гэтэл цагаан өнгийн ланд юмуу, лексус 2448 УБН машинаас гурван өндөр залуу бууж ирсэн. Хоёр нь өндөр том биетэй, нэг нь туранхай залуу байсан. Улаан цагаан хар хувцастай байсан. Ухуулагч Т.Энхбаясгалангийн цүнхийг булааж аваад гар утсыг нь авч кармаандаа хийсэн. Цүнх шууд ухаад тарааж байсан бичиг баримт аваад машиндаа чихээд цагдаад аваачиж өгнө гэж чирсэн. “Та хоёр мэдүүлэг өг” гэж дарамталсан. Хоорондоо “7038102” гэж залгаад энэ хоёрыг аваачиж өг гээд байсан. Бид хоёр цагдаа явахгүй гэсэн чинь “Та хоёр аль намд хэдээр явж байгаа юм тэрийгээ хэл. Хэлэх юм бол түүнээс чинь илүүг өгье” гэж дарамталсан. Аль намаас тарааж байгаа юм гээд дахин дахин асуугаад байсан. “Штаб дээр очиж мэдүүлэг өг. Та хоёрыг дагаж гэрт чинь очино. Дагаж явна” гээд байсан. Бид хоёр суухгүй алхаад аавындаа ороод нам руугаа залгасан. Бид хоёрыг чирч гулдарч татсаар байгаад Т.Энхбаясгалангийн сандаалыг тасалсан. Нэхэж байж гар утсаа авсан. Гэрийн гадаа тэд байсаар байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа 0110 гэсэн цагдаагийн машин ирсэн. Тэр хүмүүс ч байсан. АН-ын хоёр залуу, нэг эмэгтэй ирсэн. Тэгээд 6 сарын 17-нд дахин тараахаар явах гэтэл МАН-ынхан хоорондоо мэдээлээд араас машин ирж хөөсөн. Одоо тараана гэхээс айж байна.
Биднийг машинаар намын байр хүртэл хөөсөн
Ардчилсан намын ухуулагч П.Анхзаяа, М.Базардалай, Х.Чимэдцэеэ:
Бид 2012.06.16-нд 14-15 цагийн үед өөрийнхөө хариуцсан 13 дугаар багийн 8, 9, 10, 11 дүгээр гудамжинд сонгуулийн сурталчилгааны тараах материалыг МСҮТөв хүртэл тараагаад явж байсан. Гэтэл тэр хавьд байдаг МАН-ын штабын гэрээс эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гарч ирээд марк-2 машинд суугаад биднийг хөөж эхэлсэн. Бид зугатсаар МСҮТ-ийн хашаанд орж нуугдсан. Гэтэл хөөж ирээд цүнх булааж авах гээд дайраад байсан. Бид материалаа алдахгүйн тулд айлын хашаа давуулж шидээд зугатсаар намын байранд ирсэн. Биднийг намын байр хүртэл хөөсөн.
Төв намаас чинь явж байна гээд тараах материалыг хурааж авсан
Ардчилсан намын ухуулагч Чимэдбалжир:
2012.06.16-нд 15 цагийн үед 9 дүгээр багийн штабын гэрт 50-80 УНН дугаартай хар машин ирж дотроос нь том биетэй таван залуу бууж ирээд “Төв намаас чинь явж байна. Тараах материалыг эргүүлэн татаж байна” гээд гэрт нэгжлэг хийгээд бүх материалыг машиндаа ачсан. Тэгээд хоорондоо юм яриад зураг аваад эхлэхээр нь бид сэжиглэж эхэлсэн. Материалаа буцааж авъя гэсэн чинь ар нуруу цохих байдлаар ёворч тоглож, бичлэг хийхээр гар утас булааж авах гэж оролдсон. Тэгээд машин руугаа чирж “Наад муугаа оруул” гээд байсан. Тэгээд цагдаа дуудсан чинь цагдаагийн машингүй хувийн машинтай станц, дүрэмт хувцастай цагдаа ирээд “Та нар материал тарааж болохгүй” гэсэн. Биднийг хаа ч явсан өдөр ч шөнө ч дугаараа шороогоор бүдгэрүүлсэн машинууд дагаж байна. Бид материал тараахаас айж байна.
Таван залуу ухуулах хуудсуудыг аваад явсан
Ардчилсан намын ухуулагч н.Даваажав:
2012.06.16-нд 2 дугаар багийн 2 дугаар штаб дээр 14 цагийн үед 50-80 УНН дугаартай хар машинаас таван том залуу бууж ирээд тараах материалуудыг манай гэрээс булаагаад аваад явсан. Бид дан эмэгтэйчүүд яаж ч чадаагүй.
“Малууд минь та нарт материал тараах эрх байхгүй”
Ардчилсан намын ухуулагч Ө.Загдсүрэн:
2012.06.16-нд 15 цагийн үед 50-80 УНН дугаар бүхий хар өнгийн машин 10 дугаар багийн штаб дээр ирээд “Төв намаас чинь явж байна. Тараах материал буцаан татаж байна” гэсэн. Бид 9 дүгээр багийн гэрээс тэр хүмүүсийг худлаа хэлж тараах материал авсаныг мэдээд өгөхгүй гэсэн. Бид “Нэгжлэг хийх эрхээ гаргаад ир” гэсэн. Биднийг маргалдаж байх зуур тараах матералаа алдсан 9 дүгээр багийнхан ирээд хэрэлдэж байгаад матеиралаа буцааж авсан. Мөн орой 19 цагийн үед материалаа тараагаад явж байсан чинь 20-39 хөв дугаартай аксент, цагаан өнгийн дугаараа шороогоор бүдгэрүүлсэн машинууд ирж Бямбаа ухуулагчийг чирсэн. “Малууд минь та нарт материал тараах эрх байхгүй” гэсэн. Араас байнга мотоцикл, машин дагаж байгаа нь дарамттай байна.
Согтуу хүмүүс гэр рүү шөнөжин чулуу нүүлгэж хоносон
Ардчилсан намын ухуулагч н.Одмаа:
06 сарын 15 наас 16-нд шилжих шөнө 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар штаб дээр ухуулагч Болдбаатарын хамт шөнийн ээлжинд хонож байхад 01 цаг 20 минутын үед согтуу хүмүүс гэр тойрж яваад хаалга өшиглөж, чулуу нүүлгэж эхэлсэн. Үүрийн дарга н.Чулуунцэцэг рүү ярьж тусламж хүссэн. Удалгүй 6 дугаар үүрийн дарга н. Цагаанхүү машинтай, үүрийн дарга н.Чулуунцэцэг ухуулагч н.Нарантуяагийн хамт явган ирж хамт байсан. Гэтэл шөнийн 3 цагийн үед согтуу хүмүүс дахин ирж шөнөжин түйвээсэн.
Хоёр гараас минь чирээд машин руугаа чирсэн
Ардчилсан намын ухуулагч Б.Баярмаа:
2012.06.17-ны өглөө 11 цагийн үед 11-92 Хөв дугаартай цагаан аксент гэнэт зогсоод жолооч нь гарч ирээд үг дуугүй хоёр гараас барьж машин руу гаа чирсэн. “Чи хууль бус зүйл хийж явна” гээд чирээд гар утсыг минь хүртэл булаан авсан. “Би хөхүүл хүүхэдтэй гэртэй харих ёстой” гэсэн чинь танайх хаана юм бэ гээд цагдаад аваачиж чамайг цоожлуулна даа гэсэн. Дараа нь 66-95 гэсэн хөв дугаартай аксент ирээд “Дахин тараавал хохь нь шүү” гэсэн. Тухайн үед цагдаа дуудаад ч ирээгүй. Тэгээд миний зүрх өвдөөд эмийн сан орсон. Тэр хооронд цагдаа ирсэн гэсэн. Намайг тийм байдалтай байхад тэр хүмүүс тал талаас янз бүрээр зураг авч байсан.
Таван залуу дарамталж байгаад судалгаа, тараах матераилыг булааж авсан
Ардчилсан намын ухуулагч н.Нямдаваа, н.Энхжаргал:
2012.06.16-нд 5 дугаар багийн 1, 8 дугаар гудамжинд тараах материал тараагаад явж байсан чинь 50-80 УНН дугаартай машинаас таван залуу бууж ирээд дарамталж байгаад тараах материал, айл өрхийн судалгааг булааж аваад явсан. Мөн орой нь 17 цагийн үед 5- ийн 4 дүгээр гудамжинд явж байхад 02-33 Хөв Ланд машинаас гурван эмэгтэй бууж ирээд цагдаа дуудсан. Тэгээд гар хөлнөөс зуураад тавихгүй цагдаа руу очихыг шаардсан. Эдгээр гудамжинд өдөр бүр эргүүл гарч биднээр юм тараалгахгүй байна. Хийсэн айлуудынхаа судалгааг тэр хүмүүсээс авмаар байна.
Цагдаагийн пургонд ачиж, мэдүүлэг авсан
Ардчилсан намын ухуулагч Я.Сонгууль, Д.Саранцэцэг:
2012.06.16-нд бид 12 дугаар багийн 14-16 дугаар гудамжинд тараах материал, сонордуулга тарааж явсан. Гэтэл биднийг цагдаагийн пургон ирж ачаад цагдаа дээр авч ирж мэдүүлэг авч тараах материалыг хураан авч саатуулсан.
Багийн засаг дарга, хүргэнийхээ хамт дарамталсан
Ардчилсан намын ухуулагч Н.Гантөмөр:
2012.06.16-нд 7 дугаар багт 12-13 цагийн үед материалаа тараагаад явж байсан. Гэтэл 74-38 дугаартай цагаан аксент ирж эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд хүч хэрэглэн машиндаа суулгахыг оролдож материалыг маань булаан авсан. Зураг дараад бараг л зодсон. Тэр эмэгтэй нь 7 дугаар багийн засаг дарга н.Бадамцэцэг байсан. Намайг элдвээр хэлж дарамталсан. Харин нь жолооч нь хүргэн нь байсан. Энэ хүнээс айж байна.
“Та хоёрыг дахиж тараавал ална шүү”
Ардчилсан намын ухуулагч П.Биндэръяа, О.Баттулга:
2012.06.17-ны өглөө 10 цагийн үед захын Мөрөн дэлгүүрийн үүдэнд тараах хуудсаа тараагаад явж байсан чинь 50-80 УНН дугаартай машинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд тарааж явсан материалыг маань булааж авсан. Бид хоёр штаб руугаа эргээд явтал араас дуудаад “Та хоёрыг дахиж тараавал ална шүү” гэж сүрдүүлсэн.
Машинаар дайрах гэж гурван удаа оролдсон
Ардчилсан намын ухуулагч н.Одонтуяа, н.Санжмятав:
2012.06.16-нд 3 дугаар багийн сонгуулийн штаб дээр өдрийн ээлжинд Батцэцэгийн хамт сууж байсан. Гэтэл 14 цаг 25 минутад УНН 50-80 дугаатай машинаас хоёр залуу бууж ирээд материал тараахыг хориглосон гээд манай 400 ширхэг тараах материалыг хүчээр булааж аваад явсан. Үдээс хойш нь н.Одонтуяа миний бие ухуулагч н.Санжмятавтай З дугаар багийн 16 дугаар гудамжинд явж байтал 7-8 дугаар ангийн эрэгтэй хүүхдүүд гар утсаараа бичлэг хийж зугатсаар МАН-ын гэр рүү орсон. Гэтэл 15 минутын дараа Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн логотой соната-2 машин ирсэн. Урд талын тоог нь санахгүй байна. Ар талын сер нь 38 дугаартай цагаан машинтай эр, эм хоёр залуу ойртож ирээд машинаараа мөргөх гэж байгаа юм шиг гурван удаа дайрах оролдлого хийсэн. Бидний тараасан материалыг урдаас шидээд ална шүү гэсэн. Мөн шөнийн ээлжинд штабын гадна согтуу хүмүүс ирж гэрийн уяа тайлж, модоор гэрийн гаднаас цохиж байгаад явсан.
Зургийн тайлбар:
Ардчилсан намын сурталчилгааны гэрүүдээс материал булааж, ухуулагч нарыг дарамталсан нөхдүүд. Тэд 50-80 УНН дугаар бүхий машинаар явж байжээ.

Ардчилсан намын ухуулагч нарыг хэрхэн дарамталж, ухуулах хуудсыг нь хэрхэн булааж авсан талаарх яриаг ямар нэгэн засваргүйгээр хүргэж байна.
Хөвсгөл аймагт АН-ын ухуулагч нарыг дарамталсан байдал...
Тарааж байгаа материалаа өг гэж хөөсөнАрдчилсан намын ухуулагч Б.Ундрах, А.Цэцэгмаа: