Монгол Улс БНСУ-аас АИ-92 бензин импортолж эхлэх юм байна. Өмнө нь
Солонгосын “ SK and energy” групээс Евро стандартын өндөр чанартай
бензинийг “ M oil” компани импортолсон

Монгол Улс БНСУ-аас АИ-92 бензин импортолж эхлэх юм байна. Өмнө нь Солонгосын “ SK and energy” групээс Евро стандартын өндөр чанартай бензинийг “ M oil” компани импортолсон. Гэхдээ манай улсын автомашинд хэрэглэдэг бензин нь АИ-92 маркийн шатахуун байсан учир дээрх евро стандартын шатахуун хэрэглэгчдэд тийм ч нийцтэй байгаагүй байжээ. Харин энэ удаа БНСУ-ын “Нанюнь клентинг” компанитай АИ-92 маркийн бензинтэй дүйцэхүйц чанартай бензин импортлох гэрээ хийсэн ажээ. Түүнчлэн энэхүү гэрээнд заасан ёсоор солонгосууд Монгол Улсад урт хугацаанд, их хэмжээний бензин нийлүүлэх юм. Сонирхуулахад, “Роснефть” компани манай импортлогчдод нэг тонн дизель түлшээ 1065 ам.доллараар өгч байлаа. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлээд нэг тонн дизель түлшний үнэ1031 ам.доллар болж хямдрав. Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ бууж байгаа нь үүнд нөлөөлсөн ч байхыг үгүйсгэхгүй юм.
Д.Ундрах 24tsag.mn